УДБЭТ-ын 57 дахь тоглолтын улирлын нээлт “Хөхөө Намжил” дууриар эхэлнэ

Л.Батцэнгэл / Энтертайнмент

Монголын сонгодог урлагийн их өргөө болсон Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тоглолтын 57 дахь улирлын нээлт энэ сарын 5-6-ны өдрийн 17:00 цагт “Хөхөө Намжил” гурван бүлэг, таван үзэгдэлт дуурийн шинэчилсэн тавилтаар эхлэх гэж байна. “Хөхөө Намжил” дуурийн хөгжмийг ардын жүжигчин, төрийн шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж бичиж, цомнолыг төрийн шагналт зохиолч Ламжавын Ванган, төрийн шагналт яруу найрагч Чойжилын Чимэд нар туурвижээ. Уг дуурийн удирдаачаар МУСТА Ц.Гансүх, найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, зураачаар МУСТА С.Ариунболд нар ажиллажээ.

УДБЭТ нь 1950 оны 12-р сарын 30-ны өдөр өрх тусгаарлан “Сонгодог театр”-ыг бий болгосон түүхтэй. Ингэснээр Монголд төдийгүй Азид цорын ганц “Сонгодог театр”-ыг бий болгосон ба энэ жил үүсгэн байгуулагдсаны 69 жилийн түүхт ой нь тохиож байгаа юм.

УДБЭТ-ын аравдугаар сарын тоглолтын хуваарь

10-05, 06ны 17:00 цагт

Л.Мөрдорж - Хөхөө Намжил

10-12, 13-ны 17:00 цагт

П.И.Чайковский - Хунт нуур

Ж.Россини - Севилийн үсчин

10-20-ны 17:00 цагт

Ж.Россини - Севилийн үсчин

10-26-ны 17:00 цагт

А.Адан - Жизель

10-2717:00

А.Адан - Жизель


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.