Эдийн засгийн тойм мэдээ-ЗГ эхний хагас жилд 702 тэрбум төгрөгийн өр төлсөн

Aдмин / Эдийн засаг

  • 2019 оны эхний хагас жилд Засгийн газар 702 тэрбум төгрөгийг өрийн төлбөрт төлсөн байна. Үүний 265 тэрбум нь үндсэн төлбөр, 437 тэрбум нь хүүгийн төлбөр гэж Сангийн яам мэдээллээ. Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ дагаад буурсан байна. Оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газрын өр өнөөгийн үнэ цэнээр дотоодын нийт бүтээгдэхүүний 54.5 хувьд хүрснийг Сангийн яамны тайлангаас харж болохоор байна. Энэ нь 2018 оны жилийн эцсээс 4.4 нэгж хувиар буурсан дүн боллоо. Энэ оны төсвийг батлахдаа өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 55.3 хувь хүргэж бууруулах зорилт тавьж байсан юм. Мөн өндөр хүүтэй үнэт цаасыг хугацаанаас нь өмнө буцаан худалдан авч, хөрөнгийн удирдлагыг сайжруулснаар хүүгийн зардлыг бууруулж байна гэж мэдээлээд байна. Энэ онд төсвийн зардлын 13 төгрөг тутмын нэгийг хүүгийн зардалд өгөх тооцоо хийжээ. Ойрын жилүүдэд өндөр дүнтэй гадаад өр төлөхөөр хүлээгдэж байгаа нь Засгийн газар, Төв банкны гол сорилт болж байгаа юм. Тухайлбал, 2020-2024 онд Төр, хувийн хэвшил 14.4 тэрбум ам.долларын өр төлөх тооцоотой байна. Үүнээс Засгийн газар, Монголбанкны төлөх өр 6.7 тэрбум ам.доллар болж байгаа аж. 2021 онд “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум ам.доллар, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларыг төлөх хуваарьтай. Зах зээлийн мэдээллийг харвал хамгийн сүүлийн байдлаар “Гэрэгэ” бондын ханш он гарснаас хойш долоон хувиар өсөж, 102 орчим ам.доллартой байна. УИХ Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийг баталсан бөгөөд гол санааг харвал “Гадаад үнэт цаасны төлбөрийг мөнгөн хөрөнгийн хуримтлалаас боломжит хэмжээгээр төлж барагдуулах, хугацаанаас нь өмнө худалдан авах, дахин санхүүжүүлэх арга хэмжээ авна, өрийн дахин санхүүжилтэд урт хугацаанд жигд төлөгдөх эх үүсвэрийг ашиглахыг эрмэлзэнэ” гэж заажээ.
image
  • “Citigroup”-ийн тооцоолсноор унц алтны үнэ ирэх хоёр жилд 2000 ам.доллар давж, дээд амжилт тогтоох таамагтай байна. Үүнд нөлөөлөх гол хүчин зүйл нь болзошгүй дэлхийн эдийн засгийн хямрал нэрлэгдэж байгаа аж. Түүнчлэн Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ 0 хүртэл бууруулах магадлалтай байгаа нь мөн нөлөөлөхөөр байна. Худалдааны маргаанаас үүдэлтэй эдийн засгийн удаашралыг сааруулах зорилгоор АНУ-ын Төв банк бодлогоо зөөллөснөөр алтны үнэ энэ сард сүүлийн зургаан жилийн дээд түвшинд хүрч өссөн юм. Хөрөнгө оруулагчид энэ долоо хоногт Европын Төв банкийг эдийн засгаа дэмжих алхам хийнэ гэж хүлээж байна. Харин ирэх долоо хоногт Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ дахин бууруулах хүлээлт давамгайлж байна хэмээн “Bloomberg Intelligence” онцоллоо. Харин газрын тосны хувьд худалдааны маргаанаас болж эрэлтийн өсөлт 2018 оны гуравдугаар сараас хойш өдөрт 800 мянган баррелиар буурсан байна. Түүнчлэн худалдааны маргаан ахиад зургаан сар үргэлжилбэл 300 мянган баррелиар буурна хэмээн тооцоолжээ.
  • “Apple” компани "Pro" нэртэй шинэ загварын “iPhone 11”, “iPhone 11 Pro”, “iPhone 11 Pro Max” гар утас танилцууллаа. “Apple”-ийн шинээр танилцуулсан “iPhone” нь одоогоор "Хамгийн өндөр хүчин чадалтай iPhone" гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Тим Кук танилцуулсан байна. Тус компани анх удаа “Pro” гэж нэрлэж байгаа гар утаснууд нь зэвэрдэггүй ган, шилэн гадартай. Өндөр үнэтэй “Super Retina XDR” нэртэй 5.8, 6.5 инчийн дэлгэцтэй. Эрчим хүч илүү хэмнэх төдийгүй гэрэлтүүлэг өндөртэй. Арын хэсэгтээ нэг линз нэмэгдсэн, өргөн өнцгийн дурантай гурван камертай гэдгээрээ онцлог. “Pro”-уудын үнэ өмнөх загварын адил 1000 ам.доллароос эхэлнэ. Харин арай хямд үнэтэй “iPhone 11” загвар нь 700 ам.доллароос эхлэх бөгөөд есдүгээр сарын 20-ноос худалдаанд гарах юм. “Apple”-ийн хувьд зах зээлийн ханалт, өндөр үнэ, эдийн засгийн эрсдэлүүдээс хамаарч хэрэглэгчид техник хангамжаа солих хурд нь удааширсан нь сорилт дагуулж байна.
  • Эх сурвалж: Mongolian Bankers Association
  • ВАЛЮТЫН ХАНШ:
    Валют Зарласан
    ханш
    Өөрчлөлт
    (Өдөр)
    Валют Ханш
    USD/MNT
    EUR/MNT
    CNY/MNT
    GBP/MNT
    RUB/MN
    2,671.25
    2,950.13
    376.09
    3,289.51
    40.78
    -0.01
    0.10
    0.43
    0.37
    0.05
    EUR/USD
    GBP/USD
    USD/CHF
    USD/CNY
    USD/JPY
    1.1051
    1.2357
    0.9921
    7.1185
    107.70
    Эх сурвалж: mongolbank.mn, investing.com

    БОНДЫН ӨГӨӨЖ:
    Бондын нэр Валют Купон Үнэ +/-
    Khuraldai 2024
    Gerege 2023
    Samurai 2023
    TDBM 2020
    Chinggis 2022
    Chinggis 2021
    DBM 2023
    USD
    USD
    JPY
    USD
    USD
    USD
    USD
    5.49
    5.02
    0.55
    4.91
    4.79
    4.34
    6.30
    112.81
    101.97
    104.06
    102.95
    100.98
    109.78
    103.38
    -0.07
    -0.13
    0
    0
    0.03
    -0.05
    -
    Эх сурвалж: bloomberg.com

    ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНЭ:
    Түүхий эд Нэгж Үнэ /USD/
    Газрын тос /NYMEX, WTI/
    Алт /SPOT/
    Алт /LBMA/
    Зэс /LME/
    Төмрийн хүдэр /Beijing/
    баррел
    унци
    унци
    тонн
    тонн
    57.70
    1,492.90
    1,498,25
    5,796.50
    92.74
    Эх сурвалж: bloomberg.com

    БАНКНЫ САЛБАРЫН ҮЗҮҮЛЭЛТ /2019.06/:
    Үзүүлэлт Нэгж Дүн
    Нийт актив
    Өөрийн хөрөнгө
    Чанаргүй зээл
    Ипотекийн зээлийн үлдэгдэл
    Ипотекийн зээлдэгчдийн тоо
    Хадгаламжийн үлдэгдэл
    Төгрөг
    Валют
    Хадгаламжийн хүү /төгрөг/
    Хадгаламжийн хүү /валют/
    Зээл
    Олгосон зээлийн ЖДХ /төгрөг/
    Олгосон зээлийн ЖДХ /валют/
    тэр.төг
    тэр.төг
    %
    тэр.төг

    тэр.төг
    тэр.төг
    тэр.төг
    %
    %
    тэр.төг
    %
    %
    34,701
    3,106
    10.3%
    4,488
    94,688
    12,527
    9,752
    2,775
    11.5%
    4.9%
    20,848
    17.0%
    10.9%
    Эх сурвалж: mongolbank.mn

    МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ:
    Үзүүлэлт Нэгж Дүн
    Бодит ДНБ өсөлт /2019.03/
    Нэрлэсэн ДНБ /2019.03/
    Инфляци /2019.06/
    Гадаад худалдааны тэнцэл
    /2019.06/
    Бодлогын хүү /2019.06/
    М2 /2019.06/
    Валютын нөөц /2019.06/
    ГШХО /2019.04/
    ОСҮИ /2019.06/
    %
    тэр.төг
    %
    сая.ам$

    %
    тэр.төг
    сая.ам$
    сая.ам$
    коэф
    8.6%
    33,318
    8.1%
    1,045.2

    11%
    20,299
    4,104
    645.2
    99.7
    Эх сурвалж: mongolbank.mn, nso.mn


Сэтгэгдэл

Зочин [103.26.195.33] 2019-09-13 10:42:07

Эргүү сэтгүүлч ээ доллар 2600 болчихоод байгаа шүү

Зочин [103.212.116.193] 2019-09-13 09:06:12

МАН ЖИЖГЭЭР ОЧНООН ОР НЭМЭХЭЭ БОЛИОЧЭЭ

Зочин [103.68.107.22] 2019-09-13 08:55:32

hudlaa hudlaa ene MAN yu ch hiisengui shuu. yu unen ter unen

Зочин [202.55.188.40] 2019-09-13 08:13:24

Тоон дээрээ анхаараач. 20-24 Оны хооронд засаг 2-3 тэрбум доллар тѳлнѳ биз дээ?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.