“Ирээдүй” цогцолбор сургууль хичээлийн байрны өргөтгөлөө хүлээн авлаа

Ц.Анударь / Боловсрол

Сонгино-Хайрхан дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Ирээдүй” цогцолбор сургуулийн 480 хүүхдийн багтаамжтай хичээлийн байрны өргөтгөлийн барилга ашиглалтад орж нээлтээ хийлээ. 2018 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 480 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн давхрын өргөтгөлийн барилгыг 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр "Солид констракшн" компани гүйцэтгэж барьжээ. Өргөтгөл ашиглалтад орсноор гурван анги, хүүхэд хөгжлийн өрөө, англи хэлний кабинет, хөгжмийн багшийн өрөө, архив, гимнастикийн танхим, номын сан зэрэг өрөө танхимтай болсон байна. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, СХД-ийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, СХД-ийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ, СХД-ийн ЕБС-ийн захирлууд болон бусад албаны хүмүүс, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.