Ираны эсрэг дайнаа хурдан дуусгах боломжтойг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр буюу Лхагва гарагт дахин илэрхийлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Бараг онилох бай үлдээгүй” тул “Би хүссэн үедээ дуусгаж чадна” гэж тэр Axios мэдээллийн сайтад өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ. Өөрөөр хэлбэл устгахаар төлөвлөсөн байнуудаас нь багахан хэсэг үлдсэнийг одоо гүйцээх дутуу байгаа гэнэ. Даваа гарагт Трамп бас дайн дуусах хугацаа тун ойрхон болсныг мэдэгдэж байв. АНУ-ын дотоодод Ираны эсрэг дайныг шүүмжлэх явдал эрчимжиж, дэлхийн эдийн засаг гүн хямралд унах айдас нэмэгдсэн нь Трампыг дайнаа хурдан дуусгах дарамт шахалтад оруулж буй бололтой. Арваннэгдүгээр сард болох завсрын сонгуулиар Бүгд Найрамдах нам Конгресс дахь хяналтаа алдаж болзошгүй байгаа нь үүнд бас нөлөөлж байна. Гэвч АНУ-ын холбоотон Израил улсын батлан хамгаалахын сайд Израил Кац өчигдөр ярихдаа “Энэ ажиллагаанд хугацааны хязгаар байхгүй тул бүх зорилгоо биелэх хүртэл үргэлжлүүлэх болно” гэж мэдэгдсэн нь Трампын амлалттай зөрчилдсөн юм. Хариуд нь Ираны эрх баригчид ч бас дайныг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

АНУ, Израил улсууд “Америкийн болон дэлхийн эдийн засгийг бүхэлд нь сүйрүүлж, цэрэг зэвсгийн бүх чадавхаа доройтуулах хэмжээний урт удаан дайнд татагдан орж болзошгүйг ойлгох хэрэгтэй” гэж Ираны Хувьсгалт Гвардын ерөнхий командлагчийн зөвлөх Али Фадави өчигдөр төв телевизээрээ ярьсан байна. Ираны эрх баригчид дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн тавны нэг дамжин өнгөрдөг Ормузын хоолойг хаахаар сүрдүүлж байгаа. Өчигдөр Хувьсгалт Гвардын төлөөлөгч тус хоолойгоор зорчиж байсан Либерийн далбаатай хөлөг, Тайландын томоохон тээвэрлэгч хөлөгт цохилт өгснөө мэдээлжээ.

Эх сурвалж: Associated Press


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.