Алт цэвэршүүлэх үйлдвэр барихаар гэрээ байгуулжээ

Aдмин / Улстөр

Монгол, Казахстаны бизнес форум БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотод болж байна. Энэхүү форумд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин нар оролцож үг хэлсэн билээ.


Мөн үеэр хоёр орны бизнес эрхлэгчид "Алт мөнгө/үнэт металь/цэвэршүүлэх үйлдвэр барих", "Нүүрсний ордуудаас ферросолицион үйлдвэрлэх үйлдвэр барих", "Агаарын техникийн ачаа тээврийн нислэгийн инженер, техникийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх", "Хорио цээрийн бэлдмэл үйлдвэрлэх, мэргэжилтнүүдийг сургах сургалтын төв байгуулах" зэрэг найман гэрээг байгуулав. Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээнд "Эрдэнэс алт ресурс" ХХКийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, "Сымбат инжиниринг" ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүрээнд Казахстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд үнэ, төлбөргүй өглөө.


БНКазУ нь жилд 70 тонн алт үйлдвэрлэх зорилтынхоо хүрээнд нийслэл Нур-Султанд 2013 онд "Тау-Кен Алтын" алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулж ашиглалтад оруулснаар алтыг 99,99 хувь хүртэл цэвэршүүлдэг, жилд 25 тонн алт, 50 тонн мөнгө цэвэршүүлэх боломжтой олон улсын шаардлага хангасан үйлдвэртэй болжээ. Тус үйлдвэр нь "Тау-Кен Самрук" ТӨХК-ийн санхүүжилтээр Хөрөнгө оруулалт, хөгжлийн яамны хяналт, удирдлагаар ажилладаг байна. Монгол, Казахстаны бизнес форумд оролцогчид тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Ganaa [103.229.121.254] 2019-10-13 20:58:22

Manai ulstai adilhan hugjiltei baisan uls yagaad usrengui hugjuud bna gedgiig buh said nar harlaa uzlee odoo tusuviin munguu hyanaj hulgaich nart bololtsoo uguhgui baij ard tumnee yaduurlaas gargah sanaa turj baigaa bolov uu uljignii chihend alt hiisen ch segsereed l us hiisen ch segsereed baih yum bolv uu

Baggie [150.129.140.44] 2019-10-13 18:13:58

Өнөөдрөөс 5-хан жилийн өмнө хувийн хөрөнгө оруулалтай нэгэн гадны компани алт хайлуулж, цэвэршүүлэх үйлдвэрийг монголд ашиглалтанд оруулсан боловч удалгүй үйлчлүүлэгч олдохгүйгээс болж дампуурч хаагдаж байсан, тэхэд одоо 80-н сая ам доллараар ийм ашиггүй үйлдвэрийг барих хэрэггүй байхаа, зүгээр л шахаа юм биш үү!

HALH [66.181.161.73] 2019-10-12 23:31:13

URAGSHAA HUJAA RUU ODOR BOLGON HAMGAALTTAI ZOOJ BAIGAA OYU TOLGOIN ALTAA TSEVERSHUULEH GEJ BAIGAA YUM BAIH DAA.OYU TOLGOIGOOS OOR ALT CH YU BOL.BUGDIIG NI UHSAN BAIH AA.

Y [117.111.25.94] 2019-10-12 17:56:05

Manai eronhii saidch uneheer Mongol er hun shuu ! Ter kazak huuheniig harj baigaagn harahgui yu !? Gants bavchihiimsandaa ene saihan damshigiig gesen shigl ain....

Зочин [91.201.237.245] 2019-10-12 13:19:23

Uurhsigaa haachihsan yugaa ugaadiin

Зочин [150.129.142.89] 2019-10-12 12:21:04

Alt tsevershyylex yildver Neptiin yildvereesee boditoi yum shyy

зочин [202.131.229.246] 2019-10-12 11:18:08

казак хүүхэн гоё шүү ес аа бас жогтой харж бна шүү

Зочин [49.0.218.39] 2019-10-12 14:31:19

Kkk hugjilteim bee

Зочин [202.9.42.62] 2019-10-12 09:49:41

Уурхайнуудаа хаачихсан. Алт олборлолт чигь байхгүй болчихсон шүү дээ. Өөр хэрэгтэй ганц үйлдвэр ч гэсэн ярихгүйдээ

Зочин [202.126.89.211] 2019-10-12 09:43:11

Гадагшаа валют урсахгүй зөв юм бнаа


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.