Тэмцэгчид Леброн Жэймсийн өмсгөлийг шатааж, эсэргүүцлээ илэрхийлжээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Өчигдөр Хонг Конгийн 200 орчим тэмцэгч гудамжинд цугларч, NBA-гийн од Леброн Жэймсийн өмсгөлийг шатааж, эсэргүүцлээ илэрхийлжээ.

Сагсан бөмбөгийн од саяхан NBA-Хятадын хооронд өрнөж буй улс төрийн маргаанд оролцож, байр сууриа илэрхийлсэн нь ийм үйлдэлд хүргэсэн байна.

Энэ сарын эхээр Хьюстон Рокетс багийн менежэр Дэрил Мори твиттер хуудсандаа Хонг Конгчуудын тэмцлийг дэмжсэн агуулгатай зүйл нийтэлснээс Хятадын ивээн тэтгэгчид, түншүүд нь NBA-гээс хөрөнгөө татаж эхэлсэн юм. Мори нийтэлсэн зүйлээ устгаж, уучлал гуйсан ч байдал дээрдээгүй.

Энэ явдал АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн холбоонд том цохилт болсон байна. Даваа гарагт Леброн Жэймс хэвлэлд ярилцлага өгөхдөө энэ маргааны талаар байр сууриа илэрхийлжээ. “Би Дэрилийн үүсгэсэн маргаанд оролцмооргүй байна. Гэхдээ тэр нөхцөл байдлыг сайн ойлголгүйгээр болгоомжгүй үг хэлсэн гэж би бодож байна. Хэдийгээр үг хэлэх эрх чөлөө бидэнд байгаа ч болгоомжтой байх ёстой. Үг хэлэх эрх чөлөө бас маш их сөрөг зүйл дагуулдгийг ойлгох хэрэгтэй” гэж тэр ярьсан юм.

image

Жэймсийн хэлсэн энэ үг Хонг Конгийн тэмцэгчдийг бухимдуулсан байна. Дэрил Моригийн үүсгэсэн маргааны улмаас NBA-гийн тоглогчид улирлын тэмцээний өмнө Хятадад болдог тоглолтод ирээгүй бол NBA-гийн тоглолтуудыг CCTV дамжуулахаа зогсоож, Хятадын хэд хэдэн компани түншийн харилцаагаа зогсоож байгаа гэнэ.

Yahoo Sports саяхан Хятадтай муудалцсан NBA ирэх улиралд цалингийнхаа санг 15 хүртэл хувиар бууруулж магадгүй байгааг тооцоолжээ.

Эх сурвалж: The Guardian


Сэтгэгдэл

Зочин [103.212.119.97] 2019-10-16 16:33:19

урт хошуу хэл орооноо гэж бусдын хэрэгт бүү хошуу дүр

хаха [66.181.169.108] 2019-10-16 16:07:20

жмнхэнэ америк зан мөнгө гэхээр хужаагийн баас долоож арчаагаа алдаж үхлээ үхлээ үхлээ

Bolor [202.9.42.236] 2019-10-16 13:36:25

Юун ч илүү дутуу юманд үглэдэг юм мөрөөрөө л сагсаа тоглоно биз 4 тэрбум долларын алдагдал хүлээнэ гэж бичсэн байсан NBA

Zochin [61.156.112.177] 2019-10-16 12:50:07

Honkong bol unendee Hyatad ulsiih shuu dee Anglichuudad tureesluuleed hugatsaan duusaad Angli butsaaj ogson

Зочин [202.9.42.236] 2019-10-16 13:29:37

Тэгээд...

Zochin [61.156.112.177] 2019-10-16 12:48:44

Amerik odoo neeree davarchiinaa uls ornuudiin dund dandaa garaa durj dain dajin hiideg bj oor uls orniig busdiin heregt oroltson geed orilood bdag malnuud hamgiin zevuunen ter saind chin engiin irgen huuhduud ortoj ui olnooroo uhej bna amerik ui laigaa amsah bh

Зочин [66.181.184.92] 2019-10-16 11:30:02

Бусдын дотоодын хэрэгт хошуу дүрэх ийм осолтой байдаг!! Тиймээс АНУ, бусад орны дотоод хэргээс савраа тат!! Ирак, Сири, Украин, Йеменыг ямар болголоо!! Хятад зүгээр хараад суухгүй, дор нь хариуг нь барилаа!! Үнэндээ Гонгонг бол удаан жилээр бусдад түрээсэлсэн хятадын газар нутаг, хэн ч үүнтэй маргах хэрэггүй, эзэн нь юмаа мэднэн!!! Одоо Гонгонгыг эдний араас оруулах гэвэл дэлхийн хэмжээний том дайн болно, хэрээ мэдэж савраа тат!!


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.