Сурах бичгийн түрээс хэний бизнес вэ

Н.Саранчимэг / Боловсрол

Аравдугаар сар гараад даруй арав хонох нь. Сурагчдын эхний улирлын амралт 28-нд гэнэ. Гэтэл түрээсээр хэрэглүүлэх сурах бичиг гар дээр нь ирээгүй л байх юм. Хагас дутуу сурах бичиг харсан шигээ нэг нь хичээл заасан болж, нөгөө нь сурсан болж жүжиглээд амралт нэрээр эхний үзэгдлийн хөшиг хаагдах нь дээ, янз нь. Гэхдээ бүтэн жил сурах бичиггүй сураад өнгөрсөн он жилийг бодвол ч бас нааштай. Одоогоос гурван жилийн өмнө 12 жилийн боловсролын тогтолцоонд шилжихэд тийм зүйл болж л байсан. Уг нь, өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газрын хуралдаанаас дунд, ахлах ангийн сурагчдыг сурах бичгээр бүрэн хангах зорилгоор сурах бичгийн түрээсийн үйлчилгээ нэвтрүүлж, үүнээс орсон орлогыг сурах бичгийн хэвлэлийн эх бэлтгэж хэвлэх, түрээслэхэд зарцуулж байх журам, аргачлал баталж, мөрдүүлэхийг даалгасан байдаг.
Нэгэнт Засгийн газраас “зарлиг буулгасан”хойно холбогдох яамнаас сурах бичгээ гар дээрээс худалдаж авдаг байсан дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь сургуулийн номын сангаараа дамжуулан түрээслэх журмыг баталжээ. Ингээд хоёр сурагчийн нэг нь номгүй байдаг жишгийг таягдан хаяж, түрээсийн сурах бичиг хэрэглэснээр сурах бичгийн хүртээмжийг сайжруулах зорилго биелнэ гэж тооцоолон түрээсийн үйлчилгээ нэвтрүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан байдаг.

Угаасаабага ангийнхны сурах бичгийг улсаас 100 хувь даадаг. Харин дунд, ахлах ангийн зорилтот бүлгийн хүүхдүүдийн 40 хүртэлх хувийг номоор хангадаг гэж ярьдаг ч Боловсролын хүрээлэнгийнхний хамгийн сүүлд хийсэн судалгаагаар бага ангийнхны номыг төрөөс 100 хувь хангах зорилтынхоо 97-98 хувийг биелүүлж байгааг тогтоосон байна.Үүгээр зогсохгүй VI-IX ангийн зорилтот бүлгийнхний 30 гаруй, ахлах ангийнхны 15-25 хувьд нь л үнэгүй ном олгож байсныг тогтоож. Энэ жилийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн 593 150 хүүхдийн 73 хувь буюу 433 472 нь сурах бичгээ сургуулийн номын сангаас үнэ төлбөргүй авч ашиглаж байна. Харин 2019-2020 оны хичээлийн жилд сурах бичиг түрээслэх, ахлах, дунд ангийн 181 мянга орчим хүүхэд байгааг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын ахлах мэргэжилтэн Р.Балжинням хэлсэн. Тэгэхдээ “Дунд, ахлах ангийн хүүхдүүдийн 60 хувийг номоор хангана гэвэл 2.7 сая ширхэг сурах бичиг хэвлэх шаардлагатай. Хичээл тус бүрээр 100 орчим нэр, төрлийн ном хэвлүүлэхэд бэлэн болсон” гэж ярьж байлаа, хичээлийн шинэ жилийн үеэр. Ийм хэмжээгээр сурах бичиг хэвлүүлэхэд найм орчим тэрбум төгрөг хэрэгтэй бөгөөд өнгөрөгч дөрөвдүгээр сард санхүүжилтийг нь шийджээ. Тэгээд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэвлүүлэхээр болж. Тэрийгээ ч мэдэгдээд тендерүүд зарлаад дуусчээ. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэдэг дээ. Санхүүжүүлэх АХБ нь манайханд юу гэж тийм амархан хууртах вэ дээ. Бүх үйл ажиллагааг хянаж, шалгаж, тендерийг өөрсдийн дүрэм, журмын дагуу явуулахыг шаардсаар өдий хүрчээ. Манай зүгээс сонгон шалгаруулалт явуулах баримт бичиг боловсруулаад АХБ-нд эхлээд танилцуулсан байна. Хянаж үзээд “Тендер зарла” гэсний дагуу сонгон шалгаруулалт явуулжээ. Энэ хооронд нэлээд хугацаа өнгөрч. Учир явдлаа хэлж, хоног хугацааг нь богиносгон, тендерт оролцох хүсэлт гаргасан хэвлэлийн компаниудын материалыг үнэлээд, АХБ-ныханд мөн илгээсэн ч хариу ирүүлээгүй байна. Яамны мэргэжилтэн“Бид уг нь хэвлэлийн компаниудаа сонгон шалгаруулсан. АХБ баталгаажуулахаас нааш олон нийтэд зарлахгүй. Компаниудад ч мэдэгдээгүй. Тендерт найман компани оролцсон. Олон тооны сурах бичиг хэвлүүлэх тул хугацаагаа хэмнээд, тендерийн шаардлага хангасанд нь хуваагаад өгчихмөөр байдаг. Гэвч ингэхийн тулд олон багц тендер зарлах шаардлагатай. АХБ үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, тендерийг цөөл гэдэг. Компаниудын хүчин чадал нь харилцан адилгүй тул зарим нь олныг, зарим нь цөөн ном хэвлэх байх” гэсэн мэдээлэл өгч байв. Мэдээж хэрэг, авилгыг өөгшүүлэхгүйн тулд тендерийг цөөлөх санал тавих нь тун чиг ойлгомжтой. Аливаа ажлын шат дамжлага олшрох тусмаа эзэнгүйдэж, ажил цалгардаж, хөрөнгө мөнгө хаа нэгтээ үрэгддэгийг АХБ хэнээс ч илүү мэдэх байлгүй. Сүүлдээ “Хичээлийн шинэ жил эхэллээ, болохоо байлаа” хэмээн БСШУСЯ-ныхан уруул дэвсэхэд ч АХБ хөдөлсөнгүй, “Бидний ажлын онцлог ийм” гэж хээвнэг хариу барьжээ. Үүнээс үзэхэд тэдний шаардлагыг манайхан хангаагүй бололтой. Тэдний тавьсан шаардлагад хүрэхгүй байсан нь ч тодорхой. Сурах бичиг зохиох, эх бэлтгэх, хэвлэх тендерийг нэг доор зарладаг байсныг болиулчихсан. Нэг цул байсан асуудалд задаргаа оруулжжижиглэн салгадаг болсноор олон удаа тендер зарлах нь будилааны эх үүсвэр болдгийг судлаачид хэлдэг. Энэ бүхнээс болж сурах бичгийг хугацаанд нь хэвлэж, түгээх тухай ойлголт үндсэндээ байхгүй болсон.Хамгийн ноцтой нь сүүлийн жилүүдэд улс төрийн сонгуульд ялсан намын дээгүүр албан тушаалтнууд хүртэл сурах бичгийн асуудалд хошуу дүрдэг болсон сурагтай. Тэд сурах бичгийн тендерт оролцож авах нь бий гэнэ. Мөнсонгуулийн сурталчилгаанд хэрэглэх гарын авлага, танилцуулга, товхимол, ном зэргээ өнгө үзэмж, чанар талаас нь харж, гайгүй шиг хэвлэлийн компанид өр тавьж хэвлүүлчихээд гараад ирсэн хойноо дараа нь түүнийхээ хариу болгож,дээрээс мундагдуулж шахаа хийдэг байна. Энэ бүхнийг АХБ ажиж л байгаа. Энэ удаагийн хүлээлт ч гэсэн нэгийг хэлээд байна бус уу.Том мөнгөн дүн сонсоод томчуул оролцох бус хамгийн чухал нь хариуцлага, хуулийн дагуух ажиллагаа гэдгийг сануулаад байна, цаана чинь.

Энэ хичээлийн жилд сурах бичиг түрээслэх, ахлах, дунд ангийн 181 мянга орчим хүүхэд байгаа тооцоо гарчээ. Сургуулийнхаа номын сангаас хүүхдүүд багц номоо 20-25 мянган төгрөгөөр түрээслэх юм байна. 181 мянган хүүхэд 25 мянгаар сурах бичгээ түрээслэнэ гэхээр нийт дүн нь дөрвөн тэрбум 525 сая төгрөг болно гэсэн үг. Бага тоо биш. Ямартаа ч АХБ-наас зээлж авах гэж мэрийж байгаа найман тэрбум төгрөгийн талаас илүү нь шүү дээ. Энэ түрээсийн мөнгө яамны дансанд орно. Харин яамныхан “Шинэ сурах бичиг ашиглаж, актлах хугацаа дөрвөн жил тул дараагийн хэвлэлтийн зардлыг түрээсийн мөнгөнөөс босгох ёстой. Хэвлэх зардал, цаасны үнэ, инфляц зэрэг хүчин зүйлээс хамаарч түрээсийн үнийг тогтоодог. Мэдээж эцэг, эхчүүдэд ном худалдаж авснаас түрээсэлсэн нь 2-3 дахин хямд тусна. Хамгийн чухал зүйл хүүхэд бүр сурах бичигтэй болох шүү дээ” гэсэн тайлбарыг тэр дор нь хийж байгаа. Харин урт настай сурах бичиг нь одоогоор алга л байна даа.


Сэтгэгдэл

Номын санч [202.131.241.246] 2019-10-11 16:31:07

Түрээсийн ном хэрэгтэй сургалт хамаагүй сайжирдаг гэхдээ ЕБС-н номын санч нарт асар их ачаалал ирдэг.Тэр олон ном зөөх, тараах, хураах хадгалах мөнгө төгрөгийн тооцоо гээд . Хамгийн бага цалинтай ажилчид хамгийн их ачаалалтай ажилчид бид л байдаг.

Bold o [223.62.212.160] 2019-10-09 19:06:42

Ene Hurelsuhiig hurdan ogtsruulah heregtei .yamar ch hariutslaga alga .. anh udaa uls dayaraa hicheeliin ehnii uliral surah bichiggui ongorch bn daa ..relamdahaas oor chadvargui Hurelsuhiig ogstruulaachee

Зочин [202.9.42.190] 2019-10-10 02:14:54

Chamaig end suugaad tenegtej bhad hvrelsvh owoo yum hiij bgaa shv

Зочин [66.181.185.71] 2019-10-09 18:14:32

Zugeer delguureer zaraach...

Hnn [61.148.244.103] 2019-10-09 16:02:43

Түрээсийн сурах бичиг болохгүй бна гээд хэдэн жилийн өмнө болио биз дээ. Хүүхдийн эрүүл ахуй гоо зүйд нийцэхгүй бна гээд цуцалсан туршлага бидэнд бий. Ой санамжгүй юм шиг амьдрах юм аа

сурагч [202.21.108.140] 2019-10-09 11:58:16

лаларуудаа зүгээрл баигаараа биднээр тоглоод баих юм бол хүүхдээр чин туршилт хиин шүү усан тархиндаа бодож яю

зочин [202.131.225.249] 2019-10-09 11:12:05

Сургууль одоо болтол номоо өгөөгүй хэвлэгдээгүй гэнэ. Тэгсэн хэрнээ гадуур их үнэтэй зарж л байдаг. Ядаж сурах бичгийн дэлгүүрээр үйлдвэрийнх нь үнээр зарж болдоггүй юм уу

Зочин [202.180.218.37] 2019-10-09 10:11:23

Энэ Баатарбилэг байшин сав нураалгуулж цавчаа хийлгэхгүй байна болилоо энэ тэр гэж гошигнож байхаар эхлээд хүүхдүүдээ сурах бичигтэй болго л доо... 1-р улирал дууслаа новш гэж

Зочин [202.21.109.51] 2019-10-09 09:07:15

svirtsen mongol

зочин [122.201.24.38] 2019-10-09 08:38:30

Бүх ангийн сурах бичиг багшийн дээдийн ном зардаг ченжийн лангуун 2-3 нугалсан өндөр үнэтэй байна. Төр засаг энэ ченжээр заруулах асуудлыг хэзээ зогссох бэ ? Уг нь эдгээр сурах бичгийг номын дэлгүүрээр зарж болдоггүй юм уу ?

Зочин [202.126.88.48] 2019-10-09 09:15:33

Яджаахад дандаа цоо шинэ ккк. Хэвлэх үйлдвэрүүд зориудаар ченжүүдээр заруулж байх шиг.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.