Б. Батсүх: Малчид дураараа эм тариа хэрэглэдэг асуудал нэлээд байна

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Энэ жилээс нянгийн тэсвэржилттэй байдлыг авч үзэх арга хэмжээнд хөдөө аж ахуйн салбар нэгдэж байгаа юм байна. Энэ асуудлаар Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал эмнэлгийн эрүүл ахуйн баталгаажуулалтын газрын дарга Б. Батсүхтэй ярилцлаа.

-Мал эмнэлэг антибиотик, нянгийн тэсвэржилтийн асуудалд нэгдэж байгаа юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Мал амьтны эрүүл мэндийн асуудал нь хүний эрүүл мэндэд маш чухал байр суурийг эзэлдэг. Малын өвчнөөс шалтгаалж, малаас гарч байгаа ашиг шим 20 хувиар буурдаг. Үүнээс шалтгаалж мал амьтны эрүүл ахуйн байдалд нэлээд анхаарал татаж байгаа. Мал, амьтнаар хүн амыг хүнсээр хангах, хүрэлцээний асуудал дээр маш чухал байр суурийг эзэлдэг. Тухайлбал, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гаргасан статистик судалгаагаар 2050 он гэхэд малын гаралтай бүтээгдэхүүний уургийн хэрэгцээ, одоогийн байгаагаас 70 хувиар илүү болно гэсэн тооцоолол явж байгаа. Хүний өвчлөлийн 60 хувиас илүү буюу гуравны хоёр нь мал, амьтны гаралтай байдаг.Иймээс малд хэрэглэж байгаа антибиотик болон бусад эмийн хэрэгцээ хүний эрүүл мэндтэй шууд холбоотой.Энэ утгаараа мал эмнэлгийн байгууллага малын эм бэлдмэлийг зөв зохистой хэрэглэх анхаарч байгаа. Тэр дундаа нянгийн эсрэг эм бэлдмэлийн хэрэглээний асуудал дээр анхаарч байна.

-Мал эмнэлгийн тухай хуулинд малын эмийн асуудлыг тусгасан байдаг юм уу?

-Малын эмийн хэрэглээтэй холбоотой хууль эрх зүйн орчин мал эмнэлгийн уялдаа холбоо маш маш чухал байх ёстой. Дэлхийн улс орнуудын хоёрны нэг нь малын эмийн хууль эрх зүйн орчин хангалттай төвшинд хөгжүүлээгүй байдаг гэсэн судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байгаа. Манай улсын хувьд мал амьтны эрүүл ахуйн хууль батлагдаад 2018 оны зургадугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөөд явж байна. Энэ хуулийн хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газар байгууллагдсан. Энэ газар нь малын эмийн хэрэглээ, худалдаа зэрэг асуудлыг хариуцаж ажиллаж байгаа. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулинд малын эмийг жороор олгох асуудал орсон байгаа. Энэ журам боловсрогдоод явж байна. Цаашид мал эмнэлгийн эмийн сангаас антибиотикийг дураар хэрэглэхгүй. Ямар ч тохиолдолд малын эмчийн хяналт, зөвлөгөөний дагуу авна. Мөн Зооноз өвчин болон эмийн хэрэглээ, нянгийн эсрэг эмийн бэлдмэл, нянгийн тэсвэржилтийн асуудлаар салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд оролцоод явж байна. Мөн өнгөрсөн 2018 онд олон улсын байгууллагын төвшинд хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан байгаа.

-Ямар чиглэлийн санамж бичиг байгуулсан бэ?

-Гурван чиглэлээр хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан. Үүний нэг хэсэг нь нянгийн тэсвэржилтийн асуудал байгаа. Мөн санамж бичгийн хүрээнд дэлхийн төвшинд нянгийн тэсвэржилтийн эсрэг хийх ажлын төлөвлөгөө гаргасан. Үндэсний хэмжээнд мал хүн, амны эрүүл мэнд хүнсний аюулгүй байдал хангуулахад тухайн улсад дэмжих. Мөн мал амьтан хүн байгаль орчин эко системд эрсдэл үзүүлж болох мал хүн амьтны халдварт өвчин дахин сэргэж шинээр гарч ирэх эсрэг тэмцэх бэлэн байдлыг хангуулах асуудлууд орсон байгаа. Мөн манай иргэдийн хувьд малын гаралтай бүтээгдэхүүн маш их хэрэглэдэг учраас хүнсний аюулгүй байдлын тухай асуудал маш чухал. Малаас хүнд халдварладаг Зооноз өвчин , нянгийн эсрэг эм бэлдмэлийн зохистой хэрэглээг нэвтрүүлж, хангуулж ажиллахыг хуулиар хүлээсэн байдаг юм.

МОНГОЛ УЛСАД МАЛЫН 800 ГАРУЙ ЭМ БЭЛДМЭЛ БҮРТГЭГДСЭН БАЙГАА

-Манайд бүртгэлтэй малын эм бэлдмэл хэд байгаа вэ. Үүнээс нянгийн тэсвэржилттэй эм хэдэн хувийг эзэлж байна вэ?

-Монгол Улсад малын 800 гаруй эм бэлдмэл бүртгэгдсэн байгаа. Үүний 14 хувь нь нянгийн эсрэг эм бэлдмэл эзэлж байна. Мал, амьтны эм бэлдмэл хэрэглэсэн бол тодорхой хугацааны дараа мах болон бусад бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэх ёстой. Учир нь янз бүрийн зоноз халдварт өвчнөөр хүнийг өвчлүүлэх эрсдэлтэй байдаг. Хүнс хөдөө аж ахуйн салбарт малын эрүүл мэндийн хөтөлбөр батлагдсан. Мөн малын эмийн хэрэглээтэй холбоотой цахим сан бий болгох ажил эхэлж байгаа.

-Малчид малаа вакцинд хамруулсны дараа мах, сүүнд нь эрүүл ахуйн шаардлага хангаж байгааг нь хяналт тавьдаг уу?

-Энэ чиглэлийн тандалт судалгааг мэргэжлийн байгууллага, улсын мал эмнэлгийн байгууллагын төв лаборатори ажиллаж хийж байгаа. Ер нь хуулиар эм хэрэглэсэн хугацааг тодорхой заасан байдаг. Тухайлбал вакцин 21 хоногийн дараа биеэс гадагшилна. Үүний дараа бүтээгдэхүүнийг нь хэрэглэх ёстой. Нэг хүндрэлтэй асуудал бол малчид дураараа эм тариа хэрэглэдэг асуудал нэлээд байгаа. Энэ асуудлыг мал эмнэлгийн газар тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна. Малчдын дураараа эм тариа хэрэглэж байгаа асуудал хяналтад тавихад нэлээд цаг хугацаа орно.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:24

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:24

Зочин [103.9.90.130] 2019-11-20 08:03:20

Emiin uldegdeltei mah ideeed baisiin baijee hunsee hamgaalahgui bol eruul mend yariad yaah ve dee havdariin shaltgaan shuu dee lombard emiin san ih bgaa chin ene shuu dee

Ц.Өлзийбат [202.9.44.253] 2019-11-20 07:15:35

Дүүд ажлын амжилт хүсье!

Оожоо [66.181.187.195] 2019-11-20 02:28:22

Монгол малынхаа махыг хэргэлснээс болж ийм, тийм өвчин дэлгэрлээ гэж дуулдах вий дээ бурхан минь. Тэгвэл монгочууд бид чинь сүйрэл болно шүү!!!

Зочин [203.91.114.244] 2019-11-20 02:27:40

Малчид дураараа эм хэрэглэж байна гэж энэ нөхөр ярьжээ. Ажлаа мэддэггүй хүн байна, бид ийм л хурган дарга нартай улс даа! Малдаа аль нэг эм шүүрч аваад өгдөг малчин огт байхгүй. Тэд арга аа барахдаа малын эмч, эм зардаг хүний зөвлөсөн эмийг өгдөг, тарьдаг юм. Тэд яагаад ингэдэг вэ? Сумын төвийн малчид бас ч ингэхгүй. Тэр хол, хөдөө байгаачууд эм зардаг хүмүүсийн идэш болоод байдаг. Яагаад? Хөдөөд интернет байдаг бил үү? Байдаг байсан бол лавлаж мэдээд, тэр нутагт эм шахдаг хүмүүсийн бульхайг мэдчихнэ, хэрэгтэй эмээ олчихно. Яагаад интернет байдаггүй вэ гэвэл эрх баригчид хөдөөнийхөнд интернетийг маш үнэтэй байлгах бодлого барьдаг. Тэд малчдыг харанхуй байлгаж байгаад өөрсдийн зурагт, сонингоор тархийг нь угааж байгаад, дахин сонгогдох гэж байгаа юм. Интернет нэхэцгээ!

oyun [202.9.45.186] 2019-11-20 02:03:39

bid hortoi mah idej bainaa malchid duraaraa em tarai heregledeg bolson

Химийнхорлол [66.181.186.68] 2019-11-20 01:50:17

Наад хятадаас орж ирж байгаа малбн эмнүүдийг мэрэгжлийн хяналт,мал эмнэлгийн хатуу хяналт дор худалдаачээ!!! Энэ зөвшөөрөлтэй компаниуд чинь ард түмнийхээ эсрэг хятадын гар хөл өолж химийн дайн хийж хорлоод байнаа?! Тэр хавдарт гэхэд ходоод гэдсээ тайруулсан,үхэх сэхэхээ мэдэхээ байсан хүмүүсээр дүүрлээ?! Дандаа залуучууд шүү!!! Энэ асуудлыг төр засаг гартаа атгах цаг хэдийнээ болоод оройтлоо!!? Хитадын химийн хор монголчуудын эн тэргүүний хэрэглээ болсон мах,ногоонд шингээд олон жил боллоо?! Энэ химийн дайныг зогсоохгүй бол ирээдүй маш бүрхэг рарагдаж байнаа...

zochin [202.55.191.205] 2019-11-20 01:45:03

dyraaraa tarisan tariatai maxiig ni bid idej baigaa shyy dee

иргэн [107.167.116.39] 2019-11-20 01:14:06

мал эмнэлгиин бодлого зохцуулалт алдагдсан эм бэлдмэлииг өөрсдөө мөмгө хөөцөлдөж малд тарилга туулга хииж эм бэлдмэл зарна

Zochin [150.129.141.123] 2019-11-19 23:55:39

жороо олгодог эмийн жагсаалтаа баталж гаргаач


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.