МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит VII чуулган үргэлжилж байна

Н.Алтанцэцэг / Улстөр

МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит VII чуулган өнөөдөр /2019.10.17/ 09.00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн. Энэ удаагийн хуралд 317 төлөөлөгч, 50 гаруй төлөөлөгч урилгаар оролцож байгаа юм байна. Өнөөдрийн НАМЭХ-ны VII чуулганаар зохион байгуулалтын асуудал, дүрмийн томоохон өөрчлөлт орох хүлээлттэй байгаа бөгөөд Ерөнхийлөгчөө сонгох юм.

МАН-ын 28 дугаар Их хурал болсноос хойш болж буй бодлого шийдвэр хэрэгжүүлэх үндсэн зорилготой ач холбогдол бүхий хурал хэмээн намын зүгээс үзэж буй юм. НАМЭХ нь 1994 онд байгуулагдсан. Анх Д.Алтай даргатай “Эмэгтэйчүүд, хөгжил, хөдөлгөөн” нэртэйгээр байгуулагдаж байсан бол 1998 онд хоёрдугаар чуулганаа хуралдуулж, МАСЭХ /Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо/ нэртэй болсон.

2010 оны аравдугаар сард МАН-ын 26 дугаар Их хурлын өмнө МАСЭХ-ны ээлжит 4 дүгээр чуулганаа хуралдуулж, шинэ бодлого, зорилгоо тодорхойлж, байгууллагын нэрээ Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбоо болгон дахин өөрчилж, үндэсний хэмжээний эмэгтэйчүүдийн төрийн бус байгуулллага болон төлөвшиж хөгжиж эхэлсэн.

2011 оноос УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан. Харин 2014 оны 10 дугаар сард болсон ээлжит 6 дугаар чуулганаар УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Ерөнхийлөгчөөр сонгогдож, өдгөө тав дахь жилдээ ажиллаж байгаа.


Сэтгэгдэл

Зочин [202.9.45.70] 2019-10-17 13:46:27

хүүе энэ эмгэнийг зайлуулаач


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.