800 орчим хятад иргэдээс их хэмжээний валют, тансаг машинуудыг хураан авчээ

Aдмин / Хууль

Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт өнгөрсөн аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж нэр бүхий дөрвөн зочид буудлаас 800 орчим хятад иргэдийг саатуулсан. Тодруулбал, тусгай албаны дээрх ажиллагааны дүнд БНХАУ-ын иргэдийг "Амар","Кентавр", "Ориентал" зочид буудал болон "Юнион билдинг" оффист байрлаж мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсныг үйлдэл дээр нь баримтжуулан 759 иргэнийг саатуулсан билээ. Энэ хэргийг зохион байгуулсан хэргээр Монгол Улсын хоёр иргэн, БНХАУ-ын дөрвөн иргэнийг саатуулан, шалгаж байсан. Дээрх тоо дахин нэмэгдэж БНХАУ-ын 28 иргэнийг шалгах үндэслэлтэй хэмээн үзэж шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.

Уг жагсаалтад орсноор Монгол Улсын хувьд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэх шаардлагатай болоод байгаа.

ФАТФ-аас тус тогтолцоог боловсронгуй болгоход шаардлагатай хэд хэдэн зөвлөмжийг Монгол Улсад хүргүүлсний дунд “Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийг олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагааг нэмэгдүүлж, шүүхээр шийдвэрлүүлсэн байх” гэх шаардлага тавигдсан. Уг шаардлагын хүрээнд Монгол Улсын хууль сахиулах байгууллагууд өөрсдийн чиг үүргийн хүрээнд тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Үүний нэг нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний шөнө хэрэгжүүлсэн ТЕГ болон ЦЕГ-ын хамтарсан тусгай ажиллагаа юм.

Уг тусгай ажиллагааны үр дүнд Монгол Улсад цахим болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх зорилгоор жуулчны визтэйгээр нэвтэрсэн БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1,000 орчим комьпютер, ухаалаг гар утас, 10 мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, онц их хэмжээний бэлэн валют, тансаг зэрэглэлийн автомашинуудыг хураан аваад байна. Дээрх иргэдийн хувьд 2019 оны 8 дугаар сараас Монгол Улсад бага багаар нэвтэрч 2019 оны 10 дугаар 29-ний байдлаар 800-д хүрсэн. Үүнд тагнуулын байгууллагаас тухай бүр хяналт тавин ажиллаж байсан.

Тэдний явуулж байсан үйл ажиллагаа болон хураагдсан эд зүйлээс харахад БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр их хэмжээний бэлэн ба бэлэн бус валютыг хууль бусаар нэвтрүүлэн, 800 хүний бүрэлдэхүүнтэй цахим бүлэглэлийн үйл ажиллагааг явуулж, тэднийг санхүүжүүлж цалинжуулах, зочид буудал түрээслэх замаар орон байраар хангаж, аль нэг улсын нутаг дэвсгэрт цахим гэмт хэрэг үйлдэх замаар олсон гэмт хэргийн орлогоо Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулж, үйл ажиллагаагаа өргөтгөж мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан шинж тэмдэг тогтоогдож байна.

БНХАУ-ын иргэдийн ийм төрлийн үйл ажиллагаа нь Зүүн Өмнөд Азийн нутаг дэвсгэрт өргөн тархсан байх бөгөөд 2017 онд Камбож, Индонези, Тайланд, Испани улсын нутаг дэвсгэрт үйлдэгдэж, олноороо саатуулагдаж байсан.

Шалгалтын ажиллагаа үргэжилж байгаа бөгөөд уг ажиллагаанд оролцсон БНХАУ-ын иргэдийг албадан гаргах арга хэмжээг хэрэгжүүлсэн. Харин зохион байгуулагч гэх этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.


Сэтгэгдэл

Зочин [192.82.67.28] 2019-11-06 01:31:35

Гэрэл гэж тэтгэврийн Тагнуулын дарга хийж чадах чадваргүй нөхөр бнаа. Өөрчилмөөр юм . Дүлэгнээд бүүр нэг барьцаанд орсон шинжтэй . Тэтгэврийн өвгөн юуных нь тагнуулч болоховд

Зочин [202.126.89.128] 2019-11-05 12:22:31

Хамаг юм зам гүүр барилгаа бариулчихаад цалинг нь хураагаад хѳѳчих вѳѳ ..Юуч хиихгүй байгаа казаакуудаа хѳѳгѳѳчээ...Тэд чинь Баян-Ѳлгий аймгийг эзэлж авсан Оспаны дээрэмчид шүү!Хятадууд ажиллаж цалингаа аваадл буцана биз.. Монголчууд ч гэсэн /бид/гадаадаар дүүрэн ажиллаж амьдарч байгаа биз дээ?!

Ганбаа [139.5.219.26] 2019-11-05 12:32:07

Чи ч харин жинхэнэ мал байна даа

зочин [202.126.89.160] 2019-11-05 10:20:02

танай аймаг сум,хот хороо байр орцонд чинь хэдэн гадаадын хүн ялангуяа хэдэн хятад хүн амьдарч байгааг Гэрэл даргад хэлдэг утастай болъё

zochin [109.131.252.157] 2019-11-05 08:37:07

hytadiin irgediin hurungu mungund shunasan .. lalaruud . barag l deerzm hiigeed . .. hed yumsiig ni tonoj deeremdeed . .mongolliin huuli neriin door tedniig huuguud gargaj baigaa yum bishvv.?? . 65 hulgaich geheer . ene mongold chin hulgaich bish hvn bn uu

зочин [150.129.143.138] 2019-11-05 07:11:57

90оноос хойших иргэний үнэмлэх авсан болгоныг шалга баахан хятадууд Монгол хүн шиг амьарч байна.

zochin [202.126.89.13] 2019-11-05 06:10:04

Nvtsgeleed yavuulahgvi de

Үнэний төлөө [103.9.89.18] 2019-11-05 05:32:36

Гэрэл даргаа 8 сараас хойш харсан, судалсан гэж бүү худлаа хэл. Юу ч мэдээгүй мангартчихаад өөрсдийнхөө бүтэлгүйг нууж 8 сараас хойш харсан гэнээ. Ичмээр юм. Ер нь Хятадууд Улаанбаатарт болон хөдөө орон нутагт яаж дураараа загнаж Монголын хуулийг уландаа гишгэчиж байгааг судлах цаг болсон шүү. Нефтэнд чинь эзэн суулаа, уул уурхайнуудад чинь эзэн суулаа, мал сүрэгт чинь эзэн сууж байна, Махыг бүрэн мэдэлдээ авлаа, Бас цөөнгүй эмнэлэгүүдийг мэдэлдээ авсан байна, төрийн албанд шургалсан байна. Дарга, сайд нар , шүүх цагдаа, прокурорынхон, татварынхан ,их хурлын гишүүдийг чинь хахуулдаж санасан бүхнээ бүтээдэг болсон байна Монголд төр засаг, тагнуулийн байгууллага байдаг юм бол ажлаа хийж эх орноо гадны халдлагаас хамгаалах цаг болсон байна.

Зочин [49.0.212.236] 2019-11-05 09:32:44

яг хэллээ дээ 100000000000000000% ҮНЭН

zochin [202.126.89.13] 2019-11-05 06:09:03

Zuv shvv zuv mash zuv bichsen bna hyataduugiig haana uy hiij bgaag tur zasag meddeggvi harih ard tvmen hichneen megeelj bgaag dvlii um shig unguruudug bolohoor hujaa nar davarch eh orondoo bgaa um shig mongolchuudiig deerlehej bgaa

ddd [49.0.144.72] 2019-11-05 04:52:07

Odoo neg darga ni unegui shaham avna da

Зочин [66.181.188.163] 2019-11-05 04:41:49

ulsaaraa deerem hiideg boloh ni uu huurnuud chine, ed zuiliig ni huraah yamar erh bn?

Зочин [103.9.89.18] 2019-11-05 05:23:05

Чи муу дуугаа тат. Монгол улсын эсрэг гэмт хэрэгтнүүдийг ямар үндэслэлээр өмөөрч байна вэ. Чамайг бас баривчилж байцаах хэрэгтэй юм байна


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.