Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг УИХ-ын гишүүдийн хувийн саналаар дэмжлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайд Ц.Батбаяр, Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайд Н.Батаа, Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн, Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайд О.Энхцэцэг, НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд С.Сүхболд нарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдаар Д.Давааг, Куба Улсад суух Элчин сайдаар Ш.Батцэцэгийг, Польш Улсад суух Элчин сайдаар Б.Доржийг, Тайланд Улсад суух Элчин сайдаар А.Төмөрийг, Швед Улсад суух Элчин сайдаар Т.Жанабазарыг, НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр В.Энхболд нарыг томилох асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн билээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “ОХУ-д Монгол Улсыг төлөөлж сууна гэдэг амар ажил биш. Европын холбооны бүх хориотой үйл явдлын сүлжээ нь Москва болсон. Европтой харилцах гол гарц болсон энэ улсад ажиллах манай Элчин сайд хариуцлагатай байх ёстой. Мансууруулах бодис, тамхи, хууль бус барааг нааш, цааш нь зөөдөг ажил газар авсан. Өнөөдөр томилогдох гэж байгаа Элчин сайдууд улс орныхоо нэр хүндийг бодож ажиллаарай” хэмээн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Олон улсын тавцанд Монголын нэр хүнд сайнгүй байна. Энэ нэр хүндийг өндөрт өргөх ёстой ажлыг гадаадад сууж байгаа дипломатууд хийнэ”

УИХ-ын А.Сүхбат “Та нөхдийг Монгол Улсын нүд, чих болгохоор томилж байгаа. Гадаад харилцааны яаманд мөн албан тушаалын дэс дараа гэж байх учиртай. Тэргүүн шадар зэрэгтэй хүн ОХУ-д суумаар байна” хэмээлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.


Сэтгэгдэл

Зочин [150.129.141.240] 2019-11-08 07:05:46

Тамхины наймаа Пүрэвсрэнг сайд байхад Дэлгэрмааг элчин байхад ид цэцэглэсэн дээ. Овоо ч цохицгоосон доо.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.