Мексикийн Жалиско мужид 44 цогцос олджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Мексикийн шүүх эмнэлгийн эрдэмтэд Жалиско мужид худагт оршуулсан 44 цогцсыг олж тогтоожээ. Гуадалахара хотын ойролцоо олдсон бөгөөд нийт 119 хар уутанд хийсэн байжээ.

Есдүгээр сарын эхээр орон нутгийн иргэд эвгүй үнэрийн талаар гомдоллож цагдаад хандсан байна. Жалиско муж бол Мексикийн харгис хэрцгий хэргүүд гардаг муж бөгөөд энэ онд тус мужид олдсон хоёр дахь цогцоснууд юм.

Биеийнх нь дийлэнх хэсгийг нь тайрсан байсан тул тэднийг тодруулахын тулд эрх баригчид өөр өөр хэсгүүдийг хооронд нь хуваах шаардлагатай болжээ.

Орон нутгийн шүүх эмнэлгийн тасаг хэт их ачаалалтай байгаа бөгөөд үйл ажиллагаагаа дуусгахад шаардлагатай мэргэжилтэн байхгүй гэж мэдэгджээ.

BBC NEWS


Сэтгэгдэл

Халиско [202.131.228.118] 2019-09-20 15:58:30

Жалиско биш Халиско

Зочин [103.57.95.252] 2019-09-17 22:37:06

Америкын яг хажууд нь байж америкын заавар тушаалаар Ардчилалыг бараг л 200 жил хегжvvлж байгаа улс даа!! манай улс ийм болох замруугаа л яваад байгаам ш дээ!! Нэр нь хvртэл манайтай адилхан шахуу дуудагдаж байгааз?!

Зочин [103.212.118.112] 2019-09-22 12:59:39

Жаахан тайван бна уу

Зочин [139.5.218.214] 2019-09-21 14:26:27

Хөрш орноо дагахаар ийм юм болдог юм бол бид орос хятадаас болгоомжлох ёстой юм биш үү. Битгий ийм тэнэг балай байгаач орост талтай чинь тэндээ л байдаг юм байгаа биз. Америк бидэнд ямар буруу хийчихсэн юм бэ.

ккк [148.64.3.175] 2019-09-16 15:25:53

халиско байлгүй дээ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.