ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ-MEDEE.MN САЙТЫН УНШИГЧ ТАНД

Aдмин / Боловсрол

УЛААНБААТАРТ 25 ХЭМ ДУЛААН БАЙХ НЬ

Ном таныг өөрчилнө

http://57.e-school.mn/Data/Uploads/Images/newsthumb/d18e40f1-db63-4a37-967d-3ce1fc63d374.jpg

Төвлөрөн унших нь ойлгохын үндэс

Орчин үед бид хаанаас л бол хаанаас мэдээлэл олоод авчих бүрэн боломжтой болов. Ийм байхад роман, тууж уншаад сууж байх нь хэр тохиромжтой вэ? гэж асуух хүмүүс байдаг. Компьютерийн товч дараад л олдох мэдээлэл харамсалтай нь маш өнгөц, тэдгээр нь ихэнхдээ хүмүүсийг саатуулах, цаанаа аль нэг бараа бүтээгдэхүүнд анхаарал татах гэсэн зорилготой. Хүний ойлголт өнгөц бус, гүнзгийрсэн түвшинд л явагддаг. Боловсрол мэдлэгтэй болъё гэвэл адармаатай ном зохиолуудтай удтал зууралдаж, нухацтай уншиж байж түүнд хүрнэ. Мэдлэг боловсрол эзэмшихэд маш их цаг хугацаа шаардагддаг нь үүнтэй холбоотой аж. Мэдлэг боловсролтой хүмүүс хий дэмий юманд цагаа үрдэггүй, үргэлж ажилтай, ажлаасаа ч хүч зориг авдаг, тиймээс цаг завандаа ч харам байдаг.

Галаа шүтэх ухаан

Image result for тулганы гал

Монголчууд эрт дээр үеэс тэнгэр, галыг шүтэж иржээ. Тэнгэр бол мөнхийн бэлэгдэл, гал-ариуны бэлэгдэл билээ. Гал бол хүн төрөлхтний амьдралын тэжээгч зүйл. Өөдлөн бадрахын билэгдлийг галаараа дүрсэлдэг. Тийм ч учраас галыг дээр үеэс эрхэмлэн дээдэлж байжээ.

Балар цагийн хүмүүс түймэр зэргээс гал авч, унтраахгүй гэж өдөр шөнөгүй сахин манаж байх үес өвөг дээдэс маань чулуу хавсарч хомоол умалган гал асаадаг байсан гэж зарим эрдэмтэд бичдэг. Эрт цагийн монголчууд гал бол амьдрах оршихуйн заяаг тэтгэгч хэмээн дээдэлдэг байсан. Сайн сайхныг дэвжээж, муу муухайг үргээдэг ариун махбод болох галыг хүндэлнэ. Аливааг галд ариусгах нь өргән түгээмэл байв. Эр хүн галгүй явахыг цээрлэж, хэт цахиураа анд нөхөр мэт үзнэ. Түлээ модгүй болж гал алдахыг ихэд жигшинэ. Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой гэж магтаж, гал цоггүй гэж зэмлэнэ.

Гал бол өрх гэрийн нэгэн хүндэт гишүүн байдаг тул түүнд ёс төртэй ханддаг. Галыг бузар булайг үгүй болгодог хэмээн шүтдэг байжээ. Тийм ч учраас манай хаад гадны хүнийг хүлээж авахдаа хоёр галын дундуур гаргадаг байсан аж. Энэ тухай XIV зуунд Монголд аялаж явсан Францын иргэн Ви.Де.Рубрукийн тэмдэглэлд “ Хаан болон бөө нартай хол ойроос түмэн хүн уулзахаар ирнэ. Хаантай уулзах ч бай, аль ч хүнийг гэрийн үүдэнд байгуулсан хоёр том ариусгах галын дундуур гаргаж оруулдаг” гэжээ. Энэ нь өдгөө ч хэвээр байгаа бөөгийн зан үйл юм. Өөрөөр хэлбэл хүнийг дагасан нүдэнд үл үзэгдэх, гарт үл баригдах хий уухвар бузар “юм”ыг ариутгаад оруулж байна гэсэн үг. Гэр орондоо бузар дэв, хий муу “юм” орохвий гэсэн хатуу хаалтын зан үйл юм. Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг. Галын эзэн онгоныг “Галайхан эх”, “Гал эх”, “Голомт эх”, гэдэг. Тэнгэрийг нь “Эх галын тэнгэр”, Галын охин тэнгэр”, “Галын хатан”, “Галын бурхан” гэх мэтээр олон янзаар нэрлэдэг.

САРМИСНЫ АЧ ТУС

Сармис нь хоолны шингээлтийг сайжруулж, бактерийг эсэргүүцэж, залуужуулах, бие махбодын тамир тэнхээг нөхөх, хавдар өвчнөөс сэргийлэх үйлдэлтэй.

Image result for сармисны ашиг тус

Мөн сармис нь цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлж, жин бууруулах, хүний бие махбодид В амин дэм хүлээн авахыг түргэтгэж, мэдрэлийн системийг хамгаалах, түргэн, архаг чанартай халдварт өвчнөөс сэргийлэх, хүний биеийн өөх, нүүрс усны нэгдлийг шингээн авахыг зохицуулж чаддаг.

Энэхүү ногоо нь исэлдүүлэх, бактер устгах чадалтай. Ялангуяа сүрьеэ өвчний бактерийг устгахдаа маш сайн. Сармис ходоод, гэдэсний үйл ажиллагааг сэргээж, амин дэмийг сайн шингээн мэдрэл өвдөх, булчин мах шархиран өвдөх, мөр, дал өвдөх зэргийг эмчлэх үйлдэлтэй. Мөн ядаргаа сайн тайлдаг юм байна.

Орчин үед дэлхийн олон орнууд сармисыг ашиглаж хүний биед хэрэгцээтэй эм, бэлдмэлийг бүтээн гаргаж зах зээлд нэвтрүүлсээр байна. Тэдгээр нь зүрх, судасны үйл ажиллагаанд сайн, дархлаа сайжруулж, үрэвсэл дарах, хавдар өвчний эсрэг үйлчилгээтэй байдаг ажээ.

Сонирхуулахад, Эртний Түвдийн лам нар сармисыг зуун насттай хамт архинд дэвтээн өдөрт ганц хоёрхон дуслаар ууж залууждаг байжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.109] 2019-09-17 01:06:14

Сармисыг яаж хэрэглэхэд тохиромжтой вэ ? Заавар байна уу?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.