Найман бодьгаль тарваганы арьстай, боловсруулаагүй махыг нийслэл рүү оруулахыг завджээ

Aдмин / Эрүүл мэнд

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна.

Хяналт шалгалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт”-ийн авто тээврийн шалган бүртгэх товчооны хяналт шалгалтаар иргэн Б нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, Ховд аймгаас 8 бодгаль тарваганы арьстай, боловсруулаагүй махыг худалдан авч, 00-85 ХОҮ улсын дугаартай хот хооронд зорчигч тээврийн автобусаар тээвэрлэн Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300000 /гурван зуун мянга/ төгрөгийн торгууль, 2720000 /хоёр сая долоон зуун хорин мянга/ төгрөгийн нөхөн төлбөрийг шийтгэлийн хуудсаар оногдуулж, зөлчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж ажиллалаа. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсгээр 300 нэгжийн торгууль оногдуулж, тарваганы толгой тутамд экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр оногдуулах хуулийн заалттай болно.

Эх сурвалж: НМХГ


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.99] 2019-10-22 17:38:51

Толгой тутмын төлбөрийг 2 дахин үнэлж төлүүлээд хорогдсон тарвага нь нөхөгдөх үү? Торгож байгаа торгуулж хоёр хоёулаа таар шуудайнууд байна даа.

hh [202.55.191.205] 2019-10-22 16:45:52

заавал бодгаль энэ тэр гэж бичих ямар хэрэгтэй юм

Зочин [202.126.89.16] 2019-10-22 12:30:03

танилтай нэг нь оруулж л байгаа шдээ

Зочин [202.9.43.37] 2019-10-22 12:28:45

Ядаж сэтгүүлч нар зөв бичиж байх хэрэгтэй. Энэ маш чухал л даа. Гол ажил нь энэ биздээ. Бодьгаль тарвага гэвэл бүхлээрээ гэж ойлгомоор тэгсэн мөртөө арьс гэчих юм. Юу гэсэн үг вэ сонин

Сүрт [122.201.31.141] 2019-10-22 12:08:26

Улсаа Тарвага- д дээрэмдүүлчихээд байж битгий сүржигнэ. Чи өөрөө насаараа наад тарваганыхаа боол болох гэж байгаагаа мэддэггүй амьтан байх даа чааваас.

МХEГ [66.181.180.78] 2019-10-22 11:59:29

Ямар ч хяналтгүй гарч байгаа шонхор шувуунд хяналтаа тавиач өмхийрч ялзарсан хог шаарнуудаа


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.