Гар утасны батерейг зохион бүтээсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ

Ц.Анударь / Технологи

2019 оны химийн салбарын Нобелийн шагналыг lithium-ion батерейг бүтээсэн гурван эрдэмтэн хүртэхээр болсныг Шведийн шинжлэх ухааны академи өчигдөр зарлажээ.

Германд төрсөн АНУ-ын иргэн, Техасын их сургуулийн профессор Жон Гүүденау, Британийн иргэн, Бингхэмптоны их сургуулийн Стэнли Уиттинхэм, Японы иргэн, Мэйжогийн их сургуулийн эрдэмтэн Акира Ёшино нар есөн сая швед кроны ($918,000) шагналыг тэнцүү хувааж хүртэх юм.

97 настай Гүүдэнау нь хамгийн өндөр насандаа Нобелийн шагнал хүртсэн хүн болж байна.

Шагналын хорооны дүгнэлтэд “Энэхүү хөнгөн жинтэй, дахин цэнэглэгддэг, хүчтэй батерей нь өнөөдөр гар утаснаас эхлээд зөөврийн компьютер, цахилгаан автомашин гээд олон зүйлд ашиглагдаж байгаагаас гадна нар, салхины үүсгэсэн эрчим хүчийг нөөцөлж, нүүрсгүй нийгэм байгуулах боломжийг нээж байна. Lithium батерей нь 1991 онд анх зах зээлд нэвтэрсэн цагаасаа эхлэн бидний амьдралд хувьсгал хийсэн юм” хэмээн онцолжээ.

Эрдэмтдээс Уиттинхэм 1970-аад оны үед анхны lithium-ion батерейг бүтээж байсан юм. Түүнээс 10 орчим жилийн дараа Гүүдэнау уг батарейны багтаамжийг хоёр дахин нэмэгдүүлж чаджээ. Харин Ёшино энэхүү батерейнаас цэвэр lithium элементийг нь салгаж, аюулгүй байдлыг нь эрс сайжруулсан байна.

Гурван эрдэмтэн шагналаа арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Шведийн нийслэл Стокгольмд гардаж авна. 2019 оны утга зохиолын Нобелийн шагналтан өнөөдөр орой тодрох бол энх тайвны шагналтныг маргааш буюу Баасан гарагт зарлана. Даваа гарагт эдийн засгийн салбарын Нобелийн шагналтныг зарлах юм.

Эх сурвалж: AFP


Сэтгэгдэл

Зочин [139.5.217.50] 2019-10-21 23:44:40

Японтой нэгдэцгээе

Зочин [150.69.34.101] 2019-10-11 12:22:17

Та нар л нүд нь балай чих нь дүлий байгаагаа мэдэхгүй харанхуй бүдүүлэг байгаа болохоос, цаана чинь шинжлэх ухааны салбарт гайгүй ахиц гаргаад багахан ч гэсэн юм эрэлхийж нээж байгаа эрдэмтэн судлаачид Монголд зөндөө банйа шүү дээ. Нэг л өдөр судалгаа нь амжилт олж Нобелийн шагнал хүртэхийг үгүйсгэхгүй шүү дээ.

Зочин [66.181.161.125] 2019-10-10 16:45:36

ус. өвс байхад болно доо бид

Зочин [202.179.27.175] 2019-10-10 11:03:45

Монголд ш.у-ны тухай лекц уншдаг хүнгүй болж Cарандаваа,бат-отгоны гоё лекцэнд хошуурдаг болсон шүү дээ

зочин [202.126.89.17] 2019-10-10 10:51:14

бөө лам байхад л болох юм биш үү

Зочин [66.181.189.118] 2019-10-10 10:03:30

Шинжлэх ухаан гэж ойлголт байхгүй болсон Монголд хамаагүй мэдээ байна

Зочин [202.21.108.242] 2019-10-10 10:45:23

Ха хх. Яг зөв.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.