“Аврагчийн гараас-Амьдрал цэцэглэнэ” хөшөөнд цэцэг өргөлөө

Aдмин / Орон нутаг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймагт ажиллах үеэрээ 2012 оны тавдугаар сард Баяндун суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдад зориулан босгосон “Аврагчийн гараас-Амьдрал цэцэглэнэ” хөшөөнд цэцэг өргөлөө.

image

Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон Дорнод аймгийн удирдлагууд, Онцгой байдлын газрын алба хаагчид оролцсон юм.

Энэ үеэр МУ-ын Ерөнхий сайд амь эрсэдсэн алба хаагчдын гэр бүлийнхэнтэй уулзаж, гарын бэлэг гардууллаа.

image

“Аврагчийн гараас-Амьдрал цэцэглэнэ” хөшөө нь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үе, үеийн аврагч, гал сөнөөгчдийн яруу алдрыг мөнхжүүлэх, ард иргэдэд сурталчлан таниулах, орчин үеийн залуучуудыг эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх зорилгоор 2018 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын төв “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

image


Сэтгэгдэл

Зочин [59.21.73.148] 2019-11-08 19:48:52

Энэ ажилдаа бараг харагддагүй ажлаа хийдэггүй шоу Бадрал генерал АТГ-ийн хэргээ замахруулах гэж дарга, сайд нар хаана явна тэнд л явж байх юм аа. Хамаг ажлыг Тэргүүн дэд дарга нь нугалах юм даа зайлуулдаа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.