Ажилгүй иргэдийн тоо өмнөх сараас 4.9 хувиар буурчээ

Б.Мөнхцацрал / Эдийн засаг

Монгол Улсын нийгэм эдийн засгийн эхний 8 сарын байдлыг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаар хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 8 дугаар сарын эцэст 30.8 мянган иргэн байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд мөн оны өмнөх үеэс 7.5 хувь, өмнөх сараас 4.9 хувиар буурчээ. Эдгээр иргэдээс 11.4 мянга буюу 53.5 хувь нь эмэгтэй , 386 буюу 1.8 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, 57.3 хувь нь 15-34 хувь нь насны залуучууд байна.

2019 оны эхний 8 сар ажилгүй 51.5 мянган шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 13.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 42.1 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.


Сэтгэгдэл

Самбуу [107.167.107.132] 2019-09-12 17:43:06

Со явцгаасан шүү дээ. Одоо бөглөө үүсгээд байгаа нөхдийг ядаж хятад руу явуулах хэрэгтэй. Тэгж байж хүн ам сийрэгжиж юм юм хэвийн байдалдаа орно.

Сонгуулийн тархины угаалт эхэлж байгаа байх. [202.131.228.118] 2019-09-12 09:32:10

Сонгууль дөхөхлээр ийм мэдээ, "рапортууд" хойно хойноосоо цувраад эхэлдэг юм. Ирэх оны 3,4-р сард ажилгүйдлийн үзүүлэлтүүд бүүр уначихна. Харж л байгаарай!!

Зочин [202.131.242.122] 2019-09-12 06:38:04

Ахиц дэвшил гарч л байна л даа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.