Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казакстаны анхны Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн дарга Н.А.Назарбаевт бараалхав

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Анхны Ерөнхийлөгч – Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Н.А.Назарбаевт бараалхав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан Улс хурдацтай хөгжиж, Азийн бүс нутаг төдийгүй олон улсын тавцанд Казахстаны нэр хүнд өсч, байр суурь нь бэхжиж байгаад баяр хүргэхийн сацуу Анхны Ерөнхийлөгч Н.А.Назарбаевын санаачилсан “Казахстан – 2050”, “Нурлы Жол (Гэрэлт зам) – ирээдүйд хүрэх зам” хэмээх үндэсний хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж буйг тэмдэглэв.

Н.А.Назарбаев хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой ажлууд хийгдэх шаардлагатай байгааг онцлоод, БНХАУ-ын Чиндао хотноо 2018 онд болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж байснаа дурсав. Мөн тэрээр Монгол Улсын 120000 казах үндэстнийг Монгол, Казахстаны харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг тухай тэмдэглэв.

Дээр дурдагдсан Чиндао хотноо болсон хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр яригдсан зүйлүүд ажил хэрэг болсон тухай Монгол Улсын Ерөнхий сайд дурдав. Тухайлбал, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 2018 онд Нур-Султан хотноо амжилттай болж, Улаанбаатар, Нур-Султан чиглэлийн шууд нислэг энэ оны 6 дугаар сараас нээгдсэн зэргийг дурдав. Мөн тэрээр Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамин албан ёсны хэлэлцээний үеэр Улаанбаатар, Алматы чиглэлийн нислэг нээх асуудлыг дэмжсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.

Казахстаны Анхны Ерөнхийлөгч Н.А.Назарбаев ийнхүү 25 жилийн дараа болж буй Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалыг хоёр орны харилцааг хөгжүүлэхэд түлхэц өгнө гэж итгэж буйгаа илэрхийлээд, дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулахын чухлыг тэмдэглэв.


Сэтгэгдэл

ner hynd hegjil sydraga yos chyhal!!!! [212.234.217.188] 2019-10-13 20:55:30

Kazahiin hegjil bol zebhen sydraga yos diilenhdee baisaniih yum!manaid tiim yumù bna uu?....tegeed demiireed baizgaa!!!!

Зочин [64.119.24.142] 2019-10-12 15:37:06

Казакууд тэр гэхийн тэмдэггүй олон цус холилдсон эрлийз хурлийз улс л даа гэхдээ овоо хөгжсөн юм шиг байгаам жаахан сэхээд хамрах сөхөөд чингис казак хүн байсан ч гэх шиг дүүдлээд эхэлсэн гэнээ

Зочин [64.119.27.114] 2019-10-11 23:47:44

Цаг тавьдаг нь яаж бгаан бол дипломат протокол ёсоор бол доромжлол гэж үзнэ Яахав ...хүлээж авч бгаан шүү гэж

Зочин [202.21.108.247] 2019-10-11 20:42:30

tuuhgui hasaguud mongoliin tuuhiig bulzairuulj ih guivuulj surtchildag uls da.

Зочин [49.0.218.39] 2019-10-11 15:54:51

Tehdee hajuu, zalgaa , Hun am I have, tom zah zeeltei ulsal daa,,,,

хх [202.55.191.205] 2019-10-11 15:44:55

хариуцлага улс орноо гэсэн сэтгэл

Зочин [202.179.31.85] 2019-10-11 15:37:09

казах улсаас юу сурах вэ ямар олз бий вэ юу ч бхгүйй

Дарь [103.57.92.17] 2019-10-11 16:12:36

Их баян болсон.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.