Засгийн газар ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг үзүүлж байна

Б.Мөнхцацрал / Улстөр

Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

2019.09.16-27-ны өдрүүдэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайд, Шадар сайдын Ажлын алба болон бүх яам, харьяа агентлаг хуваарийн дагуу ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх юм.

Өнөөдрийн хувьд авто болон төмөр зам, орон сууцны хороолол, газрын тос боловсруулах үйлдвэр, усан цахилгаан станц, Төв цэвэрлэх байгууламж, Байгалийн түүхийн музей, цэнгэлдэх хүрээлэн зэрэг томоохон бүтээн байгуулалтын явцыг танилцуулж байна. Мөн Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагууд ажлаа сурталчлан хариуцсан чиглэлээрээ иргэдэд үйлчилж байна.

image Өдөрлөгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлэн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, үр дүнгийн талаар товч танилцуулав.

2018 онд 7.2 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 2019 оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувьд хүрсэн. Гадаад валютын нөөц 3.6 тэрбум ам.доллар болж, хөрөнгө оруулалт, гадаад худалдаа сэргэж, боловсруулах үйлдвэрлэлийн өсөлт сайжирч байгааг дурдав. Гол нь энэ өсөлтийг иргэддээ хүртээмжтэй хүргэхэд онцгой анхаарч байгааг тэмдэглэв.


Сэтгэгдэл

Зочин [103.10.23.113] 2019-09-18 01:24:30

Танил тал арын хаалаг хахууль төвтэй төрийн үүлчилгээ ноёрхож байгаа шүү дээ

N [103.212.117.147] 2019-09-17 07:42:45

Hudalch dvr ecgecen hvrelcvh hudalch bidnig teneg gej hedi boltol ed nar doromjloh geed baidag ym noloo

Иргэн [203.91.118.180] 2019-09-17 05:09:52

Тэгээд хүргээч дээ, Иргэдийн хамгийн их хүсэж байгаа Ипотекийн 8 хувийн зээлийн санхүүжилтийг хангаллттай шийдээд өгчихөөч, чаддаг л юм бол, өндөр хүүтэй байрны зээлэнд хамаг цалингаа өгчихөөд зээлнээс зээлийн хооронд, бөөн утаан дунд худалч авилгач төр засаг солигдохыг хүлээгээд хэцүүхэн л амьдарч байна

Зочин [66.181.186.35] 2019-09-17 02:13:46

ee medehgui,emneleg,suguul tsetserleg, hiitiin teever guravaa anhaar.

Зочин [66.181.190.77] 2019-09-16 14:19:37

zailaa


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.