ЭХЭМҮТ-д хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг болно

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

ЭХЭМҮТ-д хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг болохоор бэлтгэл хангаж эхэлжээ. Улсын хэмжээнд хүүхдэд бүх төрлийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг ЭХЭМҮТ-ийн олон улсын стандарт хангасан мэс заслын нэгдүгээр зэрэглэлийн тасгийнхаа нээлтийг өнгөрсөн пүрэв гарагт хийсэн. Энэ нь хүүхдэд элэг шилжүүлэн суулгах болон бусад өндөр технологи шаардсан нарийн мэс заслуудыг эхлүүлэх бэлтгэл ажил юм.

Шаардлагатай орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангахад УИХ, Засгийн газраас 7 сая еврогийн санхүүжилтийг шийдэж өгсөн бөгөөд тоног төхөөрөмжүүд энэ сараас эхлэн Герман улсаар онгоцоор тээвэрлэгдэн, энэ ондоо багтаж ирэх юм байна.

Тус эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэний эмгэгийн клиникийн хяналтад элэг шилжүүлэн суулгуулсан болон суулгуулах шаардлагатай нэг, гурав, тав, зургаа, долоо, ес, арван сартайгаас эхлээд 13 хүртэлх насны 78 хүүхэд байгаагийн дөрөв нь Монголд, нэг нь БНСУ-д мэс заслыг хийлгэсэн. Харин 73 нь санхүүгийн боломжгүй, цөөн хүүхэд донор олдохгүй шалтгаанаар хүлээж байгаа аж.


Сэтгэгдэл

zochin [64.119.27.230] 2019-10-12 14:36:14

эмнэлэг нь хэрэгтэй оног төхөөрөмжөөр тоноглогдож, эмч нар нь мэргэшиж байгаа нь сайн боловч юунаас болоод тийм бага насны хүүхдүүд өвдөж элэг солиулах хэмжээнд хүрээд бна, ер нь монгол хүмүүс яагаад ингэж олноороо өвдөж эрхтэн солиулах хэмжээнд хүрээд байгаа дээр толгойгоо ажиллуулах цаг болсон юм бишүү. Ямарваа нэг эрхтэнийг солилоо гээд хүний дундаж насжилт уртасдаггүй. Хавдар судлалын Чинбүрэн, сайд Сарангэрэл 2 аймаг бүрт хавдрын тоноглогдсон эмнэлэг барих тухай яриад бсан. Тэглээ гээд хавдрын өвчлөл багасах уу багасахгүй, харин юунаас болж монголчууд хавдраар өвдөөд байгааг судалж хэрэглээнээсээ болж өвдөөд байгаа хэнэггүй иргэдэдээ хэлж өгч ухаан суулгавал дээргүй юу..

Зочин [202.9.43.97] 2019-10-12 05:17:42

мундаг юм бэ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.