Ц.Пүрэвсүрэн: Манай зуух бүрэн шаталттай учраас хорт утааг хоёр дахин бууруулна

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Намрын сэрүү унаж, шөнөдөө хасах градустай жиндүүхэн хонодог болжээ. Өвөл гэхээр нийслэлчүүдийн хувьд, хоолой гашуу оргиулдаг нүүрсний утаа гол аюул нь болдог. Харин энэ жилийн хувьд Засгийн газрын тогтоол гарч, тавдугаар сараас хойш нийслэл рүү түүхий нүүрс тээвэрлээгүй. “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан түлшээр нийслэлийнхэн өвөлжинө. Сайжруулсан түлш нь утааг тодорхой хувиар бууруулна гэж албаныхан хэлж байгаа. Харин иргэдийн хувьд сайжруулсан түлш хэрэглээд угаартаж эрүүл мэнд, амь насаараа хохирсон асуудал гарсан. “Нарантуул” худалдааны төв дээр зуух борлуулдаг дөрвөн эмэгтэй нийлж “Түлшний хэмнэлттэй, сайжруулсан,утаагүй “Чандмань зуух”-ыг Хятадад захиалгаар үйлдвэрлүүлж, долоодугаар сарын 5-нд "Нарантуул" худалдааны төв дээр нээлтээ хийн, борлуулж эхэлсэн байна. Энэхүү зуухны талаар “Ногоон шуурга” компанийн үүсгэн байгуулагч ярилцлаа.

-Утааг бууруулдаг зуухны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай утаагүй зуух бүрэн шаталттай. Хорт утааг хоёр дахин бууруулахаас гадна хатуу биетийг шингэн хэлбэрт оруулдгаараа давуу талтай. Долоон кг түлшээр 10-12 цаг дулаанаа барина. Энэ зуухыг өдөрт хоёр удаа галлана. Нэг үгээр хэлбэл өдөрт 14 кг түлш хэрэглэнэ. Ерөнхийдөө “Чандмань” зуух сайжруулсан түлшинд зориулагдаж хийгдсэн.

МАНАЙ ЗУУХАНД НЭГ ӨДӨРТ ДОЛООН КГ ТҮЛШ ОРНО

-Манай иргэдийн хувьд “Хас”, “Өлзий” гэсэн зуухыг хэрэглэж байсан. Танай зуух төслийн зуухнаас юугаар давуу талтай вэ?

-Нийслэлийн иргэд төслийн зуухыг 2011 оноос хойш хэрэглэж ирсэн. “Чандмань” зуух гурван төрлийн давуу талтай. Тухайлбал, үнс, утаа бага гаргахаас гадна түлшинд хэмнэлтэй. Энгийн зууханд нэгээс хоёр шуудай түлш орж байхад манай зууханд нэг өдөрт долоон кг түлш орно. Халуунаа10 цаг барина. Өмнө нь хэрэглэж байсан төслийн зуухнууд тогоо тавьж хоол ундаа хийж болдоггүй байсан. Үүнээс болж халуун тогооны хэрэглээ нэмэгдэж бага насны хүүхэд ихээр түлэгдэн, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол олон гарч байсан. Харин манай зуухны хувьд 20 литрийн тогоо болон бусад савыг тавьж хоол ундаа хийх боломжтой.

image

-Иргэдийн хувьд хэр их сонирхож байна. Хаагуур худалдаалагдаж байгаа вэ?

-“Нарантуул” болон “Хархорин” худалдааны төвөөр борлуулагдаж байгаа. “Чандмань” зуух сайжруулсан шахмал түлшинд зориулагдаж хийсэн. Энэ зуухыг “Таван толгой түлш” компани сайжруулсан түлшний нээлтийг хийхэд бид туршилт, галлагаа хийж танилцуулж байсан. Сонирхож байгаа. Үнэ өндөр учраас бэлнээр авч чадахгүй. Лизингээр авах санал тавьж байгаа. Бидний хувьд лизингээр өгөх боломж байхгүй. Иймээс төр засгаас утаагүй зуухыг лизингээр өгдөг болгомоор байна.

- Хэдэн төгрөгөөр зарагдаж байгаа вэ?

-Үнийн хувьд 550 мянган төгрөг бөгөөд зарим иргэдийн зүгээс лизиндэж болох уу, үнийн уян хатан нөхцөл байна уу гэх зэргээр санал дэвшүүлсэн байгаа.

УТААГҮЙ ЗУУХАНД ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЭХЭД УТААГ 50 ХУВЬ БУуРУУЛНА

-Яагаад ийм үнэтэй байгаа вэ. Арай хямдаар худалдаалж болохгүй юу?

-Материалын зардал өндөр учраас үнэтэй. Мөн дулаанаа удаан барихын тулд доторлогоо хийгдсэн байгаа. Нэг үгээр хэлбэл зуух гурван давхар. Мөн хүүхэд түлэгдэхэээс хамгаалж гадна талд нь хамгаалалт хийсэн байгаа. Уламжлалт зуухнууд нэгийн лист нь төмрөө хийгдэж, утааны шүүлтүүр байхгүй учраас хямд байгаа. Мөн утаа их ялгаруулдаг.

-Галлагааны хувьд бусад зуухтай адилхан биз дээ?

-Уламжлалт зуух модоо асгаад дараа нь түлшээ хийдэг. Харин манай зуух түлшээ хийсний дараа модоо тавьж асаадаг. Одоо манай иргэд төслийн зуухны галлагааг хийж чаддаг болсон.

-“Чандмань” зуух сайжруулсан түлшинд зориулагдаж хийгдсэн гэсэн. Түүхий нүүрс түлж болох уу?

-“Чандмань зуух”-нд түүхий нүүрс түлэхэд утааг 50 хувь бууруулна. Энгийн зууханд сайжруулсан түлшийг хэрэглэвэл утааг 50 хувь бууруулна гэж байгаа. Харин манай зууханд сайжруулсан түлшийг хэрэглэхэд нийслэлийн хотын утаа 75 хувиар буурна. Монгол Улсад 2016 онд стандарт батлагдсан. Энэ стандартын дагуу хийгдсэн. Шинжлэх ухааны академи болон "зуух хөгжүүлэх төв" зэрэг бусад лабароториор туршигдсан.

-Зууханд бас стандарт мөрдөгдөж байгаа юм уу?

-Уламжлалт зуухыг 10-15 жил хийсэн. Монгол Улсын MNS5216 2016 стандарт гаргасны дагуу уламжлалт зуухыг хэрэглэхийг хориглосон. Иймээс судалгаа шинжилгээ хийж эхэлсэн. Судалгааны хүрээнд БНХАУ-д дөрвөн жилд нэг удаа болдог үзэсгэлэнд оролцож, Хятадын утааг бууруулсан инженерүүдтэй уулзаж туршилт хийсний үндсэн дээр энэ зуухыг үйлдвэрлэж, нийлүүлэхээр болсон.

-Энэ батлагдсан стандарт бүрэн мөрдөгдөж байна уу?

-Манайх сайжруулсан түлш болон зуухны стандартаа баталсан. Гэвч энэ стандартаа мөрдөж ажиллахгүй байна. Бидний хувьд стандартаа мөрдөж, нийслэл хотынхоо агаарын бохирдлыг бууруулах ажилд нэг ч гэсэн хувь нэмэр болох үүднээс судалгаа шинжилгээн дээр үндэслэж таван эмэгтэй нийлж, стандартад нийцсэн зуухыг оруулж ирсэн. Бидний хувьд төрөөс ямар нэгэн дэмжлэг аваагүй. Бид судалгаа шинжилгээ, туршилт хийгээгүй зүйлийг худалдаагүй.


Сэтгэгдэл

Zochin [73.111.22.241] 2019-10-20 21:14:45

Naadah chn JINHENE HUDLAA zuuh shuu. Eede bitgii ENE shig HUJAAgiin hog avj mungu sanhuuger hohirooroi

Muugii [66.181.161.93] 2019-10-20 21:11:26

Eniig avsan unen hogiin zuuh bnlee.odoo ugee baraad l bj. Hairan 550k sda yumaa.hudlaa reklamdaj humuusiin mongo sanhuug hulhidhaa boli.haa bsan umnugovios zahij avsaniig yana.yndan nariihan hoo mangar hurdan darna.tulsh nemeh gj nil utaa uniar bno.unen llr bna.hairan mongo sda.

Зочин [202.9.43.206] 2019-10-20 19:21:58

Хятадуудтай нийлж утаагаар мөнгө олох санаатай хэдэн авгай нар ард түмнээ шулах санаатай юм шиг байнаа даа Яасан ч үнэтэй юм бэ дээ!!!

Зочин [192.82.67.164] 2019-10-20 09:16:51

Зүгээр юм авах сонирхолтой, ядуу нэртэй залхуучуудын төлөөлөл бичихээ боль.

Зочин [192.82.72.249] 2019-10-20 13:41:15

Утаагаар бүү шоу хийгээч мөнгө л харагддаг болж дээ. .

харамсалтай [64.119.16.250] 2019-10-20 09:02:34

ЯАСАН их үнэтэй эд вэ? МОНГОЛД зарагдах уу? ЯГ утааг багасгаж байна уу?

Зочин [66.181.161.109] 2019-10-20 02:57:34

Heden avgai nariin biznes.Utaagui tulsh zuuh gej haana ch baihgui.Ard tumnii tarhiig ugaahaa boliochee.Ternii orond ger horoolliig barilgajuulah Oron nutgiig hogjuuleh heregtei.Utaagaar biznes hiisen ulsuud l.

Зочин [66.181.161.86] 2019-10-22 21:31:09

moroodol nas chini xvrexgvi

Зочин [192.82.67.164] 2019-10-20 09:13:53

Чи утаагүй байхыг эсэргүүцээд байгаа юмуу?

Irgen [73.42.213.129] 2019-10-20 01:16:09

Saijruulsan tulsh heregleh nam daraltiin zuuh bn u

Huue [192.82.69.232] 2019-10-19 22:43:41

Naad zuuhaa zadlaad zuragiin hivilj taraagaad mongoldoo hiichiheech

Үнэн үгд [202.126.89.118] 2019-10-19 21:27:41

Энэ хэдэн авгай нарийг махтаж баярлах өолоогүй хүний зовлонг зоосний нүхээр харж яасан их зочир үнэтэй пиысэн нэоээр шахж байна гэр хорооллод голдуу тэтгэврийн настайчууд яадарсан иргэд суугааг ойлгодгүй улс вэ өарсдөө их мөнгөн дээр сууж байранд амьдрдаг болоодл иымл зочир үнэ баталгүй хэлж баына

Зочин [202.126.89.118] 2019-10-19 21:20:34

энэ хэдэн авгай нарыг махтач арай болоогүй шүү зовлон дээр зоосний нүхээр харж иргэдээ ийм хэзүү үед төмөрийг пийсэн нэртэй болгж ийм зочир үнэтэй зуух яанданг өөрсдийнхөн ашигаар ард түмнээ энгж хэтэрхий үнэ хэлж зарах гэж яаж ичэхгүй шунж хэлж чадаж байна үнэ үнэлгээгийн гаргсан яамар газрууд байна тэндээс хамтарж бүлгэлсэн хулгаын хуурамч үйлдэл баына урдаас ирсэн зуух гэнээ мөнгөө ургашнь гаргаж байхаар манай залуусч монголдч үйлдэвч чаланаа даанж төр болон дээд удирдалгүйд дэмжээд өгвөл арайл хөямд хийж зовсон мөнгө чадал муутай иргэдээ буян нэмэр болондоо мөнгө гэж яарихгүй хүний эрүүл мэнд болмжийэ амьдрал зухалаа өөрсдөө хэрглэж үзээгүй энэ суртчилгаанд итгэхгүй арайл их үнтэй550мяанган төгоөгөөр зарнаа гэхээрнь тэтгвэрий хөгшин уур бухамдал хүрж бичшин зах дээр очиё үзсэн санаадч нийжээгүй

Зочин [192.82.72.249] 2019-10-19 21:18:59

Утаагаар дахиад бизнес хийгээд эхлэлээ. Бүр хэдэн нөхөр хужаад мөнгө өгч ард түмнийхээ ядуу амьдралаар дахиад тоглолт хийж мөнгөтэй болох гэдгээ болиоч.

бс [202.55.191.40] 2019-10-19 21:17:26

Энэ утаагүй зуухн нүүдэлчин гэж бнашдээ. 2өөр зуух ёмуу. Чандмань гэдэгн нүүдэлчин шиг утаагүй байж чадахуу. Нүүдэлчин зуухн лайтай сайн.

Yamar unetei yum be [66.181.165.168] 2019-10-19 16:00:44

Yamar aimar unetei yum be, boliochee

зочин [203.91.118.180] 2019-10-19 15:01:02

Чи энэ улсын иргэн юм бол хээ хуарыг нь багасгаад үнээ хямдруулаад олон түмэнд хурдан зар тэгвэл бурхан баярлах болно худлаа биеээ магтаад яах вэ нэг хүнд ч гэсэн буян болмоор бн

zochin [202.55.188.89] 2019-10-19 14:37:48

Manaihan uy ch hiij chadahgvi baij Tom baana chort hiij baigaa negnee Tataj unagaana

zochin [202.55.188.89] 2019-10-19 14:34:51

Ta nar hyjaa hyjaa geed muu helne Ted chini bidnees heden hyvi ilvv shde beejin utaanaas salsan

Зочин [64.119.24.142] 2019-10-19 15:17:09

Бээжин дулаахан чииглэг газар шал өөр

нүүрс ч тасархай даа [202.9.45.170] 2019-10-19 13:54:18

уламжлалт зуух ч урамтай сайхан шатааж байна шүү

Зочин [64.119.24.142] 2019-10-19 13:24:53

Хятадад хийлгэдэг юм бол нас богинотой байх оо удахгүй гагнаасаараа утаа сийгэх магадлалтай Өөрсдөө хийчиж чадаагүй юмуу

Зочин [202.21.108.75] 2019-10-20 19:13:38

huja uildver uhsen atsaara chanartai bdin

Зочин [66.181.191.164] 2019-10-20 18:01:03

Харин ч хятадын үйлдвэрийн бараа бол хамгийн чанартай шүү

Зөв сайн зуух даанч mcs хийгээгүй юм даа [192.82.69.68] 2019-10-19 13:00:56

Энэ сайн зуух шүү дохиолол энэ тэрд мөнгө зарсгаас энэ зуухыг хөнгөлөөд иргэдэд аваад өгчихвөл тэгээд цаашид шахмал түлшээ сайжруулаад явчихвал нилээд зүйл цэгцрээд эв гаванлаа ороод болчих гээд байна даа уг нь даанч юмыг бодитой зөвөөр шийдэхээс аль болох зайлсхийдэг дарга нартай бид ч дээ өнгөрсөн улс болоод байна даа

Zochin [176.189.88.83] 2019-10-20 17:34:01

Harin tiimee

Зочин [66.181.161.34] 2019-10-19 11:38:11

утаагаар бизнес хийхээ манайхан болихгүй юмаа, ашигтай байдаг болхоор л тэр биз, утаагүй түлш, зуух гэсэн юманд хууртаж ханахгүй юмаа, тархи толгой нь хогоор дүүрчихсэн, тэгээд бас хөгжил ярина..

Зочин [192.82.75.95] 2019-10-19 11:25:56

Зайл зайл утаагүй зуух гэж дэлхийд ч байхгүй

Зочин [202.126.89.13] 2019-10-19 10:34:38

Нүүрс түлшний Илчлэг нэмэгдсэн хэмжээгээр шаталтанд шаардагдах хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдсэнээр гэрийн доторхи хүчилтөрөгч хүрэлцэхгүй болж угаартаж байгаа байх. Ийм учир гэрийн гаднах агаараас зуух руугаа 32-ын трубагаар холбоход шаталтанд шаардагдах хүчилтөрөгч хангагдаж гэрийн хүчилтөрөгч дутагдахгүй байж болох шүү. Үзээрэй, түлшнийхээн, эрдэмтэн судлаач даа!!!!!!

Зочин [66.181.161.56] 2019-10-19 13:50:28

Бодох л санаа байна шүү

Зочин [66.181.161.34] 2019-10-19 11:39:58

энэ чинь харин утаагүй зуух, түлш гэсэн дээрэмчидийг бодвол ухаантай хүн байна

Зочин [202.126.89.13] 2019-10-19 10:35:33

Анхаарч үзээрэй!!!!

Зочин [202.126.89.131] 2019-10-19 09:55:18

Энэ зуухыг заавл хятадад хийлгэх ямар шаардлагабайна

sss [202.179.26.34] 2019-10-19 09:52:35

Гал асвал утаа гарна.

zochin [202.21.107.101] 2019-10-19 09:39:18

hen iim undur uneer zuuh awaad baij baih yum shal balai yum

Зочин [64.119.21.44] 2019-10-19 08:16:02

энэ хэдэн авгайчуул харин зөв юм хийж байгаа юм байна


36 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.