Академич Б.Чадраагийн хос боть, дурсгалын хөшөөний нээлт өнөөдөр болно

Л.Батцэнгэл / Боловсрол

Монгол Улсын шинжлэх ухаан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ШУА-ийн ерөнхийлөгч асан, төрийн шагналт, академич Б.Чадраа агсны 80 насны ойг тэмдэглэх ажлын хүрээнд ШУА-ийн Физик технологийн хүрээлэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ний 11.40 цагаас эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, дурсгалын самбар байрлуулан, нэрэмжит танхим нээх ёслолын ажиллагаа болох аж. Тэрчлэн “Академич Баатарын Чадраа” намтар дурсамжийн, “Академич Баатарын Чадраа ба шинжлэх ухаан” эрдэм судлалын дээжис хоёр боть номын баяр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын гуравдугаар давхарт 15-ны 11 цагт болох юм.

Б.Чадраа гуай 1939 онд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Ороох хэмээх газар Баатарын наймдахь хүү болон мэндэлсэн байдаг. 1963 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийг төгсөж, ажлынхаа гарааг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Байгалийн ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаас эхэлж Физик, математикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Физик техникийн хүрээлэнгийн захирал, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэнгийн захирал, Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн нэгдлийн Ерөнхий захирал, Электрон техник, эрдэм шинжилгээний багаж төхөөрөмжийн “Монел” үйлдвэрийн захирал, Улаанбаатарын Их сургуулийн захирал зэрэг албыг хашиж ирснээс гадна ШУА-ийн дэд ерөнхийлөгчөөр гурван удаа, ШУА-ийн Ерөнхийлөгчөөр гурван удаа, нийт 21 жил сонгогдон ажилласан шинжлэх ухааны авьяаслаг зохион байгуулагч эрдэмтэн байсныг хамт олон нь дурсдаг.

Академич Б.Чадраа сэргээгдэх эрчим хүч, сансар судлал, цөмийн физик, электроникийн судалгаа, Монгол Улсын хөгжил, шинжлэх ухааны бодлогын чиглэлээр 320 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийг гадаад, дотоодод нийтлүүлсэн эрдэмтэн. Шинжлэх ухааны доктор, профессор Б.Чадраагийн бүтээлээс цөмийн гаж бөөмс үүсэх үйл явц, түүний мэдээллийг анх олж ажигласан, их энергитэй сансрын эгэл бөөмсийн цөмтэй хийх мөргөлдөөнийг дэлхий дээр болон сансар огторгуйд судалсан, нар, салхи, био, геоэнергийн ашиглалтыг судлан туршсан, малчдыг нар, салхины эрчим хүчээр хангах багаж төхөөрөмж зохион бүтээж үйлдвэрлэсэн зэрэг ажлын үр дүн, Монголын үндэсний нэвтэрхий толь, Монголын байгаль орчны нэвтэрхий толь зэрэг бүтээлүүд нь гадаад, дотоодын эрдэмтдээс өндөр үнэлгээ авсан байдаг.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:03

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:57:03

зочин [115.65.93.30] 2019-11-14 14:03:39

Аливааг ойлгох, тогтоох чадвар маш өндөртэй, маш ухаантай, ёстой мундаг академич байсан даа...

Зочин [202.55.188.91] 2019-11-14 06:52:47

Jinken akdemch hun shuu

зочин [150.129.143.138] 2019-11-14 04:32:28

Сайхан хүн байсаан.

Зочин [66.181.189.153] 2019-11-14 07:30:50

Яасан нас барсан юмуу

Зочин [64.119.17.59] 2019-11-14 04:51:58

МАХН БУЮУ ОДООГИЙН МАН ЭНЭ ХҮНИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЖ ШОРОНД ХАТААЖ БАЙЖ БИЛЭЭ

мундаг хүн байсан [202.126.89.150] 2019-11-14 04:26:19

Монголын эрдэмтэн мундаг хүн байсан.

зочин [103.212.119.15] 2019-11-14 09:39:27

Социализмын цагт ноцтой гэмт хэрэг хийгээд шоронд орсон л доо.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.