Шийтгэлийн хуудас нааж эхэллээ

Aдмин / Хууль

Нийслэл Улаанбаатар хотын авто замуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор шийтгэлийн хуудас нааж эхэллээ.

Та тээврийн хэрэгслээ хориглосон газарт байрлуулсан, зорчих хэсэгт түр болон удаан зогсох журам зөрчсөн бол Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ тооцон, зөөж тээвэрлэнэ.

Энэ тохиолдолд анхааруулах зорилгоор “Шар хуудас” буюу шийтгэлийн хуудсыг тээврийн хэрэгсэлд наан байршуулах юм.

Иймд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр замын хөдөлгөөний дүрмээ баримтлан соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.


Сэтгэгдэл

зочин [66.181.182.109] 2026-03-16 11:22:09

Орон сууцны хүмүүстээ зориулагдсан машины зогсоолд орон сууцанд хамааралгүй хүмүүс машинаа байнга, олон хоногоор орхиод явж байгааг Замын цагдаагийн ямар дугаарт мэдэгдэж шар хуудас наалгах вэ?

Зочин [203.91.115.40] 2026-03-15 15:42:17

Энэ нь зөв.

Зочин [202.9.40.146] 2026-03-15 15:27:48

явган явдаг хүмүүс нь явган хүнийхээ замаар чөлөөтэй тайван явдаг л болмоор байна :( явган хүний зам дээр машинаа гаргаад орхичихдог хүн-сармагчингуудаас салмаар л байна даа

ЗОЧИН [66.181.176.97] 2026-03-15 10:33:31

АНХААРУУЛАХ ШАР ХУУДАС БИШЭЭ, ШУУД ТОРГУУЛИЙН ХУУДАС НААГААД ЗУРГИЙГ НЬ НОМЕРТОЙ НЬ АВААД ТӨВРҮҮГЭЭ МЭДЭЭЛЧИХЭЖ БАЙ. ЖНЬ: ЯПОНД ЯВГАН ХҮНИЙ ХАЖУУГИЙН ЗАМААР ЯВГАН, АВТОЗАМААР МОТОЦИКЛТЭЙ ЦАГДААНУУД БАЙНГА ЯВЖ ИЙМ ЗӨРЧИЛД ТОРГУУЛИЙН ХУУДАС НААЖ ТӨВРҮҮГЭЭ МЭДЭЭЛДЭГ. ЭНД МӨН ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ ХААГААД, ШАХААД ТАВЬЧИХСАН МАШИНУУД ХҮРТЭЛ ХАМААРНА. ИЙМ ЦАГДАА БУЙ БОЛГОВОЛ ДЭЭРХИ ЗӨРЧИЛ АЯНДАА АЛГА БОЛНО. ЗӨРЧИЛТЭЙ МАШИНЫГ ЗӨӨЖ ТЭЭВЭРЛЭХ ШААРДЛАГА ОГТ БАЙХГҮЙ БОЛНО.

Зочин [202.9.40.146] 2026-03-15 15:26:18

МАШ ЗӨВ !

Зочин [66.181.183.91] 2026-03-15 05:54:10

НААХ ЁСТОЙ. Манай БГД-14 хорооны арын зам дагуу машин их тавьдаг. Байнга зогсдог машинуудын зургийг аваад торгох замаар л тэмцэх хэрэгтэй


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.