Цахилгаан менингит өвчнөөр хоёр хүүхэд өвчилжээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

Төв аймгийн Батсүмбэр сум болон Баянгол дүүргийн харьяат дөрөв болон зургаан насны хоёр хүүхэд цахилгаан менингит өвчнөөр өвчилж энэ сарын 12, 13-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд иржээ. Яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн учраас хүүхдүүдийн биеийн байдал сайжирсан байна.

Цахилгаан менингит өвчний илрэх шинж тэмдгүүд:

• Гэнэт өндөр халуурах

• Цочромтгой болох /хурц гэрэл, дуу чимээ зэрэгт/

• Хүүхэд уйлагнаж ээжийгээ ноолох, гэдэс нь өвдөх /1-2 удаа шингэн суулгах/

• Толгой өвдөх, хоолонд дургүй болох

• Бөөлжих

• Хүзүү хөших, ухаан санаа самуурах

• Бүх биеэр тууралт гарна /Ихэвчлэн хөл, гуяар гарах ба зарим тууралт нь цусархаг шинжтэй болно./

image

Ихэвчлэн 0-5 хүртэлх насны хүүхдүүд цахилгаан менингит өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байдаг. Ийм шинж тэмдэг илэрмэгц эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [80.214.26.220] 2019-10-18 20:50:36

Нуусан л бна шд бузар үмбүүнүүд

Зочин [192.82.69.68] 2019-10-18 17:29:11

Цэцэрлэгт халдвар тээдэг хүмүүс ажиллаж байх тохиолдол их байдаг шүү. Насанд хүрэгчид энэ өвчний нянг тээж байдаг ба хүүхдэд халдвал хурц шинж тэмдэгтэй хурдан явцтай хэцүү өвчин шүү эцэг эичүүд анзааргатай байх хэрэгтэй


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.