Газрын тосны үйлдвэр барих санхүүжилт 236 сая ам.доллароор нэмэгджээ

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

Газрын тосны үйлдвэр барих санхүүжилт 236 сая ам.доллароор нэмэгджээ. Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ нэг тэрбум 236 сая ам.доллар гэж гарсан. Нэг тэрбумдаа багтахгүй болохоор нэмэлт эх үүсвэр авсан байна.

Санхүүжилтийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас тодруулахад “Бид гидрокрекинг технологийг сонгосон учраас санхүүжилт 236 сая ам.доллароор нэмэгдсэн. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүд, эргэн тойронд байгаа үйлдвэрлэлийн бус бүтээн байгуулалтын ажлыг ирэх гуравдугаар сараас эхлэх юм. Бид Ерөнхий сайд болон Энэтхэг улсын Элчин сайд, Байгалийн нөөц газрын тосны сайдтай очиж нөхцөл байдалтай танилцсан. Гэрээний дагуу Монгол Улс 15 хувийн хөрөнгийг гаргах ёстой. Ингээд Хөгжлийн банкны 260 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээр 16.6 км урттай төмөр замын шугам, 6.3 мега хүчин чадалтай дэд станц, 17 км хүнд даацын авто зам, 27 км төмөр замын ажлуудаа хүлээж авсан. Талууд өөр өөрсдийнхөө зүгээс хүлээсэн үүргээ биелүүлээд явж байна. Түүхэндээ анх удаа л нэг тэрбум 236 сая ам.долларын хөрөнгө оруулалт, санхүүжилтээр газрын тос боловсруулах үйлдвэр барьж байна. Энэ ажил нэлээдгүй хүч, хугацаа шаардана. 2024 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулна. Үүнээс зургаан сарын өмнө дамжуулах хоолой юм уу төмөр зам ашиглалтад оруулсан байх ёстой. Бид дамжуулах хоолой барина гэж ярьж байсан боловч төмөр зам барих нь илүү ашигтай гэж үзээд зөвшилцөлд хүрсэн.

-Одоо байгаа шатахууны үнийг барих гэж бас л амаргүй байна шүү дээ. 1840 дээр л арай гэж барьж байна. Биднээс шалтгаалахгүйгээр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ хэлбэлзэж байна. Үнэ өслөө гэхэд сарын дараа манайд мэдрэгддэг. Буусан ч мөн ялгаагүй сарын дараа мэдрэгддэг. Шатахууны өөрийн гэсэн үйлдвэртэй болно гэдэг Монгол Улсын валютын нөөцөд шууд нөлөөлнө. Мөн иргэн бүр хямд шатахуун хэрэглэснээр тухайн хүний хуримтлалд шууд нөлөөлнө. Тиймээс үндэсний үйлдвэрлэлтэй болоод дотоодын хэрэгцээгээ хангана гэдэг бидний нэг номерын стратеги. Тэгэхээр хямд шатахуунтай болно гэж ойлгох хэрэгтэй. Эхний барагцаалсан тооцоогоор үйлдвэрээс 1000 орчим төгрөгөөр гарах болов уу. Ингээд дундах зардлыг нэмэхээр 1000-1200 төгрөг байх болов уу гэсэн тооцоолол хийгдэж байгаа” гэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.71] 2019-10-13 14:40:04

Цахилгаан машин л гэнэ манай орны энэ эрс тэрс цаг уурт яаж зохицохыг мэдэхгүй.Манайд зайлшгүй шатахуун хэрэгтэй.Үйлдвэрээ хурдалж үзээрэй залуусаа...

Zochin [91.141.3.63] 2019-10-13 11:35:04

Yaj Delhiin hugjulteiguu niilj yawj surnaa! Mongolchuudaa!!! Amerika Europa Asia iin hugjultei buh ornuud zaan chin E-Auto geed iniig n buulgaad tatwariin mungunuus n chuluiluud nuguih odoo zugeer engiin hmuus awch unaj chadahtai bolood bn... tegehed teneg Mongol heweeree Gazriin tosnii uildwer bariad suuj bhiimaa!!! Ireedui bgaa yu?..... ta nar boddoo!!! Ugui yahaw. Uur yumand bas zarzuulj bolohiin te!

манайх хэрэглэж линкүүд байна .Сайн нүүрс [66.181.185.156] 2019-10-13 11:31:32

Бид энэ утааны асуудлыг зориг гаргаж багасахгүй түүхий нүүрстэй гээ зууралдаад байвал хэцүү байгаа биз дээ. Шинэ зүйл болгонд бэрхшээл тулгардаг даван туулж байж амжилтад хүрэх болно.Хүрэлсүхийн засгийн газраас өшөө хэн зоригтой алхам хийх гэж үзэв . .Н.Энхбаяр гуай гэж зөнөг залгасан өвөө үнэгүй орон сууц яриад сонгуулийн сурталчилгааны ажил хийхээ болиоч.Та Сайд ерөнхий сайд Ерөнхийлөгч байхдаа юу хийв АН ын хэсэг нөхөд шог хийхээ болиоч!Та нар утаа багасаад ирвэл та нар сонгуульд өндөр оноо авах мэдээж шүү дээ.

Зочин [66.181.189.11] 2019-10-13 10:35:16

СУМЪЯАБАЗАР ГЭДЭГ ЯМАР Ч МЭДЛЭГ БОЛОВСРОЛГУЙ БОХООР ИЙМ ТОМ ТОСОЛ УДИРДУУЛААД ДЭЭР НЬ ООРСДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ИХЭНХ ХУВИЙГ ИМПОРТООР ХАНГАДАГ ЭНЭТХЭГЭЭР УЙЛДВЭР БАРИУЛАХАД ЯМАР Ч АШИГГУЙ

Зочин [202.126.88.65] 2019-10-13 09:12:35

Асгах шаардлагаггүй ээ чам мэт нь хэрэглэнэ ,учир нь цахилгаан машин авах бэлгүй

zochin [202.55.191.130] 2019-10-13 08:53:33

hurdan, amjilttai heregjeesei

Зочин [59.153.114.109] 2019-10-13 07:00:19

хурдан дуусгах хэрэгтэй. түүхийн тосоо тээвэрлэх арга замаа одоо эртхэн шийдэх хэрэгтэй

Зочин [202.9.43.217] 2019-10-13 06:24:39

Моод монголоор дуусдаг гэж үнэн юм

Зочин [66.181.161.57] 2019-10-13 04:49:06

жинхэнэ бодит баялаг ямар ч үёд үнэ цэнээ алдахгүй ш дээ.хүн тусалч байхад тургэн шуурхай хийгээд авсан дээрээ .хаа ч хорон санаатай хүмүүс байж л байдаг даа.битгий тоо ..амжилт

Зочин [43.242.243.163] 2019-10-13 04:32:29

5,10 жилийн дараа бүх машин цахилгаан болно. Энэ бинзэнээ хаана аваачиж асганаа

Иргэн [202.179.31.121] 2019-10-13 11:55:02

Нефтээс Зөвхөн шатахуун биш өөр маш олонтөрлиин бүтээгдэхүүн гаргадаг юм тэгээд ч гадаадынхан нефтын хаыгуул хиисээр түүнд жил бүхэн асар их хөрөнгө зарсаар байгаа нь цахилгаан машин гарсанч нефтын хэрэглээ огтхонч буурахгүй гэдгииг харуулж байна аливаа ажилд саад бэрхшээл байнга байдаг тэгэхэд зөвхөн муугиин олж хараад л муулах юм

Зочин [219.248.9.94] 2019-10-13 11:04:30

Хүйтэн орон хөгжиж болддоггүй...тэнэглэхээ больж үз!! Яасан луйварчидтай хайртай хүмүүс вэ...Ард түмэнд ашгаа өгсөн орд уурхай хаа бна.улаи ядуураад байхад...гадаадынхтай нийлсэн бүх юм луйварчидын гараар ороод өнгөрдөг.Ёстой нэг амныхаа зоргоор мөнгийг хэлж дураараа цацаж байх шив дээ.Тэгээд гэр хороололыг байранд оруулъя гэхээр хөрөнгө мөнгөгүй болчихдог.

Зочин [219.248.9.94] 2019-10-13 10:59:30

Үнэн шдэ. Яг үнэн..Бусад орон одоо бараг бензин тос хэрэглдэг машин устгаад эхлэсэншдэ.Шал тэнэг юм.Цахилгаан машин гэдгийг юу гэж ойлгоод бгаан бол энэ хүмүүс...Энэ тэнэг бөхтэйгээ таарцан...хамгийн мундаг нь дандаа бөхчүүд гэхээр ёстой гутмаар.

Зочин [202.55.191.130] 2019-10-13 05:47:30

ДОНГОД ХӨ

Зочин [66.181.161.57] 2019-10-13 04:50:13

манайх хөгжих болоогүй байнаа маш хүйтэн орон ш дээ хөө.

Зочин [66.181.177.142] 2019-10-13 03:58:28

ТОМ ТӨСӨЛ БАЙТУГАЙ АМБААР БАРИХАД ХҮРТЭЛ АНХ ТӨСӨВЛӨСНӨӨС ЗАРДАЛ НЭМЭГДДЭГ ШҮҮ ДЭЭ. НЕФТИЙН ТӨСӨЛ БАРАГ 25%-ААР НЭМЭГДЭЖ БАЙНА. ОЮУ ТОЛГОЙГ ТӨСӨВ НЬ НЭМЭГДЭЭД БАЙНА ГЭЭД ШҮҮМЖИЛДЭГ УЛС ТӨРЧИЛД МААНЬ ӨӨРСДИЙНХӨӨ ХИЙЖ БАЙГАА ТӨСЛӨӨ БОЛОХООР ШУУД 25%-ААР ТӨСӨВӨӨ НЭМЭЭД ЯМАР Ч ХЭЛ ҮГГҮЙ ШУУД БАТЛААД ЯВЧИХ ЮМ АА АЛНА АА.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.