Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Олон улсын Ардчиллын өдрийг тохиолдуулан илгээлт хүргүүллээ

Aдмин / Улстөр

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Олон улсын Ардчиллын өдрийг тохиолдуулан илгээлт хүргүүллээ

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Олон улсын Ардчиллын өдрийг тохиолдуулан өнөөдөр “Туушин” зочид буудалд “Монгол Улс-Ардчиллын замаар 30 жил”, “Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол, практикийн хурал боллоо.

Хуралдаанд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт хүргүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулав.

ИЛГЭЭЛТ:

Монголчууд аа,

Ардчилагчид аа, анд нөхөд өө!

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярт зориулсан цуврал арга хэмжээний нээлтийн ёслолыг хийж буй энэхүү Олон улсын Ардчиллын өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Тэртээ 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болсон ардчиллын төлөөх анхны цуглаанаас хойш монголчууд бид ардчилалд алхам алхмаар суралцсаар өнөөдрийг хүрч ирлээ. Ардчилал бол хэзээ нэг цагт хүрч очих цэг, эсвэл зорилт биш, байнга суралцах, үргэлж тордож сайжруулж байх ёстой тасралтгүй үйл явц юм.

НҮБ-ын Хүний эрхийн Түгээмэл тунхаглалыг хэрэгжүүлэхийг тухайн үеийн авторитар дэглэм бүхий нам төрөөс шаардаж, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, олон намын тогтолцоотой болох, чөлөөт сонгууль явуулахыг тулган зөвшөөрүүлж, улмаар 1992 онд Шинэ Ардчилсан Үндсэн хуулийг боловсруулан батлуулснаар хуулийн засаглал, ардчилсан хэм хэмжээг хууль ёсны болгосон. Ардчилсан хувьсгалын эхэн үед монголчуудын олонх нь сонгосон шинэ нийгмийнхээ талаар ойлголт муутай байсан боловч, алхам алхмаар суралцсаар одоогийн түвшинд хүрсэн нь бодит үнэн мөн билээ.

Өнөөдөр ч бидний дунд ардчиллын талаар ихээхэн гажуудаж гуйвсан ойлголтууд амь бөхтэй оршсоор байгаа нь ч бас үнэн. Улстөрийн ардчилсан дэглэм дэх Ерөнхийлөгчийн ба парламентын засаглал гэсэн хоёр хэлбэрийн тухайд гэхэд туйлын гажуудсан ташаа ойлголт өргөн дэлгэрчээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг ард түмнээс шууд сонгох, эсвэл парламентаас сонгох гэдэг дээр ялгаа оршихоос бус хууль тогтоох, улсын төсөв батлах зэрэг эрхийг парламентад хадгалдаг нь Бүгд найрамдах засаглалын суурь юм.

Ардчилсан хувьсгал ялснаас хойших 30 жилд Монголын нийгэм олон сорилтыг амжилттай даван туулсаар ирлээ. Хэдийгээр хүнд бэрх цаг үетэй тулгарч, цөөнгүй бэрхшээлтэй учирч байсан ч монголчууд ардчиллаас хэзээ ч үл ухран, ардчиллын үнэт зүйлсийг өөрсдийн итгэл үнэмшил, амьдрах ажиллах орчноо болгон төлөвшүүлж чадсан нь өнгөрсөн он жилүүдийн гол ололт амжилт мөн. Ололтын хажуугаар алдаа эндэгдэл ч бас оршиж ирлээ. Нийтийн баялаг, газрын хэвлийн баялгийн талаар бүрэн гүйцэд ойлголтгүй байсны улмаас ашигт малтмалын хуулийг боловсруулж хэрэгжүүлэхдээ бид алдаа гаргажээ. Ашигт малтмалын лицензийг хэн түрүүлж өргөдөл өгсөн нь авах хууль гаргаснаар эрх мэдэлтэй байсан цөөнх баялагт хяналтаа тогтоох боломжийг олгож орхисон байна. Олигархи-цөөнх нийтийн баялагт хяналтаа тогтоон, үр шимийг нь сорон мөлжиж, баялгийн эзэд болох ард түмэн хоосон үлдсэн нь өнгөрсөн жилүүдийн том сургамж мөн.

Ардчиллыг шинээр бүтээх үйл явц амаргүй байдгийг бидэнтэй ижил цаг хугацаанд шилжилт хийсэн Зүүн Европын орнуудын жишээ нотолж байна. Бүгдэд нь ололт дэвшил, алдаа эндэгдлийн аль аль нь байна. Ганц монголчууд онож, алдаж байсангүй. Ардчилсан түүхийн алдаа эндэгдэл нь бидний багш, оноо нь ч бидний багш байсан.

Өнөөдөр ардчиллын ололтыг улам батжуулан бэхжүүлж, урагш ахиулахын тулд эрс шинэчлэлийг хийх нийгмийн шаардлагыг УИХ-ын олонх хангаж чадсангүй. Тэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оромдож, ардчиллыг улам бүр бэхжүүлэх, гүйцэтгэх засаглалыг барьцаанаас гаргах, хүчтэй Ерөнхий сайдаар удирдуулах замаар шийдвэр гаргах үйл явцыг шуурхай, оновчтой болгох, хариуцлагыг эзэнтэй болгох чиглэлд нэг ч алхам хийсэнгүй. Эсрэгээр, олигархи-цөөнхийн хяналтыг парламент, гүйцэтгэх засаглал, шүүх засаглалд хэвээр хадгалж үлдэх, өөрсдийн явцуу сонирхлоор нийтийн эрх ашгийг наймаалалцах санаархал бүхий хуулийн орчноо хадгалж үлдлээ.

Эрхэм анд нөхөд өө,

Өнөөдөр Монголын ардчилал амаргүй сорилттой тулгарч нийтийн эрх ашиг уу, олигархи цөөнхийн хязгааргүй шунал уу гэдэг ац сонголттой тулж ирлээ.

Цаашид ардчиллаа улам төгөлдөржүүлэхийн тулд монголчууд бид хууль тогтоогчдоо шууд сонгож ирсэн шигээ гүйцэтгэх засгийн тэргүүн Ерөнхий сайдаа ч шууд сонгодог болъё. Ингэснээр үндсэн хуулийн 3.1-д заасан засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт очно. Үндсэн хуулиндаа ийм агуулга бүхий өөрчлөлт хийж байж Монголын ардчилал аврагдана. Ийм өөрчлөлтийг Монголын нийт ард түмэн болон Ардчилсан нам, МАН, МАХН, Улсын Их Хуралд суудалгүй бусад бүх нам, хөдөлгөөн дэмжинэ гэдэгт итгэж байна.

Олон улсын Ардчиллын энэ өдөр монголчууд бид өндөр сонор сэрэмжтэй байж, ардчилсан үнэт зүйлсээ хамгаалах, олигархуудын санаархал нэвт шингэсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг няцаах, түүнийг сөрөн зогсох тал дээр бат нэгдэлтэй байх нь нэн чухал байна. Эс тэгвээс, ардчилалд итгэх олонхын итгэл алдран, тэгш эрх, тэгш хуваарилалт бүдгэрэн холдож, нийгэм баян ядуугийн эрс ялгаралд өртөн улмаар нийгэмд тогтворгүй байдал үүсэх эрсдэл ч бий гэдгийг цаг үргэлж санаж явах учиртай.

Монгол Улс ардчилсан замналаасаа үл ухран, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зарчмаасаа хэзээ ч хазайх ёсгүй гэдэг итгэл үнэмшил олонх монголчуудад байгаа ч, энэ нь бодит үйлс байх эсэх нь нийтийн сонор сэрэмж, хүчин чармайлт, нэгдмэл байдлаас шууд хамааралтай гэдгийг мартаж үл болно.

Олон улсын Ардчиллын өдрийг анх удаа бүх нийтийн баяр болгон зохион байгуулж байгаа Ардчилсан намд талархал дэвшүүлж, ардчиллаа хамгаалах зорилтыг дараагийн гучин жилд ч манлайлан тэргүүлж явахыг ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улсад ардчилал, эрх чөлөө үеийн үед хөгжин цэцэглэх болтугай.

Сайн үйлс дэлгэрэг”.


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.217] 2019-09-14 07:27:30

ардчилалыг үзэн ядаад байгаа юм бол талбай дээр очиж жагсаал хийж ардчилалыг хөөн зайлуулаач чадахгүй байжээж.

Зочин [66.181.187.71] 2019-09-14 09:08:03

Цаг хугацаа тохироо нь бүрдсэн үед....

зочин [122.201.22.192] 2019-09-13 22:32:36

Ардчилсан хулгайч хужаа нарын баярын өдөр.Амьд явах эрх чөлөөг чинь коммунизм өгсөнийг бүү мартаарай урвагч луйварчидаа

б.эрдэнэбат [202.126.89.191] 2019-09-13 20:29:52

би ардчисан намаа дэмжинээ мандан бадраг

Зочин [103.57.94.43] 2019-09-13 20:07:25

Эрх чөлөө, тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөө, ардчилал мандтугай! Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлцгээ новшуудаа

Зочин [64.119.16.192] 2019-09-13 19:41:29

jinhene ardchilal chini zorigtoi hamt duussan odoo bol hudlaa tom tom baasan guilagchinguud toriin mongiig dyraaraa shaadag hulgaichuud uls toriin yashkaanuud yamarch bolovsrol soeolgvi orkuudaar dvvrch dee hairan mgl uls mini

Jenko [202.9.43.235] 2019-09-13 19:29:21

Ardchilal gej hashgirsaar ard tvmnii bui bolgoson baylagiig. Hedhenluibarchid abchihaadter munguuruusongogchdiin sanal hudaldaj abch turiin tolgoidgarchihaad ardchilal gej. Bulhaigaa bvv cairuulah geed bai hvrelsuhiin heldgeer ta naryg ard tvmen medne shvv.

зочин [64.119.27.233] 2019-09-13 17:20:29

Монгол улсад бгаа бүх аймаг,сум,дүүрэгт ажилгүй залуус,хөдөлмөрийн насны бүх худалдаа,наймаа хийж бгаа хүмүүс та нар ардчиллын 30 жилийн үр дүнг тталбай дээрээ гараад зогсоод цуглачих,тэгээд ардчиллын буянаар бид ажил хөдөлмөргүй 30 жил нохойн амидралаар явлаа үр дүнд ни бодит байдлыг харуулчихаа,зарим нэг монголчууд ичих нэрлэхүү зангаасаа болоод очихгүй л дээ,новшнууд ардчилал ахиад та нарыг үр хүүхдүүдтэй чини насан туршд нохойн амидралаар амидруулна даа,

Зочин [202.55.188.81] 2019-09-13 17:35:47

Соц ийн үед бид ямар байаа , одоогийн х шиг бурах юм бол шууд л шоронд шүү дээ

Зочин [43.242.242.128] 2019-09-13 16:34:56

MANAI ARDCHILALYN ERENHIILEGCHID BAYAR HURGEJE

Зочин [43.242.242.128] 2019-09-13 16:32:17

Archdilald yalsand bayar hurgeje e , ardchilal baihgui baisan ene deer bicheed baigaa humuus er ni amid baih baisan uu , ardchilalyyg dalimduulj baigaa humuust huuli burhan yuilcjhildeg um ardchilalyyn zamaar yavaj baigaad az , erh choloo gedeg chen yutai ch zuilshgui , ardchilalyyun buh humuust bayaryn mend

Зочин [203.91.115.54] 2019-09-13 16:25:24

Ene ats odoo ardchilsan namaa 16 ond ungachaad yu geed bgaa nobsh be

zochin [185.39.141.36] 2019-09-13 16:07:36

hurfan rrunhiilugchiin easaglalaa shiudeechee ..... 65 atsad balbuulsaar bavuulsaar .. bugsun bie medeehee aldlaa .. novsh gej ..... uadaj 1 haantai baij vzii ..30 jil ve veiin 76 gerch hvchirhiilegchded huurtan . husuulsaar . udmaaraa yanhan boloh ni taminee .

Эгэл [66.181.182.36] 2019-09-13 15:58:40

Дүнгээ тавуулцгаа луйварчид аа

Зочин [59.153.85.132] 2019-09-13 15:56:12

АРДЧИЛАЛЫГ АРДЧИЛСАН НАМЫНХАН ӨӨРСДӨӨ БУЛШИЛСАН ДАА. ИЧИХГҮЙ ИХ ЮМ ЯРИХ ЮМ, АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫГ ЭНЭ СЭДВЭЭР ЯВУУЛАХ ЮМСАН. МОНГОЛД АРДЧИЛАЛЫГ ХЭН УСТГАСАН БЭ ГЭЖ АСУУХАД АРД ТҮМЭН АРДЧИЛСАН НАМ ГЭЖ 99 ХУВЬ САНАЛ ӨГНӨ ШҮҮ

0000 [103.10.23.113] 2019-09-13 15:52:45

Эрдэнэ мэт шоронгоор хүмүүжсэн хулгайч нар дарга удирдагч болож хулгай хийдэг хуурамч дүр эсэгсэн Ардчил Монголд хэрэгүй Жэнхэн ард түмэн төрдөөн эзэн нь болсон Ардчил Монголд хэрэгтэй Үүний тулд Үндсэн хуулийг нэг мөр шинэчлэх гэхдээн хулгайч нар биш шүү Ард түмэн зөвхөн Үндсэн хуулийг өөрчлөх төлөөлөө сонгож нийтээр хэлцэж байж өөрчлөх хэрэгтэй

иргэн [103.10.23.113] 2019-09-13 15:46:08

Их сансан газар ёсөн шөнө хоосон хононо гэж үг би Ардчил гэж хөөрцөглөөд Монгол улс юу болов Цоц нийгэмийн үед би болгож бүтээсэн Үндэсний үүлдвэрээ устгаж Ардчил нэрээр төрийн эрх мэдэлд хүрсэн цөөн хулгайч нар хувьчлал нэрээр луйвардаж өөрийн болгож улмаар Монгол төрийг хулгайч луйварчин алуурчин гэмэт хэрэгтэн нарын үүр болгож Байгалын баялгаа Хахуулийн мөнгөөр гаднийханд найр тавиж Хулгай луйвараан хамгаалсан хууль хийж түүнээн төрийн нэрээр ард түмэнд тулган хүлээлгэж Шудраг ёс хууль дүрэмийг уландаан гэшгэж Төрийн алба эрх мэдэлтэй луйварчин нарын ах дүү төрөл төрөгсөд бөхс долоогч долдой хулгайч ноходоор дүүрч Гаднаас төрийн нэрээр зээл авч авсан зээлээн хувааж хулгайлаж Хулгайлсан мөнгөөн гадний оронд гарган нууж Гаднаас бүхийл зүүлээн зөөж бүтээж би болгосон жаахан мөнгөөн иргүүлэн гадагш нь гаргаж усынхаа эдийн засагыг дотроос нь тамирдуулан сорож ард түмнийг ядууруулан Улсыг өрний тулам болгож байгаа нь Ардчил мөнө үү Ард иргэдээ

Зочин [122.201.21.18] 2019-09-13 15:39:19

Ардчилал гэгчийн үр дагавраар Монгол улс сөнөх араандаа залгагдлаа. АНус намынхан Монгол улсаа дээрэмдлээ. Одоо болоо биш үү!

Зочин [202.179.31.28] 2019-09-13 15:14:53

Үхсэн хойно оо гэж л хэлмээр санагдлаа.Учир нь АРДЧЛАЛ гэж 30 жил хэртэй хашгирлаа,түүний үр дүн юу болсон одоо эргээд харцгаа,ичихгүй яаж ингэж хэлж чадаж байна аа.Улсын,ард түмний амьдрал,хөгжил гээд... Гэхдээ Ардчлалын үр дүн гэж бага сага ололтууд байгааг үгүйсгээгүй шүү,анхнаасаа л "АРДЧЛАЛ"-ын тодотголтой хэдэн таваришууд буруу замаар будаа тээлгэж/ дутуу боловсорсон,өөрсдийгөө их мэддэмхийрэгч болгосон/ирсэнээс л ийм л байдалд орчихлоош дээ.Улс төр,нийгэм,эдийн засаг,соёлын болон сэтгэл зүй,ёс суртахууны асар их зүйлд бид урагшлаагүй ухарсан гэхээр л дүр зураг гараад байгаа шүү дээ.

Зочин [46.165.250.78] 2019-09-13 15:09:28

ядуурал гуйланчлал, улсын мөнгө томоор идсэн, хар тамхи, архидалт, биеэ үнэлсэн, нийгэм л болж үлдлээ...

Зочин [66.181.184.199] 2019-09-13 22:46:11

Хаана байна тэр ардчилал дээр дооргүй идсэн луйварчдын бүлэг л байна.


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.