Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар зорчигчдод хүргэх зөвлөмж

Aдмин / Орон нутаг

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан бөгөөд тус шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүрээнд эхний ээлжинд одоо байгаа 2 эгнээ авто замыг шинэчлэн сайжруулах ажлыг АХБ-ны зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлүүлэн хэрэгжүүлж байна. Тус ажлыг гэрээний дагуу 2020 оны 06 дугаар сарын 30-нд бүрэн дуусгахаар төлөвлөсөн.

Энэ оны зам барилгын ажлын технологийн хугацаа дуусгавар болж, өвлийн улиралд автотээврийн хэрэгсэл түр замаар зорчих боломжгүй тул дээрх чиглэлийн авто замыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны зам барилгын ажил эхлэх хүртэл түр хугацаагаар нээгээд байна.

Авто замын барилга, засварын ажил бүрэн дуусаагүй бөгөөд даваануудыг ухаж намсгасан, далангийн өргөсөлт, өндөрлөгөө, суурь, хучилт, гүүр хоолойн ажлууд хэсэгчлэн хийгдсэн тул уг авто зам нь шинэ асфальтбетон хучилт, цементээр бэхжүүлсэн суурь, суурийн доод үе, далангийн үе болон хуучин асфальтбетон хучилттай замын хэсгүүдээс бүрдэж байна.

Иймд авто зам хэрэглэгч, жолооч та бүхэнд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

1. Замын хөдөлгөөний дүрмийг чандлан сахиж, хурдаа тохируулан, замын тэмдгийн заалтыг мөрдөж, хөдөлгөөнд оролцох, /Нийт замын уртад анхааруулах, хориглох, заах тэмдгүүдийг байрлуулсан бөгөөд шулуун хэсэгт 50 км/ц хурдны дээд хязгаар, өндөр даваа, эгц уруу хэсэгт 30 км/ц хурдны дээд хязгаар, гүйцэж түрүүлэх хориотой, чулуу үсэрнэ, халтиргаатай зам зэрэг тэмдгүүдийг нэмэлтээр суурилуулсан болно/

2. Шороогоор зорчиж буй хэсэгт тоос босох, үзэгдэх орчин хязгаарлагдах, чулуу үсрэх эрсдэлтэй тул заасан хурдны хязгаарыг зөрчихгүй, гүйцэж түрүүлэхгүй байх,

3. Тус авто зам нь өмнөх замаасаа илүү өндөр, өргөн далантай болсон, мөн өндөр даваанууд дээр асфальтбетон хучилтгүй байгаа тул цас орж халтиргаа үүссэн үед хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох,

4. Хуучин хучилттай авто замуудад шинээр баригдсан зарим хоолойн түвшин өндөр байгаа тул хуучин асфальтбетон замаар зорчихдоо хурдаа тохируулна уу.

image

Эх сурвалж: ЗТХЯ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:48:59

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:48:59

Баяр [64.119.20.97] 2019-11-03 15:56:44

Хойд хөршийн ах. Нар зам тавихдаа нэг эгнээг нь засч байгаад нөгөөхөөр нь зорчигчдын урсгалаа өнгөрөөж замаа засч болоод байдаг. Ямраар ч бодсон түр зам дэмий байжээ гэж ойлгож байгаа байх даа гэж. Ирэх хавар дахиад түр зам битгий хийгээсэй. Мөнгө өгөх хүнийхээ эрхэнд орж дэмий л юм хийлээ.муу ч гэсэн хуучин замаараа явж байгаад Өргөтгөх замаа эхлээд хийх байсан юм

зочин [202.126.89.161] 2019-11-03 09:27:42

Маш их хохирол гарлаа Худлаа ярьж дуусах болоогүй юу

Зочин [43.242.243.226] 2019-11-03 05:30:52

Buzar MAN olon ch hunii amiar togloj bn daa. Uiliin ur ni ta nariin ur huuhduuded ireg

Зорчигч [182.160.1.205] 2019-11-03 04:29:52

Оркууд 30 км/ц хязгаарлалттай газар 70-80 км/ц,50 км/ц гэсэн газар нь 100-120 хүртэл давхина тэгээд өөртөө болон өрөөл бусдад гай дагуулна.

Irgen [202.9.42.67] 2019-11-03 03:58:52

Bas l neg turshilt hiigdeh nidee

зочин [66.181.185.190] 2019-11-03 02:18:16

Хажуугийн зам ёстой чулуу үсэрч байсан даа. Түүгээр 30 км цаг хурдтай явдаг байв. Шил хагарч дугуй хавантах бол наад захын хэрэг. Энэ зам мөн адил байх нээ. Хөрөнгө оруулалтаа цагтаа ашиглаагүй хаагдахгүй юу. Нөгөө хариуцлагаа яриа ч. Байхгүй.

Zorchigch [192.82.70.5] 2019-11-03 02:03:57

Ene ajlig udirdsan alban tushaaltnuudad daraachiinhad n surgamj bhoor hariutslaga tootsoh heregtei. Tegehgui bol naadmaas umnu neene gej amlaad 11-r sarig uzchihsen duusaagui seremluuleg bicheed 3 dahi jilee uzeh bhoo

Зочин [202.126.89.162] 2019-11-03 01:56:04

Өмнө 2 удаа мянганы замын хүрээнд шинээр тавьсан да.Өмнөх замын чанар одоогийн замын явцад олон нийт,ард түмэн хяналт тавьж байгаа...


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.