Д.Даш: Монголын талд ашиггүй явж ирсэн гэрээг сайжруулах нөхцөл бүрдэж байна

Ц.Анударь / Хууль

“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-аас Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд хууль бусаар гарын үсэг зурсан талаар гаргасан шүүхийн шийдвэрийг өнөөдөр (2019-11-20) танилцуулав.

Тус байгууллагаас 2018 оны аравдугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлд “Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэг болон тавдугаар сард гаргасан дөрвөн захирамж буюу ажлын хэсэг байгуулах, гарын үсэг зурах, эрх олгох, удирдамж батлах тухай захиргааны актуудыг илт хууль бус болгохыг тогтоолгох тухай” дурджээ. Шүүх дээр жил гаруй хугацаанд хэрэг шийдвэрлэх явц үргэлжилж, 2019 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн бөгөөд Ерөнхий сайдын гаргасан дөрвөн захирамж хууль бус болохыг тогтоожээ.

Тус захирамжууд нь 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр АНЭУ-ын Дубай хотноо талууд гарын үсэг зурсан “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-тэй холбоотой ажлын хэсэг байгуулах, ажлын хэсгийн удирдамж батлах, хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээрийг дүгнэх, мөн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрх олгох зэрэг асуудлыг тусгасан захирамжууд байсан байна.

“Дархан Монгол Ногоон нэгдэл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Д.Даш: Энэ шүүх хурал жил гаруй хугацаанд, нэлээд бэрхшээлтэй болж өнгөрсөн. Олон удаа хойшлогдсон. Улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй байснаас гадна “Рио Тинто” компанитай холбоотой маргаан үүссэн тул ямар нэгэн нөлөөлөл орохоос сэргийлж олон нийтэд мэдээлээгүй байсан юм. Харин шүүхийн шийдвэр бидний талд ийнхүү гарснаар талууд хэлэлцээрийн ширээний ард сууж, олон жил Монголын талд ашиггүй явж ирсэн гэрээний нөхцөлүүдийг сайжруулах нөхцөл бүрдэж байна” гэлээ.

Тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дээрх захирамжуудыг гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, бусад хууль тогтоомжуудыг ноцтой зөрчиж, улс орны амин чухал асуудлыг УИХ болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэлгүй эрх мэдлээ хэтрүүлэн дангаар асуудлыг шийдсэн тухай мөн онцлов.

image

“Дархан Монгол Ногоон нэгдэл” ТББ-ын эдийн засгийн зөвлөх Ч.Бат-Эрдэнэ: “Оюутолгойн гэрээ, Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж бий. 2011 онд хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Гэтэл энэ тохиролцоо Монголын талд ашиггүй байна гэж ярьсаар арван жил өнгөрсөн. Яг тийм маргаантай үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дур мэдээд, ахиад нэг гэрээ байгуулсан. Тэр гэрээнээс хойш дөрвөн жил өнгөрч байна.

Дубайн гэрээ хүчингүй болбол улс орны эдийн засаг савлана гэж нийгэмд үзэж байна. Буруу байсан зүйл дээр дөрвөн жилийн өмнө ахиад нэмээд буруу гэрээ байгуулсан тул үүнийг өөрчлөх гэж бид дөрвөн жил тэмцсэн.

Сүүлийн нэг жилд нь ер нь гэрээ анх яаж байгуулагдсан юм бэ гэдгийг судлаад үзтэл захирамжууд нэг л биш байсан нь хууль зөрчсөн үйлдлүүдийн ард ямар эрх ашиг байгааг шалгах үндэслэл болсон. Ингээд шалгах ёстой байгууллагуудад нь өгсөн. Ямар ч байсан бидний нэхэмжлэл зөв гэдэг нь шүүхээр тогтоогдсон” гэв.


Сэтгэгдэл

зочин [119.40.103.6] 2019-11-21 04:04:05

Зөв шийдвэр амжилт хүсье. Хийж буй ажлынхаа үр өгөөжийг мэдэдгүй, намын нэр, мөнгөөр өндөр албан тушаалд очсон цүнх баригчдын увайгүй үйлдэл. Үүнийг зайлашгүй засаж залруулах ёстой. Эдний авлигыг тодорхой гаргаж тавих цаг нь болсон. Авлигыг дэлхийн аль ч оронд хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ.

зочин [150.129.143.138] 2019-11-21 00:53:12

Үйлийн үр гэж зүйл байна аа бүх юм хэмжээтэй хэмжээ хэтэрвэл хор болдог ёстой эд нарыг зүгээр ч нэг чад хийлгэхгүй хийсэн үйлээ үүрээд очдог газраа очиж ,өмч хөрөнгийг нь хуй хураана ард түмэн харж хянаж байна.Рио-оос айгаад байх зүйл манайханд нэгээхэн ч алга Мөнх хөх тэнгэр байгаа цагт эд яанам бэ.

Зоч [66.181.161.29] 2019-11-21 03:01:40

Өө хөөрхий чи хэнд хонзогноод бна. Улс орон, түмэн олны ахуй амьдрал, хөгжил цэцэглэлтийн асуудал гээд чамд хамаагүй юм байна л даа. Ашиггүй гэрээ хэлцэл гэдгийг чи, би мэдэхүү? Тухайн үед ард түмний сонгосон хууль ёсны засгий газар хийсэн ажил. Чи бид хоёроос арай дээр толгойнууд. Авилга авсан бол хөрөнгийг нь нэг цент ч үлдээлгүй хуу хурааж зөвхөн комиссын гутал хувцас өмсгөх зүйтэй л дээ

Зочин [60.60.120.85] 2019-11-20 16:31:00

za zailaaa ed nar hen yum yuu yum minii amidrald yamar nemer bolson haanahiin 3 atmaan be hahaha.

Зочин [66.181.184.195] 2019-11-20 12:57:51

Бүр цаана нь Элбэгдорж, АН л байгаа шүү дээ. Ээ дээ Монголд мөн ч их гай болох юм даа. Тарвага, АНус-ыг одоо яах вэ Таминь ээ!!!???

Зоч [66.181.161.29] 2019-11-21 03:05:23

Чи Монголын төрийг 100 жил зайдалж байгаа улаан коммунист байна. 100 жилийн дараах МОНГОЛ...

Зочин [66.181.177.124] 2019-11-20 12:29:35

НЯМДОРЖ ШУДАРГА ХҮН БИШ ӨӨРТӨӨ 10 ТӨГРӨГНИЙ АШИГ ГАРВАЛ ГЭРЭЭ БИТГИЙ ХЭЛ ХУУЛЬ ЗАСАЖ ЧАДНА.ТЭХЭЭР ӨӨРТ НЬ АШИГ ХОНЖОО БАЙГАА УЧИРААС ХӨНДӨЛДӨЖ СУУГААД БАЙГАА.

Зочин [49.0.218.181] 2019-11-20 11:48:54

Ene uurhaigaa haaj, zaluuchuudiihaa ouyn uhaaniig deeshluulj, Olon ulsiin tuvchind beldeh heregtei. Uurhai dagaj hezeech bayjihguin oilgomjtoi,,,,,

M [64.119.26.125] 2019-11-20 10:58:06

Сайханбилэг тэнэг тийм мундаг юм бол хууль зөрчихгүй ажлаа хийхгүй яагаа вэ?

Р [66.181.180.232] 2019-11-20 10:35:13

Хар жагсаалт ру хар хурдаараа явлаа даа! Ене Вогсоо ухаад унэртсэн царайтай Даш гдг нохор тэгээд Рио г хоож гаргах уу? Улсаараа дааж давшгуй оронд ороод, толборийн чадваргуй болохоор нь орииг нь Хятад худалдаж аваад Монголчууд боол болох биздээ!

Зочин [202.179.31.75] 2019-11-20 14:07:04

Btgii slior!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

хар [202.180.218.132] 2019-11-20 09:39:08

Худлаа попуудаас болоод ингээд ХАР жагсаалтруу халтирваа хөөрхий

Зочин [59.153.112.250] 2019-11-20 13:20:35

Ээ сайжруулах боломжтой боллоо гэж байхад. Яөна даа тархины тураал. Риогийн хөлснийхөөн

зочин [202.131.229.246] 2019-11-20 08:55:10

эднийг цаазалчхаач

Зочин [66.181.183.9] 2019-11-20 12:50:38

Harin tiim ene lalruudiig barij horiod tsaazlaach. Umhii ediin zasgiin aluurchin pop lalruud

иргэн [202.55.191.205] 2019-11-20 08:47:38

энэ тэнэг гарыг чадахгүй ажлаа хийхийг хэн заасан юм бол яана даа Муухайбилэг....

Иргэн [66.181.161.36] 2019-11-20 08:37:03

Монголын талд ашигтайгаар шийдэгдээсэй. Сайханбилэг телевиүээр" сувгаа бүү солиорой " гээд цагаан цамцан дээр хар жилетээ өмсчихөөд сууж байсан бол хаанаас ийм юм болох вэ дээ. хүн чаддаг ажлаа л хийж байх хэрэгтэй .

Зочин [139.5.218.36] 2019-11-22 00:36:53

Муу новш ямар буудалд бууж ямар хоол идэж өөрийгөө юу гэж бодож явсан бол энэ хулгайчууд арабд байхдаа


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.