Д.Цогтбаатар: 69 хүн дотор одоогийн Гадаад харилцааны яамны ажилтан байхгүй

Aдмин / Улстөр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар чуулганы завсарлагааны үеэр сэтгүүлчдийн асуултад хариулж, мэдээлэл өглөө. Тэрбээр “Польшийн цагдаагаас эрэн сурвалжлагдаж буй элчин сайдууд гээд өнөөдөр л гэнэт 69 хүн тээгээд аваад яваад байгаа шиг ойлгоод байгаа. Гэтэл та бүхэн мэдэж байгаа шүү дээ, энэ бол 2009 оны жагсаалт. Маш тодорхой нэг зүйлийг хэлье. 69 хүнийг бүгдийг нь цагдаад өгсөн. Хуучин энэ чинь Польшийн цагдаа дээр хэрэг үүсчихээд манайд мөрдөн байцаах газар хүсэлт нь орж ирээд, Мөрдөн байцаах газраас Гадаад харилцааны яаманд ирж байгаа. Бид гадны хууль хүчний байгууллагатай шууд харьцаж ажилладаггүй. Ирсэн мэдээллийг нь бүгдийг нь өгөөд явуулсан.

Баригдсан хүмүүсийг би бүгдийг нь хөөгөөд явуулсан, миний гарын үсэг бий. Дараа нь таван жилийн дараа хүрээд ирэхэд тэднийг бүгдийг нь буцаагаад авчихсан байсан. Би ахиад бүгдийг нь хөөгөөд явуулсан. Энэ 69 хүний хувьд дотор нь яваагүй хүмүүс бий. Энэ хүмүүс ямар ажлаар явж байсан гэдэг шалгалт явж байгаа. Польшийн цагдаагийн газраас ямар нэгэн бичиг ирээгүй байхад “Би мэдэж байна” гээд шийдвэр гаргах уу. Учир нь энэ 69 хүний дотор Европ ч явж үзээгүй хүний нэр байна, нас барчихсан хүн ч байна. Тиймээс би цагдаад л хандана биздээ. 2009 оноос хойш яагаад энэ бичиг ирэхээ больчихсон юм гэдгийг та нар бас нэг бодоод үзээрэй.

Би 2012 онд энэ хулгайчидтай чинь тэмцээд, өөрөө хичнээн их дайруулсан, ямар их мөнгөний асуудал үүний ард явж байгаа вэ. 2012 онд би ардаа тамхины наймаагүй яам үлдээсэн. Нэгэнт задарсан учир хэлэхэд энэ 69 хүний ихэнх нь Гадаад харилцааны яамны хүмүүс биш. Дийлэнх нь өндөр дээд албан тушаалтай байсан хүмүүс байгаа шүү дээ. ГХЯ тусгай алба учир өөр дээр нь гал ирж байгаа хэдий ч чимээгүй л яваа. Тэр үед холбогдсон, тээвэрлэж явж байгаад баригдсан хүмүүсийг би бүгдийг нь явуулсан. Энэ 69 хүн дотор одоогийн Гадаад харилцааны яамны яг унаган ажилтан хүн байхгүй.

12 сард Мөнхбат гэдэг этгээд хар тамхи зөөсөн. Ний нуугүй хэлье. 12 сард энэ асуудал гарсны дараа буюу нэгдүгээр сард Европын оронд суудаг манай бүх элчин сайдыг шалгах хэрэгтэй байна гэдэг бичиг явуулсан. Өнөөдөр манай яамыг энэ бүх хэргийг дэмжээд зохион байгуулсан юм шиг юм яриад байх юм. Зохион байгуулсан хүн үүнийгээ нуух гэж оролдоно биз дээ. Тэгэхэд өөр ямар нэгэн сайд Элчин сайдуудаа шалгуулах гэж Тагнуул руу бичиг явуулж байсан юм уу, үгүй юм уу. Цаашдаа ийм юм хийж байгаа хүмүүсийг барьж л хашраана биз дээ. Үнэн байдал ийм л байгаа. Тэр хулгайч чинь би биш" гэлээ.


Сэтгэгдэл

Болд [202.126.89.176] 2019-10-13 14:35:07

Ардчилсан намынхан л самарсан юм байна лдаа. Тэднийг тень зуглуулэлтгуй

зочин [202.21.118.30] 2019-10-12 19:20:58

Энэ албыг яг өнөөдрийн байдлаар цогтбаатараас өөр хэн энэ түвшинд хаших юм бэ. Бодоод үз л дээ. тэр энэ албан тушаалаас хувьдаа юу годьдсон , юу завьшсан юм бэ. одоогийн гишүүд сайд нарын дотор хамгийн шудрага, ес зүйтэй, соёлтой, чадварлагуудынх нь нэг шүү дээ. ядаж л янз бүрийн орчуулагч нараар дамжуулахгүйгээр хаанахын хэнтэй ч харьцаж улс орныхоо ажил хэргийг алдаагүй илэрхийлж чаддаг, дипломат ёсны мөн чанар, жудаг журмыг ягштал баримталдаг , алдаагүй ажилладаг хүн ш дээ. түүнд энэ албыг хаших бүх үзүүлэлтүүд бүрдсэн байдаг. тэр хэзээ ч худал ярьдаггүй, худал амладаггүй , ер ь их онцгой онцлогтой , өөрийн гэсэн бодолтой, хэний ч гар хөл болохгүй хүн., сэргэлэн, сэтгэж чаддаг ш дээ.

Зочин [5.136.136.164] 2019-10-12 12:24:45

Энэ залуу гүтгүүлж,яриулж залхаад одоо бүр үндсэн дипломат, хүлээцтэй ёс журмаа ч орхиж ,ингэж шуудхан ил хариулт өгөхдөө хүхч бна даа...бидэнд ийм боловсролтой, наад зах нь 4,5 хэлтэй монгол хүн тийм ч олон сонголттой биш шүү дээ ..бие биенээ амьдад нь хайрлаж байя хүмүүс ээ!!!

Зочин [5.136.136.164] 2019-10-12 12:19:36

Ажлаа шударга хийж байгаа энэ хүн шиг хүмүүсээ мохоогоод залхааж явуулаад байвал хэнээр ийм хариуцлагатай ажлаа хийлнэ гээд байгаа уос вэ? Оросуудаар, хятадуудаар хийогэх гээ уу? Харин урам өгч ,дэмжих хэрэгтэй биш үү энэ боловсролтой сайхан залуус даа....ай

ГХ-ЫН САЙД [202.179.25.154] 2019-10-12 11:21:40

ГАДААД ХЭРГИЙН САЙД ГЭДГИЙГ ЧИНЬ ЭНЭ УЛСАД БАЙГАА ХАМГИЙН ЁС ЗҮЙТЭЙ ,ХАМГИЙН ҮНЭНЧ ШУДРАГА, ХАМГИЙН ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ, МЭДЛЭГ, МЭРГЭЖИЛ ,МЭДРЭМЖ НЬ ТУЙЛДАА ХҮРСЭН ХҮН , АЛБА ХАШДАГ, АЖЛЫГ ХИЙДЭГ Л ГЭЖ БОДДОГ БАЙЛАА ДАА. ХАРИУГҮЙ МУУ ЯДРУУХАН / ЮМ /НУУД Ч ХИЙЧИХДЭГ АЛБА АЖИЛ ЮМ БАЙНА ДӨӨ. МОСКВАГИЙН ОУ-ЫН ХАРИЛЦАА ТӨГССӨН БАЙХ ШААРДЛАГА ОГТ АЛГА Л ГЭЖ ХАРЖ БАЙНА. ЗАХЫН НЭГ ПАЦААН Ч ХИЙЧИХИЙМ БИШ ҮҮ..

О [59.153.114.241] 2019-10-12 06:40:00

Khichneen Diplomatiin khyykhed avgai nar bj l bna daa! Jungaa nyd chini sokhor yum uu? Unagan ajiltan gsn ni yu gsn ch ygiin? Gomo tsaraitai novshiig zailuul! Su. Batboldiin naiz bish beez?

цогт [66.181.185.11] 2019-10-12 02:39:27

царай шигээ бодолтой хуудээ

Зочин [122.201.31.168] 2019-10-11 22:46:14

2009 оны жагсаалт гээд нэмэргүй л дээ. Одоо ч гэсэн 2019 онд наад хүмүүсийн чинь нэр Польшийн цагдаагийн хуудсан дээр ямар хуулийн заалт зөрчсөнийг нь дурдан эрэн сурвалжлагдаж буй гээд байж л байна. 2009 онд өгсөн та нарын хариу хангалтгүй болоод хасаагүй байна. Ер нь та нар бичигт нь хариу өгсөн гэдэгт эргэлзэж байгаа. Өгсөн бол тэр бичгийнхээ хуулбарыг тавь. Линкийг нь олон хүн тавьсан тэрүүгээр нэг ороод харчихаач.

Зочин [202.179.31.35] 2019-10-11 22:31:52

69 humuus chini diplomat ajiltanuudin ur huuhed ger bul bish uu????!!!!!!!!!!!!!!!!! Er ni heblel medeeleleer ih medeeleluud bn . Itgeh arga unendee ene zasagt alga.

Зочин [150.129.143.138] 2019-10-11 20:17:33

АНус их хэцүү шүү. Тэдний үед Гадаад яамны сайд нь хүртэл тамхины наймаачин хүн байсан гээ биз дээ.

Зочин [202.179.31.36] 2019-10-11 17:59:21

Сайд үнэн хэлж байгаа бол сайн л байна,АНамынхны бууны ноход болж таарлаа тийм үү та явуулсан тэд эргээд ажилд оруулсан тэгээд нөгөө сурсан зангаараа бүр хориотой зүйлээ хийгээд эхэлсэн ийм л процедураар явсан байхнээ? Намчирхал гэдэг ийм л аюул тарьж байгаа юм,тэдний дотор АНамынхан арайл дэндүү шүү.Одоо ажиллаж байгаа нөхөд байвал Цогтоо сайдаа шууд тайлбаргүйгээр хөөгөөд явуул.

Зочин [103.57.92.141] 2019-10-11 17:53:51

Ochirbat guain haviar humuusiin tashaa medeelel bvuu?!


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.