ТЕГ-аас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дөрвөн албан тушаалтныг баривчилжээ

Aдмин / Хууль

Монгол, Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг өнгөрсөн баасан гаргийн орой Тагнуулын Ерөнхий газраас баривчилжээ. Бидний авсан мэдээллээр тус өдрийн 16 цагийн орчимд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ажлын байранд нь нэгжлэг хийжээ. Улмаар Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийн хамт гурван ч ажилтныг хорьсон байна.

Тодруулбал Ж.Пунцагийн албаны ажилтан буюу Дотоод аудит, хяналт шалгалтын албаны ажилтан н.Эрдэнэбат, орлогч дарга О.Болдсайхан, Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар Ж.Батболд нарыг Тагнуулын Ерөнхий газраас барьж саатуулжээ. Харин орлогч дарга Ж.Батболдыг тэр өдрийн орой байцаалт аваад сулласан байна. Мөн Ж.Пунцаг ч мөн суллагдсан байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН-гийн эдгээр томоохон албан тушаалтныг ямар хэрэгт холбогдуулж, баривчилсан нь тодорхойгүй байна.

Гэхдээ өнгөрсөн долоо хоногт Зам тээврийн сайд асан Д.Ганбатыг АТГ-аас саатуулсан. Түүнийг саатуулан шалгах болсон шалтгааныг ашиглалтын хугацаа нь дуусч, актлагдсан 1000 вагон худалдан авах чиглэлийг Дэд сайд Б.Цогтгэрэл, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад өгч мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгтэй зарим нэг хэвлэлийнхэн онцолсон. Магад тус хэргээр дээрх мэргэжилтнүүдийг саатуулсан байж болзошгүй юм.

Түүнийг үргэлжлүүлэн хорих уу, эсвэл суллах уу гэдэг нь өнөөдөр шүүх хуралдаанаар шийдвэрлэх аж.


Сэтгэгдэл

Зочин [202.126.92.98] 2020-11-22 13:02:25

Пунцаг цагдаагийн байгууллагад Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт ажиллаж байгаад гэмт хэрэг үйлдээд ял авах дээрээ тулаад халагдсан хүн. Харин тухайн үед Болдсайхан нь Өвөрхангайн цагдаагийн орлогч дарга байгаад Пунцагийг ялгүй авч үлдсэн гавъяатай. Болдсайхан цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч шууд Пунцагийнхаа доор төмөр замд ажиллах болсон. Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ гэж үг байдаг даа.

Мэдээ [192.82.70.14] 2020-11-22 09:44:03

Оросууд ч бас мэргэжилийн хулгайч залилагчид шдэ? Манай хүнд гаруудтай нийлээд сайн сайханыг ланжгар хийсэн нь үнэн шүү? Том асуудал үүсч л байгаа юм байна? Хуулийнхандаа амжилт хүсье?

Зочин [176.59.131.32] 2019-10-09 05:43:56

Жигжиднямаа гуай сайн ажилласан шүү дээ. Ажлыг нь зүгээр хийлгээч ээ

Зочин [182.160.1.141] 2019-10-08 17:31:23

Жигжиднямаа загалмайлсан эцэг нь юм бишүү.Энэ дархлагдсан хүнийг хичнээн жил шалгадаг юм шалгаж байна гэсээр байгаад нөгөө алдарт хөөн хэлэлцэх хугацаа гэдгээ дуусгаад хэрэг хаагдаад дуусах тактикаа хэрэгжүүлэх гээд байнаа даа.

ЗОЧИН [59.153.115.130] 2019-10-08 14:26:10

ЭНЭ БОЛ ЗӨВХӨН ЭХЛЭЛ НЬ, ДАРГА НЬ 1000 ВАГОН АВСАН ХЭРЭГ, 15 СУУДЛЫН ВАГОН ХЯТАДАД ИХ ЗАСВАР ХИЙЛГЭСЭН НЭРЭЭР 7.5 САЯ ДОЛЛАР ОРОСУУДТАЙ ХАМТ ЛУЙВАРДСАН ХЭРЭГ, ХЭРЭГГҮЙ ЗАМ ЗАСВАРЫН ВАГОН ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨӨР ОФФШОР ДАНСААР АВСАН ХЭРЭГ, ДҮҮТЭЙГЭЭ ХАМТ ОФФШОР ДАНСААР МӨНГӨ УГААСАН ХЭРЭГ, УБТЗ-Д ХИЙСЭН ШАХАА ГЭЭД ЦААШ ХӨВРӨНӨ,

Зочин [66.181.161.48] 2019-10-08 07:53:17

Дотоод аудит мэргэжлийн бус эрүүгийн төлөөлөгчөөр дүүрч санхүүгээ хянаж чадахгүйд хүрсэн байна лээ НББ-ын талаар юу ч мэдэхгүй боловсон хүчнээр дүүрэн болсон Аудит гэж юу байдаг тухай ч мэдэхгүй юм чинь юу ч шалгахав дээ хөөрхи яах гэж хүмүүсийг мэргэжил эзэмшүүлдэг байна дандаа намын шахаа АН МАХН ч гэхшиг Пунцаг бол шоронд л байвал зохих хүн шүү үр хойч нь их л зовондоо хөөрхий

зочин [103.229.123.108] 2019-10-08 03:15:12

гол толгойлогч дарваан хард хүрч чадахгүй байна уу

Зочин [103.14.36.6] 2019-10-08 00:25:46

Занданшатар Оюун-Эрдэнэ нарын тэжээвэр хулгайч нар энэ хүмүүстэ хариуцлага тооцооч ээ

иргэн [139.5.219.41] 2019-10-07 22:27:13

Тэр төмөр замын дээд сургуулийн захирал гэж ажилдаа ирдэггүй,архи ууж,буудлаар хоноглож байдаг нөхөр байдаг юм байна.Залуу үеийг сурган хүмүүжүүлэх,тэр тусмаа чанга сахилгатай төмөр замчдыг сургаж байгаа хариуцлагатай албан тушаалтан тийм байж таарах уу.

baagii [202.126.88.235] 2020-11-23 03:07:06

Zahiral ni hen yum

Зочин [202.126.88.209] 2019-10-07 21:53:39

Нэг бол андуурч бариад байна. Эс бол спорт загасчлал хийгээд байна

Зочин [64.119.16.61] 2019-10-07 16:21:02

Дарваан хар, Пунцаг, Жигжиднямаа, Вагоны албаны Болд гээд сайхан луйварчид зөндөө байна

zochin [182.160.0.21] 2019-10-07 12:22:28

sanhuugiinhniig ni ATG shalgah heregtei dee er ni TZ mafi bolson gazar daa sanhuugiin Ariunaagaas busdiig bugdiig shalgah heregtei doodchuul bol jijig avilgalchid shuu

Зочин [103.229.121.140] 2019-10-07 12:13:25

darvaan xar yagaad vldchxev !!!!!!!

Зочин [202.126.88.206] 2019-10-07 11:54:59

дарваан харыг яагаад үлдээчив

Зочин [202.21.108.157] 2019-10-07 11:43:10

Барилаал гэдэг тэгээд суллал явуулдаг жүжиг хэвшил болждээ

Зочин [103.9.89.18] 2019-10-07 10:22:00

Бас нэг жүжиг

Tumur zamchin [66.181.161.103] 2019-10-07 10:10:38

Төмөр замд Жигжиднямаагийн үеэс гэмт хэрэгтнүүд эрчимтэй шургалж, шийдвэр гаргах түвшинд сандал, суудал засаж бат нот суурьшсан нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хүртэл даварсаныг бүгд л мэдэж байгаа. Хэдхэн жилийн өмнө 200 гаруйхан байсан ТЗын удирдах газрын орон тоо хогийн шааруудаар дүүрч оросуудтай хуйвалдан хулгай хийх явдал гаарсан. Мэргэжилгүй, чадваргүй, мөнгөний маш их сонирхолтой этгээдүүд Жигжиднямаагийн нөмөр нөөлгөн даварч байгааг яаралтай таслан зогсоохгүй бол галт тэрэгний хөдөлгөөнд ноцтой аюул учирч, сүйрэлч ойрхон байгаа шүү.

иргэн [139.5.219.41] 2019-10-07 22:21:08

ЭНЭ ҮНЭН. ЕР НЬ ТЭГЭЭД ДЭЭР ДОРОО МЭДСЭЭР БАЙЖ ЯАГААД ТӨР ЗАСАГ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛ ХУРУУГАА Ч ХӨДӨЛГӨХГҮЙ БАЙНА?

Zochin [139.5.218.97] 2019-10-07 10:04:57

Puntsag Boldsaikhan nar hoyuulaa tsagdaagiin ajiltnuud baisan. Puntsag gadaadiin irgen haryatiin gazar ajillaj baigaad avilga avaad yl edleed garsan. Edelj hergelj baa shal uur bolson bn lee.

baagii [202.126.88.235] 2020-11-23 03:09:32

Sergelen ni dendtsen hunuu Goe2 alban tushaald yaj iigeed ochchihiin

zochin [49.0.223.24] 2019-10-07 09:52:01

Тусгай алба үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, терроризмын эсрэг тэмцэх ёстой байгууллага. Түүнээс эдийн засгийн гэмт хэрэг Цагдаа, Авилгатай тэмцэх газрын ажил шүү дээ. Арай л хазгай биш үү

Зочин [202.9.43.1] 2019-10-07 09:42:30

харваас бүлэг хулгайчид

Зочин [202.179.31.63] 2019-10-07 09:27:40

Одоол нэг ТЕГазар амь орсон шиг эхлэв бололтой.

atr kk [185.39.141.107] 2019-10-07 09:04:56

barivchiljee . sulljee ....


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.