Хэрэглэгчдээ дээдлэх сургалт болов

Aдмин / Орон нутаг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн Үндэсний холбоотой хамтран “Хэрэглэгчдээ дээдэлсэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого” сэдэвт хоёр өдрийн сургалт хийлээ. Сургалтын нээлтэд ХХААХҮЯ-ны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн, ХҮХБЗГ-ын дарга Т.Гантогтох тэргүүтэй албаныхан, орон нутгийн салбар нийгэмлэгийн тэргүүн, шинжээчид, орон нутгийн төлөөлөл зэрэг нийт 95 хүн оролцсон юм.

Энэ сургалт нь үндсэндээ Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах Үндэсний хөтөлбөрт тусгагдсан зорилтыг чанартайгаар бүрэн хэрэгжүүлэх, ХЭАХН-ийн орон нутгийн ажилтнуудын мэдлэгийг ахиулж, чадавхийг дээшлүүлэх, төрийн бодлогоор тодорхой дэмжлэг үзүүлэх зорилготой. Тус салбарын бодлого, хууль эрх зүйн баримт бичигт хэрэглэгчийн эрхийг хамгаалах зарчмуудыг тусгах чиглэлээр хамтран ажиллах, хэлэлцэх, цаашдын бодлого чиглэлээ уялдуулан тодорхойлох зэрэг олон амин чухал асуудлуудыг хэлэлцлээ.

Монголын хэрэглэгчийн байгууллага үүсэн байгуулагдаад 30 жил болох гэж байна, их ой нь ирэх жил тохионо. Анхны ерөнхийлөгч санаачлагч нь төр нийгмийн зүтгэлтэн Д.Цэндбаяр гуай агаад энэ хүний дурсгалыг хүндэтгэн МХЭАХН-ийн шилдэг ажилтнуудад олгодог “Цэндбаярын нэрэмжит шагнал”-ыг бий болгожээ. Энэ удаа ч Төв аймаг, Дархан уул аймгийн ХЭАХН-үүд тэргүүн байрыг эзэлж, тус шагналыг хүртсэнийг Цэндбаяр агсны хүү Ц.Амарбаяр ирж гардууллаа.

Сургалтын чөлөөт ярилцлагын нэг гол сэдэв бол МХЭАХ тухай хууль байв. Одоогийн хэрэглэж байгаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль мөн л гучаад жилийн настай, тус хуулийн зүйл заалтууд тухайн цагийнхаа нөхцөл байдлын улмаас бүрхэгдүү ерөнхий болсон бөгөөд өнөөдрийн байдлаар заавал өөрчлөн сайжруулах шаардлагатай хуулиудын нэг болжээ. Энэ хууль Монголын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах учир дутагдалтай болсон тухай МХЭАХН-үүдийн Үндэсний холбоо санаачлан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох тухайд удаа дараа арга хэмжээ авсан ч төдийлөн хэрэгжээгүй нь өргөн барьсан хууль батлагдахгүй байгаатай холбоотой ажээ.

Хоёр өдрийн сургалтаар олж авсан мэдлэг, шинэ мэдээлэл нь МХЭАХН-ийн салбаруудын хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндсэн үүрэгт цоо шинэ эрч хүч болон очиж байгаа нь дамжиггүй. Хүний гол хэрэглээ ялангуяа монгол хүний хувьд Хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн л голллодог. Идэх хоол, өмсөх хувцас бол бие хүний амин чухал хэрэглээ. Үүнийг бэлтгэн нийлүүлдэг салбарынхан өнөөдөр чухам юу хийж юу сэдэж ямар үйлдвэрлэлээ шинэчлэн хэрэглэгчийн гар дээр юу тваих гэж байгаагаа ч сургалтын далимд танилцуулсан. Өөрөөр орчин үеийн хурдацтай хөгжлийн гол үзүүлэлт болох техник технологийн шинэчлэлтийн тухай ярьж байгаа хэрэг.

Энэхүү сургалтын ач холбогдол нь хэрэглэгчийг соён гэгээрүүлэх, мэдлэг, боловсрол олгох, чанар стандарт, аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүн ажил үйлчилгээг хэрэглэгчдэд нийлүүлэх, хэрэглэгчдийн эрхийг хамгаалахад олон нийт, бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэхэд орших бөгөөд Төрийн байгууллага-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллага-аж ахуйн нэгжийн гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээн МХЭАХНҮХ-ны гйүцэтгэх захирал Ц.Шагжжав дүгнэлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.