Зүүн хойд Азийн орнуудын байгалийн хий болон хий дамжуулах хоолойн асуудлаар зарим улсын төлөөлөгчидтэй уулзлаа

Aдмин / Эдийн засаг

“Зүүн хойд Азийн орнуудын байгалийн хий болон хий дамжуулах хоолой” форумын ээлжит хурал Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус форумын Ерөнхийлөгч Нобуо Танака тэргүүтэй гүйцэтгэх хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Зүүн хойд Азийн эдийн засаг, хүн ам нэмэгдэхийн хэрээр эрчим хүч, байгалийн хийгээр хангах асуудал улам бүр чухал сэдэв болж буйг талууд онцлоод, энэхүү өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад Монгол Улсын оролцоо чухал гэдэгтэй санал нэгдсэн юм. Жишээ нь, ОХУ-аас БНХАУ-руу Монгол Улсаар дайруулан 1100 орчим км урт хийн хоолой татах нь хамгийн дөт зам бөгөөд Япон, Солонгос зэрэг хэрэглэгч орнуудад эрчим хүч нийлүүлж, үнийг бууруулах боломжтой гэж тооцоолж байгаа юм. Энэ асуудлаар уулзалтад оролцсон БНХАУ, БНСУ, ОХУ болон Японы эрдэмтэн судлаачид өөр, өөрийн байр суурийг илэрхийлж, дэлгэрэнгүй ярилцлаа.

Тус байгууллага нь Зүүн Хойд Азид байгалийн хий дамжуулах хоолойн сүлжээ байгуулахтай холбоотой стратеги, байгалийн хийг ашиглахад бий болох үр ашгийг судладаг бөгөөд форумын хүрээнд Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хийн зах зээлийн тухай чухал мэдээллүүдийг бүрдүүлдэг тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хийн хоолойг Монгол Улсаар дайруулах асуудалд нухацтай хандаж, нягт хамтран ажиллахыг форумын оролцогчдоос хүссэн юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.185.206] 2019-11-05 09:11:47

японы хийг манайруу дамжуулах гээд бгаам уу?! манайд байж магадгvй хийг японруу дамжуулах гээд бна уу?! Орос Хитад хоер бол аль эрт учраа олчихоо биздээ! Тэр хоерт газрын ойр дет энтр падлийгvй ганцхан нэг едер ардчилал хvний эрх гэж орилсон нэг солиот нь гарч ирээд крантыг нь хаах гэж евчигнеед байх эрсдэлгvй тогтвортой тер засагтай бvс нутгаар явуулах сонирхолтой нь харагдсан биздээ?

Зочин [202.21.108.241] 2019-11-05 02:19:12

odoo heregjuulj baiga tumur zam ch mongoliin tuuhend baigagui shiidemgii biellelee olson gaviya. dalain boomt hurtel 2 hurshuus ashiglah bolson geh met. ajliig ch hiij heregjuulj bga hun de

үнэнг [103.10.22.115] 2019-11-05 00:34:43

угаасаа монголын эхэс хэнийг үл хүргэн 19р зууныг хүргэсэн нутаг шдээ орсууд өөрсдийн гавьяагаар бий болгочихсон юм яриад бгаа их сибирч бас адил юм монгол цусны ард түмэн бж л бгаа юм даа ер нарийн даа энэ хий бүх дэлхийн ард үнэгүй ашиглах дэлхийн эхийн ёстой хишиг бхгүй үү маш хурдан ашиглаж чадвал тэрнээс үүсэх аюул бага болох юм дэлбэрэхэд дэлхий ч сүйрэх тийм хэмжээний нөөц бгаа юм орсууд наш русский гэж их солиороод бүр дургүй хүргэдэг гээч угтаа цагаан орос чинь нэг муу хариугүй жижиг тосгон хойд мурамецкид бсан хэдэн хөлдүү нөхөд бснаас өөр юм үгүй харин монголын нөлөөгөөр оон үндэстний эв нэгдлээр өдий болсноо мартман болтой задрахад одоо их амархан болчихсон бгаа даа

zochin [72.143.117.99] 2019-11-04 23:48:35

Үлгэрээ яриад л сууж байх шив дээ.

Зочин [103.57.93.252] 2019-11-04 23:27:01

Баттулгаа хугацаагаа дуусгаад улс тороос явж узээрэй

Иргэн [202.179.31.52] 2019-11-04 20:34:41

Ингэж хөөцөлдөж байгаад монголоороо хиин хоолойг дамжуулаад явуулчихвал баттулга ерөнхиилөгчиин жинхэнэ гавьяа тэр болох биз намбарын энхбаяр ерөнхиилөгч байхдаа оросод төлөх их өрииг тэглэж энэ гавьяа одоо хүртэл түүнииг саынаар дурсах нэгэн дурсамж болон ард түмэнд үлдсэн

Зочин [202.126.89.93] 2019-11-04 20:45:00

Үнэн

Зочин [202.126.89.118] 2019-11-04 20:44:25

Байхгүй байсан өрийг байсан болгож төлчихөөд юун гавъяа!!!!


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.