Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалиар Ерөнхийлөгч шагнана

Л.Батцэнгэл / Улстөр

“Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцжээ. Уг тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ санаачлан боловсруулж 2019 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн юм. Тогтоолын төслийн талаарх хууль хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулсан байна.

Одоогоос 30 жилийн өмнө нам төвтэй төрийн тогтолцооноос татгалзан олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрч, чөлөөт ардчилсан сонгуулийн үндсэн дээр төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулах замаар иргэд улс төрийн болон хуульт ёсны эрх, эрх чөлөөгөө бодитойгоор эдлэх боломжийг олгосон билээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн болон бусад өмчийн хэлбэрийг хүлээн зөвшөөрч, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг улс төрийн эрхээ эдлэх үйл хэрэг нь Монгол Улсын түүхэнд байгаагүй өөрчлөлт шинэчлэлт байв.

Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжих үйл явц шулуун дардан байгаагүй, саад бэрхшээл, сорилт олныг даван туулж ирсэн. Энэ түүхэн үйл хэргийг санаачилсан, баталгаажуулсан, бэхжүүлсэн, ардчилсан тогтолцоог цогцлон хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүнийг Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг медалиар Монгол Улсын Ерөнхийлөгч шагнаж байв.

Ардчилсан хувьсгалын ой бол монгол хүн бүрийн шинэ түүхийн үеийн, бүхэл бүтэн монголчуудын хэв маяг, нийгмийн шинэ үнэт зүйлийг шинээр бий болгосон үйл явдал гэдэг утгаараа нийт ард түмний баяр юм. Бид олсон ололт, авсан сургамждаа дүгнэлт хийж, хариуцлагатай ардчиллыг цаашид гүнзгийрүүлэх, Ардчилсан хувьсгал өрнөсний 30 жилийн үнэ цэнийг үнэлэн дүгнэж, Монгол орны түүхийг бодит үнэнээр нь баталгаажуулах, бэхжүүлэх, үүнд оролцсон хүмүүсийг алдаршуулах зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэний үндсэн дээр Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн дагуу "Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, өргөн мэдүүлснийг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

Тогтоолын төсөл нь гурван зүйл, хоёр хавсралттай бөгөөд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох, хэнд, хэрхэн олгох харилцааг зохицуулахаар төсөлд тусгажээ.Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд монгол хүн бүрийн нийгмийн шинэ үнэт зүйлийг шинээр бий болгосон Монгол орны түүхийг бодит нь баталгаажуулах, бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах үйл явц болно гэж үзэж буйгаа хууль санаачлагч онцоллоо. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль нь Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдох юм байна.


Сэтгэгдэл

Зочин [124.67.20.16] 2019-11-30 19:31:58

Нэмж мёдаль хийх биш авсан одон тэмдэг элдэв мёдалаа худалдаж авснаа хүлээн зөвшөөрөөд газарт булах өдөр болговол яасан юм бэ. Энэ их төмөрнүүд монгол улсад юу авчирсан бэ. Бүх нийтээрээ хулгайч дээрэмчин ч бай энгэртээ алтан гадастай тэрийгээ бас ичихгүй зүүнээ.уралдаад л худалдаж аваад зүүгээд .энэ солиоролоо болих хэрэгтэй. Бзгпийг нь булцгаая

Зочин [124.67.20.16] 2019-11-30 19:27:53

ДОХ тэмбүүд баригдаж бүх нийтээрэж ажилгүй аохичин барчин болсны 30 жилийн ойн мёдал юм уу. Зүүгээд бхйцгаа. Төмөрт дуртай юмнууд худалдаж аваад зүүнэ л дээ. Ёр нь ингэхэд энгэрт байгаа шажигнасан олон төмөрөө өөрийнхөө хийсэн ажил бү ээсэн юмтайгаа зүйрлэж 1 хараад аваад газарт булцгаавал яаасан юм бэ

Зочин [66.181.161.47] 2019-11-20 08:11:46

Дэлхий дээр ардчилал гэж байхгүй гэдгийг дэлхийн юм мэддэг ухаантай хүмүүс хэлээд байна цаана чинь. Юм уншдаг юм уу? үгүй юм уу? 30 жилийн ой ч гэх шиг.

ах нь [202.179.26.176] 2019-11-20 05:47:53

ардын хувьсгал байхад ардчилсан хувьсгал юу юм бэ дэлхийн жишгээр та нартай та наргүй энэ шилшилтэнд орж байсан шүү

As [43.242.243.222] 2019-11-20 05:38:54

Монгол улсад анархизм дэлгэрүүлж дампууруулсны 30 жидийн ойн медалд гэж зөв нэрлэ

би [202.70.44.46] 2019-11-20 05:11:57

үхсэн хатсны чинь ардчилсан хувьсгал, анархизмаа бэаталгаажуулж бэхжүүлэх санаархал


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.