“Жаст”-ын Ш.Батхүү хуулиар наадаж байна

Н.Саранчимэг / Хууль

Улсын Дээд шүүх өчигдөр Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаараа нийт 13 хэргийг авч хэлэлцэх товтой байв. Хамгийн сүүлчийн хэрэг нь Ш.Батхүү нарт холбогдох хэрэг байлаа. “Жаст”-ын Ш.Батхүү, “Эрдэнэт”-ийн экс захирал Ч.Ганзориг, “Алтжин”-гийн Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн, Г.Амарбат нарт холбогдох хэргийг хэлэлцэхээр Эрүүгийн танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Ч.Хосбаяр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн, Д.Ганзориг нар танхимд орж ирсэн. Шүүх хурлын нарийн бичгийн дарга холбогдох хүмүүст хэл дуулгасан боловч ирээгүй байна хэмээн мэдэгдэв. Хурлыг даргалагч Б.Цогт шүүгч “Тов мэдсэн ч тодорхой бус шалтгаанаар ирээгүй нь шүүх хурал хойшлох шалтгаан болохгүй” гэснээр хэргийг хянасан шүүгч Д.Ганзориг тайлбар хийсэн юм. Хэрэгт нэр холбогдсон мөнгөтэй “акулууд”-ын аль нь ч Шүүх хуралд ирж оролцох нь бүү хэл, бараагаа ч харуулсангүй. Харин тэдний заримынх нь буюу Ч.Ганзориг, г.Амарбат нарын өмгөөлөгч, Төрийн банкийг төлөөлсөн өмгөөлөгч ирж оролцсон юм.

Шүүгч Д.Ганзориг: Шүүгдэгч Ш.Батхүү гомдлоосоо татгалзсан

Шүүгч Д.Ганзориг энэ хэргийг есдүгээр сарын 16-нд хүлээж аваад шүүх хурлыг энэ сарын 7-нд хийхээр тов гаргасан байсан ч өнгөрөгч баасан гаригт Ш.Батхүү хяналтын журмаар гаргасан өөрийн гомдлоос татгалзах хүсэлтийг албан бичгээр ирүүлсэн байна. Ингээд шүүх хуралд ирсэнгүй. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.5, 40.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцэх үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргалаа.

Ш.Батхүү нь 2010-2012 онд 109 сая ам.долларын зээл авсан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр”-ээр баталгаа гаргуулахад тухайн үеийн захирал асан Ч.Ганзориг тэргүүтэй эрх бүхий албан тушаалтнууд оролцсон хэмээн яллагдагчаар татагдсан. Дээрх банкнаас Ш.Батхүүгийн авсан зээлийг хугацаанд нь төлөөгүй маргааныг олон улсын арбитрын шүүхэд хэлэлцэж “Стандарт” банк ялснаар манай Засгийн газар өрийг нь төлөхөөр болж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж өнгөрсөн дөрөвдүгээр сард дээрх банканд шилжүүлсэн юм. Мөн түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг, хуулийн хэлтсийн дарга байсан Б.Мөнхжаргал нартай бүлэглээд 2009 оны долдугаар сарын 9-нөөс арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд 55 сая 600 мянган ам.долларыг хувьдаа завшиж, амьдралын эх сурвалжаа болгосон. Мөн Ш.Батхүү нь удирдан зохион байгуулж, санаачлан иргэн Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нартай бүлэглээд 23 сая 668 мянга гаруй ам.долларыг “Хадгаламж” банкнаас аваад Төрийн банкаар төлүүлэх шийдвэр гаргуулсан гэж Прокуророос яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэгэхдээ 5-12 жилийн хорих ялтай зүйл ангиар яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлсэн байдаг ажээ. Гэвч анхан шатны шүүхийн захирамж, Давж заалдах шатны шүүхийн магадлал хоёуланд нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар заасан байдаг. Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 05-ны өдрийн 240 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 519 дүгээр магадлалтай, Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох 190 хавтас хэргийн мөрдөн байцаалтад буцаах таван үндэслэлээс Ш.Батхүү хоёрыг нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн өнгөрсөн зургадугаар сард Дээд шүүхэд гомдол гаргасан юм. Гэсэн ч хэргийг хэлэлцэх цаг нь тулаад ирэхээр өөрийн гомдлоос ийнхүү татгалзав. Энэ нь хэргийн явцыг удаашруулж, хөөн хэлэлцэх хугацааг дөхүүлэх ээлжит арга саам шиг санагдсаныг нуух юун.

Түүнд холбогдох хэргийн Хөөн хэлэлцэх хугацаа 12-25 жил

Хэргийг танилцуулсан шүүгч Д.Ганзориг “Улсад их хэмжээний хохирол учруулсан гэх энэ хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацааг ярьж бичиж байгаа. Тэгвэл Прокуророос дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг дээр тухайлбал, ЭХ-ийн 148.4-т зааснаар 25 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай бол, нөгөө холбогдсон хэрэг нь 12 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай гэмт хэрэг” гэдгийг хэлсэн. Ингээд шүүгдэгч Ш.Батхүү хуулийн дагуу өөрт байгаа эрхээ эдэлж, гомдлоосоо татгалзсан учир шүүх бүрэлдэхүүн хэргийг шүүхээр хэлэлцэхгүй байх тогтоол гаргана гэдгээ мэдэгдээд гарч одсон. Шүүх хуралд оролцохоор ирсэн прокурор болон өмгөөлөгчид ч “Тухайн хүн өөрт байгаа эрхээ эдэлж байгаа учраас ямар нэг хүсэлт алга” гэцгээж байсан юм.

Харин хуралд ажиглагчаар оролцсон зарим төлөөлөл “Хэргийг хурдан шийдэх ёстой” гэсэн байр суурьтай байгаагаа мэдэгдсэн бол Ш.Батхүүтэй хамтарч бүлэглэн залилан хийсэн гэгдсэн Б.Мөнхжаргал шүүх хурлын завсарт “Лондонгийн арбитрын шүүхээс гаргасан шийдвэр хуурамч байдаг. Английн шүүхээс Ш.Батхүүгийн тэр хуурамч баримтыг авчрах хэрэгтэй. Тэгж байж үнэн мөн нь тогтоогдоно. Түүнээс хэн нэгнийг хуурамч баримтаар шийтгэж болохгүй. Тэр хуурамч баримт бол монголчуудын л хийсэн зүйл. Ганц жишээ хэлэхэд, 115 сая ам.доллар авах гэж байсан хүн яагаад 20 сая ам.доллар авах болов. Бусад мөнгө нь хаачив гэдгийг тогтоох хэрэгтэй” гэж байсан юм.

Юутай ч, нэр нөлөөтэй мөнгө хөрөнгөтэй хүмүүсийн улсаа луйвардаж идсэн булхай нь илэрдэг ч ингэж муур хулгана болж, хуулиар наадаж байх зуурт цаг явсаар 2009 оны дээрх хэрэг нэг мэдэхэд 12, бүр тэгээд 25 жилийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчих вий дээ гэж санаа зовно.


Сэтгэгдэл

зочин [202.21.107.48] 2019-10-11 08:42:31

Батхүүгийн ард Нямдорж байгаа, Алтантай холбоотойн учир хэргийг үнэн зөвөөр шийдэхэд Нямдорж хууль өөрчлөх мэтээр гол саадыг хийгээд байгаа нь тодорхой

Зочин [103.229.123.111] 2019-10-09 07:17:53

Батхүүг нэг бол Хятад болон ардчилсан Солонгос улсад шүүхээр оруул.Нөгөө хэдийг нь цуг явуул цаадуул чинь үнэн зөвөөр нь арга хэмжээ авах болно.Манай шүүх засаглал гэж 00 болсон.Ийм төр байгаад хэрэг байна уу?Дарангуйлагч удирдагч бидэнд хэрэгтэй. Олон толгой дэмий юм байна шүү дээ.

Ард олон [202.126.89.173] 2019-10-08 23:03:11

Та нар шийдэж чадахгүй бол к Ардууд нь шидэж болно биздээ Зүгээр хэдхэн граам тугалгаар Шийдчих хэрэгтэй биздээ Шүүх гэж баахан зардалаар Юугаа хийдэг юм Бөөн авилгал

Иргэн [66.181.161.22] 2019-10-08 22:38:23

батхүү хуулиар наадаад л шүүгчид нь наадуулаад л шүүхииг сайжирч байна гэж бодсон бас л худлаабайна шүү улам л сайжруулах хэрэгтэй байна даа

Зочин [49.0.218.39] 2019-10-08 21:52:11

Enuuniig shuuh shuudguimaa gehed burhan tengeriin shiitgel gej bnaa,,,ur udam n Yana daa zailuul,,,

зочин [122.201.31.38] 2019-10-08 21:41:40

Батхүү чинь явж явж гайгүй бизнессмэн юм биш үү улс төрийн хэдэн шуналтай гарууд дундуур нь ороод л балиар юм болсон дог доо.

Зочин [202.9.42.64] 2019-10-09 21:09:27

бизнес гэж хулгай, луйварыг хэлдэггүй байхөө хө

zochin [66.181.191.75] 2019-10-08 19:12:55

hulgaich ganziorigiin huun temvvlen gej nas hulgaich

Зочин [202.9.42.154] 2019-10-08 18:08:24

Ийм луйварчны хэргийг шийдэж чадахгүй шүүх засглал монголд буй болсон. Нүгэл нүдээрээ гэгч болно. Харж байгаарай ард түмэн минь. Шүүхэд найдахгүй хөх тэнгэртээ наыдахаас өөр гарцгүй

zochin [202.9.42.98] 2019-10-08 19:15:55

tuukhend bichigdej uldekh urvagchiin khar khereg bolokhoor shuukhiinkhen negiig bodokh b.lgui dee...

зочин [103.57.93.235] 2019-10-08 17:28:18

Жонхуу ч шоронд сууж байх хүн, сбаяр юугаа хийж шоронд суухав дээ,ард түмэн мини,ийм гэнэн хонгорууд их байх юмдаа,

зочин [103.229.121.209] 2019-10-08 17:19:37

Цаанаасаа ,зохион ,байгуулсан ,байна. Нөгөө шүүгч ,нар ,нь ,хүртэл ,хамгаалагч ,нарыг ,оруулж ,ирж ,байна. Төрийг ,хүчгүйдүүлж ,байгаа ,шүүгч ,нартай ярих ,цаг ,болжээ.

Зочин [202.179.31.71] 2019-10-08 16:55:21

Монголын хуульчид нь ч гэж хуульчид,би очихгүй гэвэл зөвшөөрч л байдаг,энэ хүн иргэний хувьд эрхтэйч одоохондоо ял тулгагдаж,гэмт хэрэгт холбогдож байхад энэ эрх нь түүнд хадгалагдаж байдаг энгийн логикоор бодоход сэтгэлд багтамгүй,тэгээд шүүгчид нь хариу хэлж чаддаггүй,шийдэж чаддаггүй мөнч таарч байна даа.Ядууст бол ташуур,баячуудад бол зулгуйдалт ингэж л Шүүхэд үйлчилдэг гарц арга байдаг юм байна гэдгийг харуулж байгаа нь энэ дээ.

Зочин [66.181.188.38] 2019-10-08 15:21:26

Даам гарна гэж үүнийг хэлдэг байх даа.

Зочин [66.181.170.73] 2019-10-08 15:16:53

энэ албаар хугацаа хожиж хэргээ хэрэгсэхгүй болохыг хүлээж байна. ман ынхны буянаа бүр тодруулбал баяр хүрэлсүхийн буянаар хэргээс сэгсэрч байна.гардан гүйцэтгэгчид нь төлгөн коммунист нямбаатар раднаасэд учрал л энхболд тэргүүндүүд

ЭРДЭНЭБАЛСҮРЭН [202.131.236.158] 2019-10-08 13:03:42

ЭНЭ ЭРДЭНЭБАЛСҮРЭН ГЭЖ НӨХӨР ХААНА Л МӨНГӨ ХИЙЖ БАЙНА ТЭР ГАЗАР ДАВХИЖ ЯВАХЫН. МЯНГАНЫ СОРИЛЫН САНД АЖИЛЛАЖ БАЙСАН НӨХӨР ЯАХААРАА ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧ БОЛЧИХДОГИЙН. АРАЙ Л ШУДАРГА БУС БАЙНА ШҮҮ.

ЗОЧИН [202.131.233.190] 2019-10-08 12:46:48

БАТХҮҮ ГАНЗОРИГ БАЯР НАРТ ЗОХИХ ХУГАЦААТ ЯЛЫГ НЬ ӨГЧ ШОРОНД ИЛГЭЭ, ХАРИН ТҮҮНИЙГ ШОРОНД ҮХҮҮЛЖ БОЛОХГҮЙ, УЛСАД УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ НЬ ТҮҮГЭЭР ЗААВАЛ ТӨЛҮҮЛЭХ ЁСТОЙ.

Зочин [150.129.143.253] 2019-10-08 12:37:17

За даа 30 жил УИХд сууж баяссан, баяжсан, авилгажсан нехдийн хийсэн ажлын vр дvн гарч байна. Хуулиар наадах биш, хуулийг ийм л хvчгvй болгож ард тvмнийг доромжлоод байгаа шvv.

Зочин [66.181.187.95] 2019-10-08 12:15:03

ard n hamgaalaad huuliin tsoorhoig n neg burchilen zaaj zuvluj bga buhel buten huuliin mafi huvaaj idelcsen hurungu mungutei nuluu buhii humuus huuli huchniihen erh medeltenguud l hor nairuulaad ylgui uldeeh geed buh l arga chargaa heregleed bgaa n oilgomjtoi biz dee?herevee Bathuu yl avaad unachihval ariin daana gej zohion baiguullalttaigaar hamtarch orolcson nuhduud n balarch mafi-han suirne biz dee?

БАДМАА [202.131.239.190] 2019-10-08 11:55:34

Энэ хулгайчийг бэлтгэж дадлагажуулж, бүх боломжоор хангаж ашиг олсон эрхэм бол Санжийн Баяр гэх чухал царайт эр шүү дээ.Тэрний оролцоо дэмжлэггүйгээр энэ муу Батхүү хэнч биш шүү дээ. С.Баяр бузар, булхайгаа илэрмэгц, албан тушаалд дуртай хэдэн тэнэг пацаануудыг ашиглан эрх баригч МАН-г хагалан бутаргаж, төр засгийг бужигнуулж хүсэл-санаагаа биелүүлж байгаа нь энэ. Багтаж шингэхээ байсан С.Баярын учрыг олохгүйгээр МАН,монголын төр-засаг ЦЭГЦРЭХГҮЙ. БАЯРЫН гар хөл энэ төр,засаг, эрх баригч МАН-д гүн гүнзгий ШУРГАЛСАН шүү.

Ард [202.72.245.122] 2019-10-08 11:49:04

Ер нь Монголчууд бүгдээрээ хууль хэрэгжүүлнэ энээ тэрээ гэхээ больчихвол яасийн гэсэн бодол олон хүнд төрж байгаа шүүү

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2019-10-08 11:41:33

МОНГОЛД ХУУЛЬ БАЙГААД Ч ЯАХ ЮМ. ТОМЧУУД ХЭРЭГЖҮҮЛДЭГГҮЙ ЮМ БОЛ БАГАЧУУД ХЭРЭГЖҮҮЛЭЭД ХЭРЭГГҮЙ Ш ДЭЭ

ккк... [202.179.25.154] 2019-10-08 11:35:08

одоо хаяаа наад сэдвээ. ... хэн ч тоож сонсохгүй боллоо. хөөн хэлэлцэх нь ч аль хэдүйн дуусчаа байлгүй....

Зочин [202.55.188.40] 2019-10-08 11:31:21

Ийм хулгайчуудыг цаазлаачээ

иргэн [150.129.140.244] 2019-10-08 11:10:45

Энэ хоригдол юугаа мэдэхэв дээ, цаанаас нь Нямка ах, Алтан эгч, Баяр ах нар нь зохицуулж байгаа нь ойлгомжтой.

dorj [202.126.89.184] 2019-10-08 10:36:33

Huuli uilchlehgui bol byydaad al. Olon tumenii omno alj oshoogoo aw. Haad hylgaich chini zasrahgui hylgaichaa. Eswel gemgui humuus shahmal tullshind hordoood ami nasaa aldaad ba. Naad bathuu teruutei humuusiig tsaash ni haryylmaar wum ba.

Иргэн [119.40.98.106] 2019-10-08 10:35:40

Ганц луйварчин шүүчиж чаддаггүй яасан шүүх байнаа.

sywd [202.126.89.233] 2019-10-08 10:21:31

Byydaj al. Olonii omno gargaj baigaad. Hogshin ogor har tolgoi. Hyyliar toglodog hen we. Ylsiin mongo idsen muu luiwarchin. Hyatadiin hyyliar arga hemjee aw. Hyyli hyanaltiinhan ene muud tiim amar byyj ogch bolohgui shuu

Зочин [103.212.117.119] 2019-10-08 10:17:07

ene niigem heden luivarchind zoriulsan yum shigee 30 jiliin omno jinhene shudraga togtolcootoi baijee hulgaich nart gishgeh gazar oldohgui amar taivan goy tor zasag deg juramtai shunal tachaal baga zov tolovlolt hiideg odoo bol ur huuhediihee ireeduid sanaa zovj baina

Зочин [64.119.23.5] 2019-10-08 10:08:07

МАН-ЫН ХУЛГАЙЧДЫГ МАН -ЫН ЗАСАГЛАЛЫН УЕД ШУУНЭ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ

Zochin [103.229.121.5] 2019-10-08 10:03:43

Zasag huchgui bna shu, iim oilgomjtoi zuiliig udii boltol shiidej chadahgui....

рр [202.55.191.205] 2019-10-08 09:53:38

энэ луйварчинг алахад хууль байхгүй шүү таарсан газар нь тонилго

zz [202.126.89.184] 2019-10-08 10:39:14

Tonil shahmal tulshend hordyylj ali oor arga baihguiee naad muu hylgaichaa ylsiin mon idsen sanaatai


33 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
33 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.