"Токио-2020" хөтөлбөрт хамрагдаж буй баг тамирчдад тэтгэлэг гардууллаа

Н.Алтанцэцэг / Спорт

Олон улсын олимпийн хорооноос "Токио-2020" олимпийн наадмыг угтан, олимпийн хөтөлбөрт багтсан, ганцаарчилсан спортын төрлөөр хичээллэж буй тамирчдад тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж буй билээ. Олимпийн наадамд оролцох эрх авах, цаашлаад медаль хүртэх боломжтой, шилдэг тамирчид тус хөтөлбөрт хамрагдаж байна.

Монголын үндэсний олимпийн хорооноос, Спорт холбоодын албан хүсэлтийн дагуу тэтгэлэгт хөтөлбөрт нэр дэвшигчдийн тухай албан бичгийг Олон улсын олимпийн хороонд илгээн, шалгаруулснаар энэхүү хөтөлбөрт нийт 17 тамирчин хамрагдаж байна. Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тус хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид, дасгалжуулагчид, спорт холбоодын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан тэтгэлгийг гардуулж, амжилт хүслээ.

image

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид нь Олон улсын олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн хороо, Спорт холбоотой дөрөвлөсөн гэрээ байгуулснаар 4 сар тутамд тэтгэлэг хүртэж буй бөгөөд, тамирчид сард 250, дасгалжуулагч 100 ам.доллар, спорт холбооны үйл ажиллагаанд 26 ам.доллар, эм витаминжуулалтад 38 ам.долларын дэмжлэг үзүүлж байна.

"Токио - 2020" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид:

Жүдо - Д.Сумъяа, Г.Одбаяр, Л.Отгонбаатар, Ё.Басхүү

Буудлага - О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа

Бокс - Б.Чинзориг, М.Намуун

Чөлөөт бөх - С.Цэрэнчимэд, Э.Бэхбаяр, Т.Тулга, А.Батцэцэг

Таэквондо - П.Тэмүүжин

Хөнгөн атлетик - Д.Гантулга

Байт харваа - Ж.Гантөгс

Хүндийн өргөлт - М.Анхцэцэг


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:17

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:17

Зочин [66.181.161.32] 2019-10-03 07:48:25

Ene odbayar ni uuriiguu john hurtsalj barilddag ch boloosoi.hun zagnaad hucheer ywuulchihsan yum shg l bdg shuu.ymar ch temtsel bhgui.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.