О.Алтангэрэл: Цэцийн шийдвэрээр АМНАТ алга болоогүй, алга болсон мэт ойлгуулах гэж оролдоод байна

Aдмин / Хууль

Хуульч О.Алтангэрэлтэй ярилцлаа.

-АМНАТ-ийн асуудал өн­­гөрсөн долоо хоногийн дуулиантай асуудлын нэг байлаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тө­сөв та­салдах тухай мэ­дэгдэл хийсэн, гэтэл за­рим хү­мүүс Цэцийн шийд­вэрийг зөв хэмээн тайл­барлаж байна. Та хуульч хүнийхээ хувьд ямар байр суурьтай байгаа вэ.

-Рояалти буюу ашигт малт­малын нөөц ашиг­лас­ны төлбөр 100 гаруй жи­лийн өмнө Монгол Улсад, Богд хаат засгийн үед бай­сан төлбөр юм билээ. Одоо ч байгаа.

Манайхан татвар гэж томьёолоод, хуульчлаад байгаагаас биш газрын хэвлийн баялгийг ашигласныхаа төлөө төлж буй төлбөр юм л даа. Үндсэн хуулиар газрын хэвлийн баялаг ард түмний, бидний өмч учраас ямар нэг хэлбэрээр бидэнд ирэх ёстой мөнгө. Одоо бол хуульдаа төлбөр гэж тусгачихаад, төр үүнийг нь татвар хэлбэртэйгээр төсөвт оруулан үйл ажил­лагаандаа зарцуулаад байна. Тийм болохоор сангийн сайд маань тат­вар тасалдлаа, энэ их муухай юм боллоо гээд Цэцийг буруутгаад бас өөр буруутан хэн байна гэж хайгаад байх шиг. Угтаа бол энэ мөнгө чинь зүй ёсоор ард түмний мөнгө, энэ мөнгийг ард түмэндээ ирээдүйн өв сангийн хуу­лиар уу, эсхүл өөр арга хэлбэрээр яаж түгээх үү гээд УИХ нь хуулиа зөв батлаад ашигт малтмалын бүтээгдэхүүнээс хувь хэм­жээгээрээ аваад явж байх ёстой татвар.

-Цэцийн шийдвэрээр АМНАТ огт байхгүй бол­лоо гэсэн үг үү,

-Яалаа гэж дээ. Яг ийм байдлаар ойлгуулах гээд, эсвэл ийм байдалд хүргэх гээд хичээгээд байгааг ойлгохгүй байгаа. АМНАТ байдгаараа байгаа. Харин ногдуулах нөхцөл журмыг хуульчлахдаа Үндсэн хууль зөрчсөн учраас Цэц ту­хайн заалтыг нь хүчингүй болгосон хэ­рэг. Ер нь энэ маргаад байгаа асуудал өмнө нь зохицуулагдаад, ямар нэг маргаангүй явж ирснийг энэ оны гуравдугаар сард өөрчилсөн юм билээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу лицензтэй хүмүүс төлдөг байсан төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуу­лийн этгээд бүхэн төлдөг байхаар оруулсан өөрч­лөлтийг нь л Цэц буруу бай­на гэснээс энэ төлбөрийг авч байгаа нь буруу гэж огт шийдвэрлээгүй, тийм хууль зүйн боломж ч байхгүй.

-Байгаа юм бол асуу­дал үүсэхгүй нь гэж ойлгож болох уу.

-Асуудал бий. Гэхдээ яригдаад байгаагаас өөр газарт байна. Энэ Засгийн газар ашигт малтмалын тухай хуульд гуравдугаар сард маргаан дагуулаад байгаа өөрчлөлтийг хий­чихээд, үүнээс гурван сарын дараа Цэц Үндсэн хууль зөрчсөн байна гээд шийдчихсэн байхад ямар ч арга хэмжээ аваагүй. Цэцийн шийдвэрийг сая гарсан гээд шуугиад байх юм, аль зургадугаар сард дунд суудлаараа шийд­чихсэн шүү дээ. Дунд суудлаар гарсан шийдвэр Их суудлаараа хэвээр үлдэх магадлал бараг 100 хувь байдаг. Үүнийг захын хуульч хэлнэ. Гэтэл энэ хугацаанд хуулиа өөрч­лөх, Цэцийн дүгнэлтэд нийцүүлэх юу ч хийхгүй байж байснаа гэнэт л баларлаа, сүйрлээ гээд байх утгагүй л дээ. Сангийн сайд Хүрэлбаатар гуай ХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн, сайд олон удаа хийсэн иймхэн зүйлийг мэдэхгүй, эсхүл ийм зүй­лийг зөвлөх хуульчгүй байна гэж баймааргүй юм гайхаж л байна. Одоо энэ зүйл заалтаар татвар төлсөн аж ахуйн нэгжүүд гомдол гаргана, зүйл заалтыг нь шинэчлэн бат­лах хүртэлх хугацааны татварын талаар маргаан гарна гээд асуудлууд үүснэ. Төр ажлаа хийж чадаагүйн төлөө, төрийн зохих албан тушаалтнууд нь үүргээ бие­лүүлээгүйн төлөө тат­вар төлөгч, бизнес эрх­лэгч­дийг буруутгах утгагүй. Тэд­нээс болж татвар та­сал­даагүй, үндсэн хуу­лийн манаач нь аль эрт шийдвэрээ гаргачихсан бай­хад тэрхүү шийдвэрийг хэрэгжүүлээгүй, эхнээс нь буруу бодлого хуульд тус­гасан тэр албан тушаалт­нуудтай хариуц­лага ярих нь шударга болно.

-Ер нь хэвийн үйлчилж байсан хуулийг өөрчлөх ямар шаардлага байсан юм бол

-Мэдэхгүй юм даа, Цэц дээр уг заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж зургадугаар сард гарсан дүгнэлтийн талаар УИХ долдугаар сард хэлэлцээд хүлээж авахгүй хэмээн тогтоол гаргасан байдаг юм. Энэ тогтоолдоо хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ч тодорхой заа­гаагүй юм билээ. Тэгэхлээр энэ асуудал эхнээсээ хууль зүйн үндэслэл муутай, явцын дунд болсон процесс нь ч хууль зүйн дагуу яваг­даагүй юм уу даа гэж харагддаг.

-Үндэсний үйлдвэр­лэгчдийг боомилсон заалт гэж яриад байгаа.

-Би хуульч хүн учраас эдийн засгийн элдэв тоо­цоо ярьж чадахгүй. Гэхдээ хэн бүхэнд тодорхой бай­гаагаар энэ заалт хэрэг­жээд явбал дотооддоо уул уурхайн бүтээгдэхүүнээ бо­­ловсруулахад хүнд­рэл­тэй л болно. Шууд зөөхөөр татвар багатай, нэмүү өр­төг шингээхээр илүү төл­дөг байх нь яаж ч бодсон сөрөг нөлөөлөл үзүүлнэ шүү дээ. Төрөөс эрдэс баял­гийн талаар баримтлах бодого гээд томоохон ба­римт бичиг бий. Тэнд нэ­мүү өртөг шингээхийг зорино гээд тодорхой бич­чихсэн байдаг. Хөрөнгө оруу­лагч­дад зөвлөгөө өгдөг болохоор манай хуульчид үүнийг сайн мэднэ л дээ. Монголд зэс боловсруулах үйлдвэр барина гэж 30 орчим жил ярьж байна. Эхлээд Эрдэнэт дээр яригддаг байснаа сүүлдээ Оюу толгой, Риог шахдаг, нө­гөө­дүүл нь ашиггүй байна гээд бултсаар өдийг хүрсэн. Саяын хүчингүй болсон заалтаар бол үйлдвэр байгуулах асуудал бүүр ч яриг­дахгүй. Тэгэхлээр ямар санаа зорилготой ийм заалтыг яах гэж оруулав гэж хардахаас аргагүй л дээ.

-Алт олборлогчид би­­чил уурхай эрхлэгч бо­лон алтны чэнжүүдээр дамжуулан АМНАТ-өөс бултаад байгаа болохоор энэхүү заалтыг оруулсан гэж тайлбарлаж байсан.

-Нэг зүйлийг тодорхой хэлье, лиценз эзэмшигчид ямар ч маргаангүй АМНАТ төлнө. Харин нэгэнтээ АМНАТ төлөөд гаргачихсан баялгийг өөр хүн ачуулах, боловсруулахаар дахиад АМНАТ төлнө гэдэг бол шударга бус байгаа юм. Өнөөдөр Монголбанкинд алт тушаасан хувь хүнээс АМНАТ авч байгаа, хэдий хууль бус ч гэсэн хүчээр авч байгаа. Угтаа бол олборлож буй этгээдүүдээс авах ёстой боловч татвар энэ үүргээ биелүүлдэггүй хэдэн ченжийг дээрэлхэж хууль бусаар, хүчээр авдаг. Гааль нь тушаагдаж буй алтны хувь хэмжээ багасаад хилээр гарч байж болзошгүй байхад ил­рүүлэлт нь туйлын хан­галтгүй байдаг. Ингээд харахаар татвар, гааль, эд­гээрийг удирддаг Сангийн яам гэсэн нэг систем бүүр цашилбал, Засгийн газар ажлаа сайн хийх ёстойгоос биш өөрсдийн ажлаа хөн­гөвчлөх гээд хуулиар оролд­дог, тэр нь үндсэн хууль зөрчсөн болохоор бу­руутныг гаднаас хайдгаа болих хэрэгтэй. Одоо бүүр Засгийн газар нь цэцээ элдвээр хэлдэг, шууд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр буруутгадаг боллоо.

-Ашигт малтмалын тухай хуульд саяын хүчингүй болдог заал­­туу­дыг шинээр оруу­лахаар ажиллаж байгаа гэж сонссон. Энэ асуудлыг яаж зохицуулах вэ

-Шинээр зохицуулахдаа урьдны алдаагаа бүү дав­таасай л гэж бодож байна. Үг үсгийг нь өчүүхэн төдий солиод утгыг нь хэвээр хадгалах замаар хуулийг өөрчилдөг байдал урьд нь гарч байсан. Хамгийн дуулиантай жишээ нь УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудлаар Цэ­цийн дүгнэлт гарсны дараа үгийг нь арай өөр үгээр орлуулаад аргал­чихсан байсан нь дахиад Цэц дээр унаад УИХ бөөн юм болж байж өөрчлөлт оруулж байсан. Үүнийг сэтгүүлчид та бүхэн ч санаж л байгаа байх. Гантулгын асуудал дээр яригдаж байсан. Үүн шиг агуулгын биш хэл­бэрийн өөрчлөлт хийвэл хүчин төгөлдөр болонгуут нь хэн нэгэн өргөдөл гаргаад Цэц дээр дахиад л унана. Тэгэ­хээр Цэцийн тогтоолын хүрээнд асуудлыг нэн да­руй шийдвэрлэхээс өөр зам байхгүй. Манай Үндсэн хууль тийм юм.

-Тэгэхгүй бол.

-Тэгэхгүй бол энэ зо­хи­­цуулалтгүй бай­сан хуга­цаа­ны АМНАТөл­бөрийн асуу­дал, үр дагавар нь бүүр л хүндэрнэ. Маш хурдан оновчтой зохицуулахгүй бол их мөнгөний асуудал яригдана гэсэн үг. Үүнийгээ дагаад албан тушаалтнууд нь улс төрийн болоод хуу­лийн хариуцлага хүлээх биз ээ.


Сэтгэгдэл

Зочин [64.53.213.174] 2019-11-10 04:35:48

ajiltan emegteigee barij zoddog nohor baina shd

зочин [64.119.25.140] 2019-11-09 19:46:29

юу л байна бүхнийг мэдэгч хэсэг залуус бий болжээ. Хуульчид хүртэл дотроо мэргэшсэн төрөлжсөн асуудлаа л мэддэг. Энэ мэт нөхөд бол би дутахвий гэсэн шиг л орилж л байвал зөв буруу хамаагүй. З.Энхболдын суганы үс болоод гүйгээд байгааг нь бүгд мэднэ

Зочин [192.82.77.235] 2019-11-07 22:44:15

ХҮН. Намын энэ нөхөр Өвөрхангайн АН дарга болцон нэр хүндтэй байсан намыг ямарч нэр хүндгүй болгоод энэ намыг булшилж байнаа. Одоо ӨВ-д АН байдгийн муу?

Зочин [192.82.77.235] 2019-11-07 22:30:32

Энэ бас нэг нам сольсон шантааж хийж амьдардаг гөлөг байнаа.

Зочин [64.119.21.251] 2019-11-07 20:55:09

ЭНЭ ГЭЖ БАС НЭГ ИЙМЭРХУУ ЮМААР ХООЛ ОЛЖ ИДДЭГ СОНИН ДУРАК БАЙХ ЮМ АА

Зочин [202.55.188.84] 2019-11-07 19:35:07

Сангийн сайд АМНАТ-аас 2020 оны төсөвт 1.3 их наяд төгрөг орноо гээд төсөвт суулгасан энэ татвар орох боломжгүй боллоо гэж маш тодорхой яриад байна шүү дээ!!! Энэ нөхөрт ямарч ойлголт алга төсөв бүрдүүлэх гэж зүтгэж байгаа сангийн сайдад буруу өгөөд байх юм даа эцэст нь ард түмэн л хохирно иймэрхүү тэнэгүүдийн хоосон тайлбар хэнд хэрэгтэй юм бэ!!!!

Зочин [202.55.188.84] 2019-11-07 18:57:19

Энэ бас нэг их мэдэгч эдийн засаг татварын талаар ямар ч мэдлэг мэдээлэл байхгүй хүнээс юу асуугаад байна аа эдийн засагч нартай ярилцлага хийгээч!!!!

Irgen [203.169.48.146] 2019-11-07 17:03:58

Zuv yarisan baina. Nuurs olborlogch n AMNAT tolood, nuursiig zooson n, hudaldaj avsan ailuud n bas AMNAT tolno gedeg oilgomjtoi teneg shudarga bus asuudal

Зочин [202.70.33.164] 2019-11-07 16:51:03

Цэцийн дүгнэлтээ эхлээд уншчаач хуульчаа. Тэр гол заалтуудыг чинь түдгэлзүүлчихсэн байна. Өөрөөр хэлбэл мөрдөхөөргүй болгосон байна. худлаа гэвэл legalinfo руугаа ороод үз.

Зочин [66.181.190.115] 2019-11-07 16:42:28

ХҮН намын сонгуулийн пиар эхэлсэн бна.Эрх мэдэлд шунасан худлаа гаруудын нэг

Зочин [64.119.25.140] 2019-11-09 19:47:26

наад чинь АН-д орсон байна лээ

Зочин [124.158.111.6] 2019-11-07 15:20:25

маш зөв

Зочин [66.181.176.65] 2019-11-07 14:47:33

АЛТАНГЭРЭЛ ЯГ ЗӨВ ЯРЬЖ БАЙНА. АМЖИЛТ.....

Зочин [202.55.188.84] 2019-11-07 20:44:59

Зи бууны нохойнууд татвараас зугтах эрх байхгүй шүү новшнууд аа

zochin [202.9.42.170] 2019-11-07 14:40:38

30 jil khudlaa yarij khulgai khiilee khezee duusakh shunal ve...

иргэн [66.181.176.65] 2019-11-07 14:15:37

ДӨРВӨН АРГЫН ТОО НЭМЭЖ ХАСДАГ, АРД ТҮМНИЙХЭЭ КАРМААГ СУЙЛЖ ТАТВАР НЭРЭЭР ТӨСӨВ БҮРДҮҮЛЭХ АЖЛЫГ 4 ДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХЭД Ч ЧАДНА ШҮҮ ДЭЭ. ЧОЙЖОО, ХҮРЛЭЭ НАР ШИГ ЧАДВАРГҮЙ ХУЛХИ САЙДТАЙ БАЙСНААС САЙДГҮЙ БАЙСАН НЬ ДЭЭР ЮМ БИШ ҮҮ.

Зочин [202.179.27.254] 2019-11-07 14:04:41

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж байгаамуу гүй юу? АМНАТ гэдгээ нэг бүтнээр нь биччээч. өмхий цэцийн бааснууд. Монголын хуулийг хүүхний бөгсөн доор орууллаав Бүгдээрээ зайл.

Зочин [202.180.216.78] 2019-11-07 13:35:20

Зочин: Алтангэрэл хуульчийн тайлбар зөв байна.

Монгол хүн [202.55.188.87] 2019-11-07 13:24:12

Энд нүүрс түлдэг айлууд ч АМНАТ төлөхөөр дунд нь уурхайгаас авчраад зарсан хүмүүсч бас төлөхөөр хууль баталсан байсныг ойлгуулах хэрэгтэй. 3 давхар авах тэнэг хууль баталчихаад хурдан засахгүй бол

Zochin [202.126.89.74] 2019-11-07 13:17:15

Энэ хун юугаа мэдэж ингэж худлаа ярьдаг байнаа

Зочин [103.229.122.78] 2019-11-07 12:17:51

Тэгш эрхтэй амьтдаас илvv эрхтэй бас нэг Peppa pig vv vгvй юу? Монголчууд бид жаахан турж гахай терлеес холдох сан

Зочин [202.55.188.45] 2019-11-07 11:29:42

Алтангэрэл зөв хэлсэн

Зочин [119.40.98.162] 2019-11-07 11:18:25

Хүрлээ хотгор шанагыг зарсан одоо байгалийн баялагаа монголд боловсруулахыг эсэргүүцэж байна энэ аль талын хэний захиалгаар ажилладаг хүн бэ


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.