Зургаан шүүгчийн асуудал прокурорт шилжжээ

Aдмин / Хууль

Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны зургаадугаар сарын 29-нд нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаа тухай зарлиг гаргасан байдаг. Ерөнхийлөгчийн зарлигт УДШ болон Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс тус бүр тав, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нэг, нийслэлийн БЗД-ийн шүүхээс хоёр, СХД болон Хан-Уул, Чингэлтэй, Багануурын шүүхээс тус бүр нэг шүүгч хамрагдсан. Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор дээрх шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж АТГ-т шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл эдгээр шүүгчийн найм нь уг хэрэгт холбоотой болох нь баримтаар нотлогдсон гэх мэдээлэл нийтэд тарсан. Харин шалгагдаж байсан зургаан шүүгчийн хэргийн мөрдөн байцаалт дуусаж, хавтаст хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарыг яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлжээ.


Сэтгэгдэл

Zochin [87.49.45.45] 2019-10-24 17:39:57

Ylzarsan niigem

Зочин [202.9.43.100] 2019-10-24 14:59:35

хуулииннханд хууль үйлчлэхгүй ээ гавьяат нэртэй хууль самрагчдад хуулииг мэдрүүо

zoloo [202.126.89.233] 2019-10-24 12:43:00

Zow shydarga os mongold togtoj ba. Shuugch nar butehgui humuus ongo mongonii shynald awsan. Dyyliiantai sarantyyaa awgain hereg huu ni bas yarigdaj bsan tag bolow uhdeg awgain huug amerikaas awchirch shalga ter nohor hatah tsarainii hylgaich bsan shuu. Olon huniig helmegduulj yawsan baihdaa.

зочин [182.160.2.51] 2019-10-23 19:05:27

Мөнгөтэй эрх мэдэлтэй талд нь үйлчилдэг мөнгөнд сагасан хуулийг гууль болгосон нөхдүүдэд төрийн төмөр нүүрийг харуулах цаг болсон.Шударга бустай тууштай тэмцээрэй ерөнхийлөгчөө ард иргэд чинь аалзны тор шиг хэрсэн шударга бусын хонгилоос залхаж шударга ёсыг хүсэж байна.

хх [202.55.191.205] 2019-10-23 16:11:47

гоёдоо гоёдоо

Зочин [202.126.89.138] 2019-10-23 16:06:59

Чанга яллаад өг бусдад нь сургамж болно

Зочин [80.215.156.48] 2019-10-23 14:49:59

Нөгөө амиа хоролж үхдэг авгайгийн шүүгч хүүхэд яасан бэ олж авчирч шоронд нь хийгээчээ шударга байцгаа

Зочин [202.179.31.8] 2019-10-23 13:58:44

Баяр хүргэе ! Энэ бол сүүлийн 29 жилд байгаагүй том амжилт байх шүү.

Зочин [66.181.161.69] 2019-10-23 13:46:12

Намайг хэн хэлж, нохойг хэн саадаг юм гэсэн үзэлтэй шүүгч нарт ХАРИУЦЛАГА байдаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

ИРГЭН [202.180.220.172] 2019-10-23 13:31:47

ХУУЛЬГҮЙ ЮМ ШИГ ДАРВАГАНАЖ БАЙДАГ НӨХДҮҮДЭД ТОМ СУРГАМЖ БОЛОХ БАЙХ. БУСАД НЬ Ч АЗ Л ТААРСАН БАЙХ. ҮНДЭСЛЭЛГҮЙ БАЯЖСАН НӨХДӨӨ САЙН ШАЛГА


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.