В.Баярмаа: Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг хөдөлмөр эрхлүүлж, нийгмийн харилцаанд оруулах тусам энэ эмгэг нь эдгэрдэг

Ц.Анударь / Эрүүл мэнд

Дэлхийн хэмжээнд 2010 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 15 хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлж байсан бол 2020 онд 20 хувь болж нэмэгдэх магадлалтай гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байна. Мөн дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэгэн эмгэгт нэрвэгдэж байгаагаас гадна хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг 10 өвчний тав нь сэтгэцийн эмгэг байдаг байна.

2017 оны мэдээллээр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 103.6 мянган иргэн буюу нийт хүн амын 3.3 хувь байгаагаас хөгжлийн бэрхшээлийн хэлбэрээр авч үзэхэд хөдөлгөөний бэрхшээлтэй хүн ам хамгийн их буюу 19.9 хувь, сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүн ам 19 хувь байна.

Анагаах ухааны доктор, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал В.Баярмаатай ярилцлаа.

- Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсд чиглэсэн үйл ажиллагаагявуулахад ямар асуудлууд тулгардаг вэ?

- Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсд сэтгэц нийгмийг сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлэх нь зөвхөн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа биш. Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллага зэрэг олон газрууд хамтарч үйл ажиллагаа явуулбал илүү үр дүнтэй байдаг. Эдгээр хүмүүсд чиглэсэн цаашдын үйл ажиллагаа, гарц гаргалгаа юу байна, сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг ажлын байраар хангах боломж ямар байна, ажлын байраар хангагдахгүй нэгд нь зориулсан асрамжийн төвийг яаж байгуулах вэ, бие дааж амьдрах боломжийг нь хэрхэн сайжруулах вэ зэрэг асуудлууд тулгарч байна.

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын байраар хангагдах боломж манай орны хувьд хэр байдаг вэ?

- Бие махбодийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын байраар хангагдаад явах боломж харьцангуй гайгүй байдаг боловч сэтгэцийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын байраар хангагдах боломж манай оронд үнэхээр хомс байна. Яагаад гэхээр нийгэм нь 70 гаруй жилийн турш социалист системээр явчихсан. Тэр үед нийт хүн амын дунд сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн тоо 3-5 хувийг л эзэлдэг байсан. Тэр 3-5 хувийг эзэлж байгаа сэтгэцийн эмгэгийг 70 жил ярьсан байдаг юм. Энэ хугацаанд үүссэн сэтгэцийн эмгэгийн талаарх ойлголтын үр дагавраар “сэтгэцийн өвчтэй хүмүүс бол аймар хүмүүс, болгоомжилж тусдаа байх хэрэгтэй, харьцахад хүндрэлтэй хүмүүс” гэсэн ойлголт нийгэмд олон жил ноёрхсон.

- Сэтгэцийн эрүүл мэндийн хувьд асуудалтай хүмүүс гэдэг ойлголтыг мэргэжлийн хүний үүднээс тайлбарлавал?

- Mental health гэдэг нь өөрөө маш өргөн хүрээтэй ойлголт. Үүнд зөвхөн сэтгэцийн эмгэгийг ярьдаггүй. Тэрний өмнө завсрын үе гэж байна. Энэ ойлголтоос улбаалаад завсрын буюу тулгамдсан асуудалтай хүмүүс нийт хүн амын 20-25 хувийг, эрүүл хүмүүс 60-70 хувийг эзэлдэг. Гэхдээ эрүүл хүмүүс түр зуурын сэтгэл зүйн өөрчлөлтөд орох тохиолдлууд байдаг. Тэрийгээ шийдвэрлэж чадахгүй явсаар даамжран сэтгэцийн эмгэг болдог.Энэ томьёололыг яриад 20-30 жил болж байна. Сэтгэцийн эмгэгт хүрэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх боломжтой.

Нийгэмд тодорхой хөдөлмөр эрхлүүлээд, нийгмийн харилцаанд оруулах тусам сэтгэцийн эмгэг эдгэрдэг

- Эдгээр хүмүүсийг нийгэм нь яаж хүлээж авдаг юм бол?

- Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсээс айгаад байх шаардлагагүй. Хүн болгон боддог, сэтгэдэг. Гэтэл тэр бодож сэтгэдэг эрхтэн нь гэмтсэн байгааг, тэр хүмүүсийг өвдсөн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Жишээ нь хавдартай хүмүүсийг нийгэм нь ойлгодог. Гэвч сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг жигшдэг нь урт хугацааны ойлголтын зөрүүнээс үүссэн. Тийм учраас үүнийг өвчин гэдэг үүднээс нь хүлээж авах хэрэгтэй. Ялгаварлан гадуурхаад, нийгмээс тусдаа мэтээр хүлээж авах шаардлагагүй. Нийгэмд тодорхой хөдөлмөр эрхлүүлээд, нийгмийн харилцаанд оруулах тусам сэтгэцийн эмгэг эдгэрдэг гэдгийг олон улсын судалгаа шинжилгээ, туршлагууд баталж байгаа. Тиймээс хамт олонд суурилсан сэргээн засах тусламж үйлчилгээг Монголд хөгжүүлэх хэрэгтэй. Үүнийг хөгжүүлэх гол арга зам нь ажлын байраар хангах юм. Нийгмийн буруу ойлголтыг өөрчилж байж дараа нь тэдгээр хүмүүсийг ажлын байраар хангах, хамт олон нь түүнийг хүлээн зөвшөөрөх ийм процесс явагдана. Гэхдээ нэг үеэ бодвол нийгмийн хандлага сайжирч байгаа.

- Ямар ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байдаг юм бэ?

- Энгийн ажлуудыг маш сайн хийдэг. Жишээлбэл, мал маллах, цэвэрлэгээ, үйлчилгээ хийх, үс засах, хумс будах гэх мэт үйлдлийн давтамжтай ажлуудыг хариуцлагатай бөгөөд чин сэтгэлээсээ хийдэг. Тэгэхээр тэр чадварыг нь үнэлээд ажлын байраар хангахюм бол сайн ажилчин болох бүрэн чадамжтай.

Хамт олонд суурилсан сэргээн засах тусламж үйлчилгээг Монголд хөгжүүлэх гол арга зам нь ажлын байраар хангах

- Нийгэмд хүлээн зөвшөөрүүлэх талаас нь ямар ажлуудыг хийж байгаа вэ?

- Хамгийн түрүүнд сэтгэцийн эмгэгийн талаар зөв ойлголтыг нийгэмд өгөх хэрэгтэй.Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ манай улсад харьцангуй сайн байгаа боловч сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн хөгжүүлэх асуудалд хамтын ажиллагаа дутагдалтай байгаа. Сэтгэцийн эмгэгтэй, засрал сайжралын байдалтай байгаа хүмүүсийг ажилд зуучлахад хамгийн гол нь зөв ойлголтыг нийгэмд өгч чадвал энэ асуудал биш. Мөн энэ хүмүүсийг ажлын байранд дадлагажуулж, шинээр ажилд ороход нь зааж зааварлаж туслан дадлагажсан үед нь орхидог мэргэжилтэн, туслагч бэлтгэх энэ талаар анхаарах шаардлагатай. Хөгжлийн бэрхшээлтэй гэж тодотгох ангилалаа өөрчлөх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нь хөгжих боломжгүй гэдэгтэй ялгаагүй, тиймээс бид алдагдсан чадварыг нь үнэлж тодорхойлох биш харин өөрт байгаа чадвар, боломжийг нь үнэлдэг байх хэрэгтэй.Эрүүл мэндийн салбараас гадна нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагууд энэ талын зөв мэдлэг мэдээллийг нийгэмд хүргэх хэрэгтэй. Зөвхөн өвчин хөдлөх, хурц үед нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлчихэд намжилтын үедээ оюуны болон бие махбодийн ачаалал даах өндөр чадамжтай хүмүүс байдаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна.

-Баярлалаа


Сэтгэгдэл

Зочин [66.181.191.159] 2024-03-11 04:57:49

энэ муухай газар хэзээч битгий оч там шиг газар

Зочин [24.126.172.239] 2021-09-02 00:08:37

Эм өгөхөөс гадна өвчний талаар мэдлэг ер олгохгүй юмаа. Би эрүүл үү өвчтэй юу гэдгээ мэдэхгүй л гарч ирэх юм хэвтсэн хүмүүс.

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:29

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:29

Irgen [139.5.217.254] 2019-11-12 15:07:32

Yer n emch narin amijirgaani tuvshing bas shalgah heregtei yum baina.

Иргэн [139.5.217.254] 2019-11-11 05:49:59

Тасагт зодож нүдэж, зүгээр байхад хүлдэг учраас гар утас байлгадаггүй. Өвчтнүүдийг баримт цуглуулна гэдгээс айдаг бололтой. Цэвэрлэгч нарт сувилагч гэж нэр зүүлгэн тэд нартай хамтарч өвчтнүүдээс эмнэлгийн хоол харамладаг гэр хорооллын ба ажилдаа ноль их эмч нартай СЭМҮТ юм. Магадлангаар СЭМҮТ-ийн их эмч нараас сэтгэцийн тест авах шаардлагатай.

Эмчлүүлэгч [202.131.236.170] 2019-11-12 11:30:40

Шар хадны эмнэлэг бол өвдөөд очсон хүн эдгэрэх биш маш их стресст орох газар. Харгалзагч нар өндөр чанга дуугаар орилоол, өвчтөнүүдийг зодоол, ортой нь хүлээл, босгож бие засах гэхээр ч хүлэгээ тавьдаггүй. Маш муухай дарамт шахалттай. Хэдэн хоногоорч хамаагүй хүлэгтэй байж байдаг уух юм ч өгөхгүй. Хүний эрхийг хэтэрхий зөрчиж байгаа газар. Сэтгэлийн эмзэг байдалд байгаа өвчтөн нарт хэтэрхий хатуу ханддаг. Юмыг нь булаагаад авчихна, олоноор нь нэг өрөөнд шахаж байлгана. Өглөө босоол нэг өрөөнд бөөнөөр нь шахчихна бие засаад ирье гэсэнч явуулахгүй. Энд хэнч очиж болно. Сэтгэл санааны хүнд дарамтанд орсон, сэтгэл санаа хямарсан, нойргүй болсон, өөрийгөө алдаж байгаа хүмүүс эмнэлэгийн тусламж авах гэж очиж байгаа царай нь энэ. Энэ бол маш дарамттай шорон гэж хэлж болно. Сэтгэл санаагаар унасан, стресстэй байгаа хүмүүс тэнд очоод дээрдэнэ гэдэг их хэцүү. Маш их том дуугаар орилсон асрагч нар, хөөрхий өвчитнөө зодож нүдсэн хүмүүс байдаг. Эмч нар нь бараг үзэхгүй, тоохч үгүй байдаг. Ямар олон залуус энэ сэтгэцийн өвчнөөр өвчилж байна. Нэг орон дээр 2 хүн байдаг. Төр засаг энэ эмнэлэгтэй санаа тавихаар яадаг байна. Энэ бол мөхөл шүү Харин сайн үйлчилгээтэй эм ууж байгаа болхоор зарим нь гайгүй болдог. Энэ эмнэлэг асрагч нартаа хяналт тавих хэрэгтэй өвчтөнийг хайр найргүй зодож нүдээл, том том дуугаар орилоол маш их стресст ордог. Энд очсон хүн энэ байдлаас болж айж, шаналж, гунидаг. Энд байгаа өвчитнүүдийг хүний ёсноос гаргаад хаячихсан, хэнд ч хэрэггүй мэт байдлаар ханддаг. шар хадны эмнэлэгийн удирдлага энэ Гоцод хэвтэж байгаа хүмүүстэй анхаарал тавих хэрэгтэй. Энд хэвтсэн болгон галзуураагүй. Сэтгэлийн түр зуурын хямралд орсон хүмүүс их байдаг. Нойргүйдсэн, шаналсан хүмүүс их байдаг. энэ хүмүүс хэвийн байдалдаа орох гэж эмчлүүлэж байгаа. Гэтэл хэнд ч хэрэггүй хог шаар мэт хандаж, зодож нүдэж, булааж, орилсон асрагч нараа анхаар. Шар хаданд хэвтэхийн оронд амбулториор үзүүлж тохирох эмээ авч гэр орондоо тайван ууж хэрэглэвэл амархан дээрдэнэ. Энэ эмнэлэг арай дэндүү бүдүүлэг, адгуус мэт ханддаг. Амьдралын хүнд дарамтаас болж, сэтгэлийн хямралд орсон, гутрал, хөөрөлд орсон, хүнд байдалаасаа гарч чадахгүй байгаа хүмүүст улам бүр дарамт, айдас авчирдаг. Нэг палатанд 12 хүн нэг тасагт 100 гаруй хүн шахчихсан. Баахан мал шахаж байгаа мэтээр ханддаг. ар гэрийг нь оруулахгүй, тэр дарамт шахалтаа нуудаг. Хэнч мэдэхгүй далд байдаг. Өвчинтөнүүдэд хандаж байгаа байдал шоронгоос дор харгис байдаг. Өвчилөн ирж байгаа хүмүүс дан 20-45 насны залуучууд, эрчүүд голлон ирдэг. Энэ бол Монголын мөхөл шүү дээ. Энэ хүмүүст тэр дарамт, зодоон, харгислал хэрэггүй. Тайван цэвэрхэн нөхцөлд сэтгэл зүйн зөвлөлгөө авч, тохирох эмээ ууж, сэтгэлийн хүнд өвчинөө даван гарах хэрэгтэй. Тусламж хэрэгтэй байна

Gerch [202.126.89.204] 2019-11-10 16:30:56

Tasagt gar utas bailgadagguy, nudej zoddog gazar tul hunii erhiin komisst ba prokurort shalguulah gazar

иргэн [107.167.107.170] 2019-11-09 19:33:27

энэ өвчин хэндэч тусаж болно эдгэрнэ баярмаа эмчид амжилт

vbb [103.26.194.29] 2019-11-09 13:39:21

hunii erhiig zurchij bga gazar. shalgah heregtei. uvchte huniig dord uzej tamalj huchirhiildeg ch suvilaghtai. nuuts shalgalt orvol buh hun ni shorond orno dooo. yaamar ch hyanaltgu. hudlaa haaltttai gazar shuuuuu

Зочин [64.190.117.224] 2019-11-09 13:26:20

Эмээ хэзээ ууж дуусах вэ гэж асуухаар насан туршдаа ууна гэх нь эдгэдэггүй гэсэн үг мөн үү!

Зочин [139.28.216.59] 2019-11-09 13:20:21

Маш сайхан ааштай өндөр мэдлэгтэй хүнийг л захирлаар тавих хэрэгтэй. Энэ хүнийг бол өөрийг нь харахад эвгүй сэтгэгдэл төрж байна. Яаж ийм хүн дээр зовсон амьтан итгэж орох вэ.

Зочин [139.28.216.59] 2019-11-09 13:18:22

Их л хоцрогдсон эмч байна даа. Ажилчин болгоно гэнэ. гэтэл ихэнхдээ стрэсс ядаргаанд болон өндөр ачаалалд орсон хүмүүс өвддөгы тийм хүмүүс заавал ажилчин байх албагүй янз бүрийн салбарынхан байна.

Зочин [202.179.31.26] 2019-11-09 13:06:00

Энэ хүнийг хурдан халаад сайн эмч тавих хэрэгтэй.

Зочин [202.9.45.104] 2019-11-09 12:25:37

Эмч ээ "бөгс"О шиг хүнийг эмчилж болох уу???Дарга нарыг эмчлэхгүй бол одоо доод хэд нь олон охидыг зовооно шүү.Охид Со шиг хэлвэл 2саяаар торгуулна.

Уул үүл [124.158.120.78] 2019-11-09 08:14:18

Таны хэлснээр эдгэдэг бол сайхан л юм байна. Үнэхээр мэдлэг муутай гэдгээ харууллаа. Нийгэмтэйгээ ярьсан зүйл чинь зохицохгүй байна.

хх [202.55.191.205] 2019-11-09 06:10:55

сэтгэцийн эмгэгтэй хүн яаж алба хаших юм бэ ,Гэхдээ манай төрд илэрхий сумтай гарууд зөндөө байгаа зарим нь бүр удирдах албан тушаалд ч бий тэд чигнь муу юмандаа их сайндаа

Зочин [202.179.31.52] 2019-11-09 05:19:37

эрхэм гишүүн батзандан нэг нь мөншүү мэргэжлийнхэн хараад л хэлнэ

Zochin [1.24.48.82] 2019-11-09 05:40:02

Mongoldoo bol sharhadnii emneleg bol sain shuu. Humuus sharhadand hevteheer shuud galzuu ene ter gej oilgodog zarim humuus. uneher noirguiteed yanz bur bolood irvel emneleg baraadsan ni deer. bi lav emnelegt hevteed saijraad garsan. Odoo quatapine uudag.Daanch tsagiin ajil mongold bdaggui yag iim uvchtei hund.

Зочин [112.96.179.173] 2019-11-09 05:32:45

Kkkk yag hellee, bolj dee neg maani ch gsn hiih yumtai

dddd [49.0.144.72] 2019-11-09 04:31:57

yasan ch muu amtai novshnuud bdgiin .. edgene geed bhad l edgehgui geed muu amlaad bhiin

Зочин [202.179.31.26] 2019-11-09 13:04:56

Ханиад шиг ор тас эдгэдэггүй гэсэн.

Зочин [202.179.31.26] 2019-11-09 04:18:22

Бурхны шашны бясалгал хийдэг лам нар хэзээч сэтгэцийн эмгэг өвчинд ордоггүйг ашиглаад барууны эмч нар тэрийг өвчтөнгөө эмчлэхэд бас нэг эмчилгээ болгохоор сонирхож байгаа.

Зочин [202.179.31.26] 2019-11-09 04:15:57

Эдгэдэггүй. Шинж тэмдэг бууруулж тодорхой эмчилгээний дараа болно.

Зочин [202.179.31.26] 2019-11-09 04:15:03

Муу эмч байна.

Зочин [182.251.115.134] 2019-11-09 04:13:59

ochigdoriin ter talbai deer jigsasan humuusiin barag 80 hubi setgetsiin gajigtai garuud bna lee shdee. Ted nariig bugdiig ni albadan ajil hiilgej eruul setgehuutei bolgobol taarana.

Зочин [139.28.216.59] 2019-11-09 13:09:44

Чи яг энэ мэдлэггүй эмч ядаж байхад бас захиралтайгаа таарсан хүн байна.

Зочин [112.96.179.173] 2019-11-09 05:33:32

Ugaasaa mongolchuudiin 80% ni yumtai shu de

Зочин [150.129.143.37] 2019-11-09 02:28:55

тохирох ажлаа хийгээд тархи толгойгоо завгүй байлгах хэрэгтэй болов уу гэхдээ сэтгэцийн өвчин түгших, фобия, гутрах зэрэг маш олон төрөлтэй

Зочин [202.131.236.170] 2019-11-09 02:11:22

Эмчийн хяналтанд ороод тохирох эмээ цаг нугацаанд нь уугаад явхад бүрэн эдгэрдэг өвчин. Эмийн сонголт чухал олон эчид үзүүлэх шаардлагагүй нэг эмчидээ үзүүлээд сонгосон эмээ сайн уугаад сэтгэл өндөр байхад бүрэн төгс эдгэрдэг өвчин. Хоол ундаа сайн идэж уугаад, эртхэн унтаж амраад, олон зүйл бодохгүй тайван сайхан байхад бүрэн эдгэрнэ. Өөр тохирох ажил олж хийгээд нийгмийн харилцаанд орох тусам амархан эдгэрдэг өвчин юм. Аль болох хүмүүстэй харилцаж нийгмийн харилцаанд сайн орох нь чухал. сүүлийн үед гарч байгаа эмнүүд маш сайн эмнүүд байгаа. Жишээ нь Quetiapine fumarate, Escitalopram Солонгос улсад үйлдвэрлэсэн маш сайн эмнүүд Азфармд байгаа. Эмчээрээ бичүүлэж авч уугаарай. Та нартаа амжилт хүсье. Сэтгэцийн өвчин эдгэрдэг шүү. Уг үндэсгүй, ёзооргүй эдгэрнэ.Таниас их шалтгаална.

Зочин [203.229.98.83] 2019-11-09 02:47:37

Яг л нэг монголын сэтгэл зүйч нарын хэлдэг үгнүүд байна даа. Тэр хүмүүс дуртайдаа хийх юмгүйдээ олон зүйл бодоол сэтгэл санаагаар унаал дуртайдаа оройтож унтаал хоол ундаа идэхгүй байдаг гэж бодоод байдымуу хайшаа юм. Ямар ч мэргэжлийн мэдлэг боловсролгүй тэгсэн мөртлөө өөрсдийгөө нээх мундаг гээд бодчихсон худлаа баахан онол ярьсан ийм хүмүүс л монголд сэтгэл зүйчээр ажиллаад байгаам даа. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүст гэнэт өөрт тохирох ажлаа олж хийгээл нийгмийн харилцаанд орох нь тийм ярьсны зоргоор амар байдаг гэж бодоо юу. Таниас их шалтгаална ч гэх шиг.. Нэртэйгээр нь чи өөрөөсөө болоол өвдөөд байна өөрөө аятайхан байвал ядах юмгүй амархан эдгэчих юман дээр гээд хэлчихээч. Ийм амархан ярьсны зоргоор эм уугаал эдгэдэг байсан бол дэлхий даяар улам газар авч дэлхийн тулгамдсан асуудлуудын нэг болохгүй л байсан байх

Зочин [66.181.176.172] 2019-11-09 01:41:12

Alma taln geed bgaa nuhdud bas l uvdsun yvaa bha da

Зочин [223.62.175.183] 2019-11-09 01:37:45

Миний бодлоор энэ маш буруу шүү. Монголын сэтгэцийн эмч нар юугаа ч мэдэхгүй сэтгэцийн өвчтэй өвчтөнөө буруутгаж чичилж ичгүүрт байдалд оруулж улам бүр сэтгэцийн эмгэгт оруулдаг юм байна лээ. Миний таньдаг охин монголд хэд хэдэн сэтгэцийн эмч дээр очоод улам бүр дордсон. Миний амьдрал дээрх туршлагаас харж байхад ийм өвчтэй хүмүүсийг харин ч бүр маш сайн амрааж тайван байлгах хэрэгтэй юм шиг санагдсан. Угаасаа нийгмийн харилцаанаас болж стрессдэж байгаа хүнийг улам хүчлээд нийгмийн харилцаанд оруулаад байхаар улам бүр стрессдээд дорддог юм байгаа биз дээ.

Зочин [139.28.216.59] 2019-11-09 13:15:26

Тэгнэ. Зарим нь өвчтэй гэдгээ ч мэдэхгүй өөрийгөө хүчлээд улам тамлаад эмчийн тусламж ч авахгүй яваад байхаар нэг л өдөр өөрөө хүссэн хүсээгүй амиа хорлоно эсвэл бие нь өөрөө бууж өгөөд үхдэг юм билээ. Харин эртхэн мэдэж эмчид үзүүлж өвчин гэдгээ мэдэж авсан хэд нь ажил юм уу хичээлээсээ энэ эмчийн хэлж байгаагаас эсрэгээр чөлөө буюу сэтгэвцийн эмчийн бичгээр акт жилээр аваад юунд ч санаа зовохгүй өөр ядаргаанд орохгүйгээр эмчилгээ хийлгэснүүд нь амиа хорлохгүй жилийн дараа гэхэд дээрдээд ажилдаа ордог. гол нь дээрдсэн хойноо ордог. Яг хүнд байгаа хүнийг албадвал үх гэж байгаатай ижил.

Зочин [112.96.179.173] 2019-11-09 05:34:15

Yagaad gevel suuri shinjleh uhaaniig ni sain nevtruulj hogjuugei shu de

Зочин [202.9.43.217] 2019-11-09 01:15:33

Сэтгэцийн өвчин эдгэшгүй өвчин.


36 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.