Иргэний хөдөлгөөнөөс УИХ-д хандан ирүүлсэн шаардлагын хариуг өгчээ

Н.Алтанцэцэг / Улстөр

Монгол Улсын Их Хурлын даргад хандаж “Ард түмний штаб” хөдөлгөөнөөс 2019 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн шаардлагын хариуг өчигдөр Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал гардуулан өглөө.

Монгол Улсын Их Хурлын дарга тус хөдөлгөөний удирдлагад хүргүүлсэн хариу өгөх тухай 1/12292 тоот албан бичигтээ,

“Танай штабаас Улсын Их Хуралд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн шаардлагатай танилцлаа.

Улсын Их Хурал тарах асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлээр тодорхой зохицуулсан.

Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргадаг.

Танай шаардлагын дагуу Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлыг тараах санаачилга гаргах нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг болох юм” гэжээ.

image


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.149] 2019-11-17 01:19:24

Ингэж нэг нь шаардаж нөгөө нь хариулдаг шоугаа болиоч ээ

Зочин [66.181.184.195] 2019-11-16 20:32:16

Газар, түүний хэвлийн баялаг төр, нийтийн мэдэлд байна гээд ордуудыг ард түмэнд өгөөжтэй байхаар ашиглана, ганц нэгбаячууд дангаараа эзэмшихгүй гээд баталсан байна. Цуглаан дээр нэг амьтан худлаа орилоод байсан уншаач малаа!!!

merdee [202.126.88.71] 2019-11-16 18:14:58

ichih nvvree elgendee naasan tord garsan bulaiguud vheesei eh oron gazar nutag ard tvmnee ulandaa gishigsen tor toloolson maluud vheesee.ohin shigee hvnii bogs ildeg darga vheesee.

Зочин [43.228.131.110] 2019-11-16 13:51:44

Давар нам дар.

Зочин [66.181.184.195] 2019-11-16 12:31:49

Гишүүдийг Занданшатар томилоогүй, бид л өөрсдөө сонгосон. Бид өөрсдийгөө шийтгэх хэрэгтэй. Ирэх хавар л гэдэг тэгээд хэдэн бор төг хараад л сонгодог тэгээд араас нь өөр хүнийг түүнийг чи хуссангүй гээд элдвээр нь хэлдэг дайрч давшилдаг нь даанч тэнэг хэрэг юм даа.

Монголын төлөө [202.126.88.64] 2019-11-16 11:47:36

Арай дэндүү элэг барьж байна даа. Тэмцэл улам хурцдана шүү. Үүнийхээ оронд гэмт үйлдэлд холбогдоод байгаа их хурлын гишүүдээ огцруулах хэрэгтэй


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.