Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад 3478 хүн ажиллаж байна

Aдмин / Орон нутаг

Монголчуудын өөрсдийн нөөц бололцоогоор барьж буй үндэсний томоохон бүтээн байгуулалт болох Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын эхний 7 километр төмөр замыг УБТЗ ХНН-ийн инженер техникийн ажилтнууд энэ онд багтаан угсрахаар төлөвлөснөөс 1.9 километр төмөр замыг өнөөдөр /2019.11.19/ угсарлаа. Дээрх чиглэлийн төмөр замын захиалагчаар МТЗ ТӨХК ажиллаж, доод бүтцийг ЗХЖШ, аж ахуйн нэгжүүд, дээд бүтцийг УБТЗ ХНН гүйцэтгэж байна.

Суурь далангийн ажлыг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 21 аж ахуйн нэгж 180 километр, Дорноговь аймгийн Мандах суманд Зэвсэгт хүчний 340 дүгээр анги, 8 аж ахуйн нэгж 50 километр, Зүүнбаянд Зэвсэгт хүчний төмөр замын хээрийн 7781, 7782 дугаар ангиуд, 13 аж ахуйн нэгж 80 километр, гүүр барих ажлыг 3 аж ахуйн нэгж, хоолой барих ажлыг Зэвсэгт хүчний 017, 338, төмөр замын хээрийн 7781, 7782 дугаар ангиуд болон хяналтын компаниуд хамтран гүйцэтгэж байгаа юм.

Тус чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний байдлаар нийт 58 аж ахуйн нэгж, 2218 техник, 3478 хүн хүч ажиллаж байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор трассын дагуух 30 километрийн бүсэд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд газар оршдог ба эдгээр ордууд эдийн засгийн эргэлтэд орж, уул уурхайн олборлолтоос төсвийнхөө дийлэнх хувийг бүрдүүлдэг манай орны хувьд олон давуу тал үүсэх юм. Тухайлбал, Тавантолгойн нүүрсний ордоос гадна Цагаан суваргын зэсийн орд, Хармагтайн зэс, алтны орд, Манлайн нүүрсний орд зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байршдаг бөгөөд 6.02 тэрбум тоннын нөөцтэй гэсэн тооцоо судалгаа бий гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.



Сэтгэгдэл

Эдийн засагч [150.129.143.57] 2019-11-20 10:35:17

ЭНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА САНААЧЛАН ИХ ЗҮТГЭЖ БАЙНА. ЭНЭ АЖЛЫГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙГАА ЕР.САЙД ХҮРЭЛСҮХЭД БАЯР ХҮРГЭЕ. УЛСЫНХАА ТӨЛӨӨ ИНГЭЖ ХАМТРАХ ЁСТОЙ

Ухаантайбайх [66.181.186.68] 2019-11-20 10:08:56

Баялгаа түүхийгээр нь ядахдаа хагас боловсруулж гаргах хэрэгтэй байнаа?! Одоо ингээд төмөр зам тавиад дуусахад монголын баялаг сад тавьж дуусах юм байна л даа?! Үйлдвэрлэл хөгжвөл энэ хүмзүс ажилтай орлоготойгоос гадна ухаан сэтгэхүй хүртэл хөгжих учиртай!? Ажилгүй дээрээ сэтгэхгүй бол яг нэг махан годил болно гэсэн үгээ?! Гадныхан биднийг ийм л нэг годилууд болгох санаатай байх шиг?! Манайхны нэг хэсэг нь ашиг олж байвал болоо гсэн мунхаг үзэлтэй байнаа,яая даа!! Эцэст нь монголчууд баялгаа барж иднэ,дараа нь бие биенээ барьж идэж сөнөцгөөнө гэж хараасан гэсэн үг бий шүү!!!

зочин [202.131.229.246] 2019-11-20 09:43:50

эх орныхоо тусгаар тогтнол эв эеийг эрхэмлэн сахиж гар нийлж ажиллах цаг болсон олон жил л талцаж хэрэлдлээ эвэлвэл бүтнэ ховолвол гутна гэгчээр ухаарах цаг болсон байлтай даа монголчуудаа

Зочин [66.181.170.73] 2019-11-20 09:37:21

эрх биш төрд нэг бодол бий биз дээ. сайн байна. гучин жил хэрэлдэж улс орноо тонон дээрэмлээ одоо цадсан бол эзэн Чингисийн ариун гал голомтыг унтраачихгүй шиг өөд татахын бод.

Зочин [203.91.115.40] 2019-11-20 09:03:59

Armi asar ih huch shuu amjilt ali ert zam ruu oruulj bhgui tegsen bol darhanii zam ali hediin 4 egnee 2 ursgaltai boltson bj bhgui yu

Зочин [172.58.59.161] 2019-11-20 08:22:02

Энэ бол сайхан хэрэг.. Хүрэлсүх тэргүүтэй засгийн газарт баяр хүргэх ёстой. Овоо ш дээ.

зочин [202.126.88.206] 2019-11-20 08:16:47

Энэ алсын хараатай Том бүтээн байгуулалт хийж улс эх орныхоо хөгжлийг урагшлуулж, эдийн засгийн чадамжийг нэмж, иргэд ,аж ахуйн нэгжүүдээ ажлын байртай, орлоготой болгож байгаа Засгийн газар болон УБТЗ ХН, оролцон гүйцэтгэж буй Та бүхэндээ улам их амжилт хүсэн ерөөе. Монголчууд бид эх орондоо улам ихийг бүтээж эв найртай , жаргалтай амьдарцгаасаар ирсэн өв уламжлал тусгаар тогтнолоо мөнхөд хадгалан хамгаалах ухаантай хүчтэй ард түмэн билээ.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.