О.Төмөр: Номыг алт, мөнгө, шүр, сувд зэрэг есөн эрдэнэ оруулан бүтээсэн

Ц.Анударь / Энтертайнмент

Ирээдүйн 100 жилд Монгол төдийгүй дэлхий дахинд тохиох үйл явдлуудыг бичиж, есөн эрдэнээр бүтээсэн "Дэлхийн нууц товчоо" номын талаар философийн ухааны доктор О.Төмөртэй ярилцлаа.

- "Дэлхийн нууц товчоо" номын талаар яриач!

-Энэхүү бүтээлд ирээдүйн 100 жилд Монголд төдийгүй дэлхий дахинд тохиох үйл явдлуудыг зөгнөн бичсэн. Дэлхийн ард түмний соён гэгээрэлд зориулан есөн эрдэнээр бүтээж, 20 гаруй хэл дээр орчуулан гаргаж буй хосгүй бүтээл юм.

- Номын онцлог юу вэ?

-Номын хувьд бүтэц хийц, дэлхийн ард түмний соён гэгээрэлд зориулан бүтээсэн сургааль, ирээдүйн 100 жилийг зөгнөн бичсэнээрээ онцлог юм.

- "Дэлхийн нууц товчоо" номын цуглуулга гаргасан гэл үү?

- "Дэлхийн нууц товчоо" номоороо анхны есөн ширхэг коллекци гаргасан. Үүнд анхны эх загвар, есөн эрдэнийн ном, товгор хавтастай арьсан, орос хэл, англи хэл дээр, өврийн дэвтрэн, судрын баринтагтайгаар гэсэн хувилбарууд багтаж байгаа.

image

“Энэхүү бүтээлийг дэлхийн ард түмний соён гэгээрэлд зориулсан”

- Энэхүү бүтээлийг гаргах болсон шалтгаан нь юу вэ?

- Өдгөөгөөс есөн жилийн өмнө "Өөрөө өөрийгөө олох, дотоод ертөнцөө таних, амьдралын мөн чанарыг ухаарахын тулд" агуйд суун бясалгал хийж эхэлсэн. Орчин цагийн амьдралын хэмнэл, нийгмийн харилцаа, мэдээллийн урсгалаас тодорхой хугацаанд хөндийрсөн нь энэхүү номыг бүтээх боломжийг бүрдүүлсэн. Нөгөө талаасаа байгалийн сайхан, эерэг энергийн бөөгнөрөл, агуй дахь соронзон орны нөлөө зэрэг нь бүтээлч оюун ухаан, далд авьяас чадварыг маань нээн илрүүлж түүний ачаар номоо туурвисан. Энэхүү бүтээлийг "Дэлхийн ард түмний соён гэгээрэл"-д зориулан бүтээсэн гэж хэлж болно.

- "Дэлхийн нууц товчоо" номын ач холбогдлын талаар?

- Дэлхийд энх тайван цогцолж, хүмүүс эв нэгдэлтэй, эрүүл энх, амар тайван амьдраасай гэсэн хүсэл зоригийн хүрээнд 100 сургааль, 100 онч үг бүхий тэргүүн бүлгийг хүн төрөлхтөнд зориулан бичсэн. Мөн 2016 оноос 2106 он хүртэлх ирээдүйн 100 жилд дэлхий дахинд тохиолдох үйл явдлуудыг зөгнөн бичиж, Монголд болох үйл явдлуудыг он цагаар товчоолон оруулсан. Нийт 1000 гаруй зөгнөлүүдээс 216 зөгнөлийг сонгон авсан. Уг зөгнөлүүд нь 21 ба 22 дугаар зуунд хамаарагдана. Энэхүү зөгнөлүүдийг судлан шинжилж ирээдүйд тохиолдох саад муу бүхнээс сэргийлж, сайхан бүхнийг угтан дэлгэрүүлэх боломж бидэнд бий.

- "Дэлхийн нууц товчоо" ном нь гадна харагдах байдал, дотоод агуулгын хувьд дахин давтагдашгүй, хосгүй үнэт бүтээл гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Есөн гараг нарыг тойрон эргэдэг. Есөн гаригийн эрчим, энергийг өөртөө соронздон татаж, уг номыг мөнхийн энергитэй байлгах учиртай. Номын нүүрэнд өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг илэрхийлсэн гурван суурьтай зөв гурвалжинг цэвэр мөнгөөр цутгаж, хээгээр чимэглэн урласан байгаа.

image

Номын хавчуургыг есөн цагаан азарганы дэлээр сүлжиж хийсэн нь морины сүлд хийморь ивээхийг билэгдсэн. Номын хавчуурганы үзүүрт тухайн цаг үедээ дипломат паспорт болж байсан “Алтан гэрэгэ” зүүсэн. Номын шил хэсэгт удмын монгол бичгээр “Дэлхийн нууц товчоо” номынхоо нэрийг товойлгон бичиж сууринд нь тулга, оройд нь бадамлан асах галыг дүрслэн оруулсан. Номын арын хавтсанд 13 дугаар зуун ба өнөөгийн Монгол Улсын газрын зургийг оруулж өгсөн. "Их түүх дахин давтагдана", "Их түүхэнд хаадын хаад сөгдөн мөргөх болно" гэсэн афоризмыг оруулж өгсөн.


Сэтгэгдэл

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 07:00:44

<a href="https://t.me/filmfilmfilmes/14">Хранитель времени</a>

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 17:57:53

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 15:42:22

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 13:29:48

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Abrttib [195.2.67.223] 2022-03-11 11:18:18

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Aberttib [195.2.67.223] 2022-03-05 04:13:38

скільки триватиме війна <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">коли закінчиться війна в україні 2022</a> війна в україні 2022 пророцтва

tumur [66.181.182.249] 2022-12-24 23:39:04

2 году

Зочин [87.88.168.127] 2019-10-23 15:09:12

Hомгүй үхрүүд нь дуугүй бай да .та нар энэ олон байтугай 1 ном ч гаргаж чадахгүй малууд

Зочин [66.181.161.52] 2019-10-23 13:35:28

ha ha hend ch hereggui hog

Zochin [64.119.27.52] 2019-10-23 11:19:59

Tusliin nom gej yug yariad bgaan be Ene nom nomiin delguurt baidaggui zuvhun shoppy.mn-s l zahialj avdag gesen

Зочин [220.195.67.109] 2019-10-23 04:55:17

Сэтгүүлчээ !!Эхлээд өөрийнөө хэлний боловсролоо дээшлүүлнэ үү!!!!!!!!!Яриач...гэж захиран тушаах хэлбэрээр зочинтойгоо харьцах нь таны түвшинг шууд тодорхойлчихлоо !!!!

Зочин [66.181.161.80] 2019-10-23 03:02:44

хогийн ном бна, PH DOCTOR?

Зочин [66.181.161.71] 2019-10-23 08:53:25

nomoo unshih baitugai barij uzuugui baij buu muuldag chini oyunii hoosrol uu. kkk

Zochin [1.183.164.188] 2019-10-23 02:59:31

Muhar susegeesee hezee salahiin boldoo balai lam ene ter bolimoor yumaa

Зочин [202.126.89.218] 2019-10-23 01:51:39

юу бичсэн юм бол

Зочин [66.181.161.80] 2019-10-23 01:23:22

The secret history of world гэнэ үү хахаха

Зочин [66.181.161.71] 2019-10-23 08:54:01

the secret history of the world shuu dee

Зочин [66.181.161.80] 2019-10-23 01:22:37

буддын шашин гээч юмнаасаа салаачээ, шашины мунхрал зүсээ хувилгаад дэгдэж өгчээ

Зочин [66.181.161.71] 2019-10-23 08:54:48

philosophy yarihaar buddiin lam yariad. medeegee unshaach.

Зочин [202.9.45.163] 2019-10-23 01:10:56

Номын дэлгүүрүүд төслийн номоор дүүрчээ. Хүмүүс яагаад ном уншихгүй байнавэ? Энэ мэт төслийн номноос өөр ном байхгүй учраас.

Зочин [202.131.225.197] 2019-10-23 00:47:32

barilgiin dotood zasal hiigeel hun hulhidaad yavsan nuhur iim bolchih gej kkk

Зочин [66.181.161.22] 2019-10-23 00:43:40

Кккк яанаа дэлхийд шившигээ тарих нь. Олгой хагаравч тогоондоо байсансан бол

H [69.253.43.151] 2019-10-23 00:11:57

Kkkk

Зочин [66.181.161.80] 2019-10-23 00:10:16

Сэтгэцийн өвчин нь хүндэрч хөөрхий.


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.