Дүрс оношилгоо, дотрын эмч, сувилагч зэрэг сул ажлын байр хамгийн их байна

Б.Мөнхцацрал / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын аяны хүрээнд эрүүл аюулгүй ажлын байр бүхий дэмжлэгт орчин бүрдүүлэх, салбарын сул ажлын байрыг олон нийтэд мэдээлэх, сурталчлах зорилгоор Эрүүл мэндийн хөдөлмөрийн яармагийг өнөөдөр зохион байгууллаа.

Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын тоо 2017 онтой харьцуулахад 2018 онд 3.5 хувиар өссөн бөгөөд өөрөөр хэлбэл 4300 эрүүл мэндийн байгууллагад 52300 хүн ажиллаж байна. Харин анагаах ухааны боловсрол олгогч төр болон хувийн хэвшлийн 16 их, дээд сургуулийг 2019 онд 3500 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд төгсөн гарчээ.

“Хөдөлмөрийн яармаг-2019” арга хэмжээний хүрээнд нийслэлийн 37 эрүүл мэндийн байгууллага, хөдөө орон нутгийн 126 эрүүл мэндийн байгууллагаас 264 сул ажлын байр ирсэн ба үүнээс дүрс оношилгооны эмч, дотрын эмч, сувилагч мэргэжлийн сул ажлын байр хамгийн их байна.

image image


Сэтгэгдэл

зочин [124.158.109.140] 2019-09-17 01:21:48

өвчтэй гэсэн үг шүү

зочин [124.158.109.140] 2019-09-17 01:18:34

хөдөө ажиллах сайхан шүүдее АЧТАН эмнэлгийн хов баздаг одон цуглуулж энгэртээ зүүх өвтэй авгайчуултай ажиллаж л тэнэгтэв

зочин [202.21.115.114] 2019-09-16 07:00:11

ёс зүйн болон удирдах хэв загварын хувьд хамгийн хоцрогдмол нь ЭМ салбар. намчлагдсан бүлэг ч юм шиг, хов зөөдөг авгай нарын эвсэл ч юм шиг, ойлгогдохгүй...

Батцэцэг [103.57.95.91] 2019-09-16 00:33:07

Цалин багатай дарамт ихтэй эмнэлэгт л битгий ажлаараа сар болоогүй хэрэгтэй хэрэггүй сэдвээр Хүмүүсийг залхтал шалгалт авна уул нь сургуулийн нь төгссөн мөн энэ мэргэжлээрээ ажиллаж хариуцлагаа өөрөө үүрнэ шүү ард түмэн гадаа хүлээлгэж. Суулгачихаад эмч сувилагч нараа дарамтлана даа энэ үзэгдэл зөвхөн дүүргийн эмнэлэгүүдэд бна хийх ажилгүй хэдэн дарганцар нь их юм хийсэн болж харагдах гэж мөн сувилагч нарын дарга гэж илүү орон тоо мөнгөний гарлага илүү орон тоогоо хэмнэж өаымаар юм аа

ИРГЭН [183.81.171.2] 2019-09-13 10:03:27

ЭХ БАРИХ ИХ ЭМЧИД АЖИЛ ЕР ОЛДОХГҮЙ ЮМ,ӨӨРӨӨР ЭМННЛЭГИЙН САЛБАРТ ЮУ ХИЙХ ВЭ?

Зочин [202.179.31.20] 2019-09-13 12:00:32

Өрхийн эмчийн зар их байдаг.

Зочин [66.181.161.25] 2019-09-13 08:10:16

Хөдөө л явж тэнэгтэв дээ эмч нараа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.