Орон сууцны нэг давхарт зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн худалдаж байжээ

Б.Мөнхцацрал / Хууль

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас орон сууцны нэг давхарт зөвшөөрөлгүйгээр хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоов.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ё Эс Би” ХХК-д үйлдвэрлэсэн “ICE AGE” нэрийн савласан мөсний үйлдвэрлэсэн хугацаа бичигдээгүй гэсэн иргэний гомдлын дагуу шалгахад, дээрх зөрчил илэрсэн байна.

Одоогоор хяналт шалгалт үргэлжилж байгаа аж. Мэргэжилтнүүдийн хэлснээр, хоол үйлдвэрлэл болон хүнсний зориулалттай худалдаа үйлчилгээг зориулалтын бус газарт буюу орон сууцны нэг давхарт эрхлэх ёсгүйг сануулж байжээ.


Сэтгэгдэл

Zochin [103.57.94.187] 2019-09-16 08:50:01

Юм хийе бүтээе гэснээ дэмжье. Алдарт компаниуд бүгд л гараж, нэг давхараас гараагаа эхэлсэн байдаг. Монголд болохоор авилгал авах гээд хориглоод байх юм

Zochin [172.58.45.235] 2019-09-15 22:55:57

Yadgiin hoorhii undesnii uildverlelee hogjuuleh gej argaa ologgui l yavaa biz yum hiij baigaagaa demjeed zasaad ogoh heregtei bitgii untraaj bai

хн [77.38.148.28] 2019-09-15 12:49:00

иймэрхуу дэлгуур нэртэй юмнууд талон бичиг баримт егдеггуй, зальны хуудийнууд байдаг.жишээ нь содон хороололд107 байрны жижиг дэлгуур хэдэн жил талон бичдэггуй нэхэхээр цаас байхгуй ч гэх шиг, иймэрхуу юмнуудыг хаавал таарах юм

Зочин [103.229.120.8] 2019-09-15 08:49:56

Ер нь бол бүгд л хориотой шүү дээ нэг давхарт үйлчилгээ явуулах зарим нь зөвшөөрөлтэй гэдэг л асуудалтай хуучны орон сууцны бүх горимыг алдагдуулсан насжилтыг бууруулсан сүүлд баригдаж байгаа орон сууцууд л нэг давхар нь үйлчилгээ явуулах зориулалттай баригдаж байгаа байлгүй


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.