Монгол Улсын зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын тээврийн сайд Е.И.Дитрих нар уулзав

Aдмин / Гадаад мэдээ

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихын урилгаар Москва хотноо 2018 оны арваннэгдүгээр сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Тээврийн долоо хоног 2019” олон улсын чуулга уулзалтад оролцож байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын тээврийн сайд Е.И.Дитрихтэй 2019 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр ОХУ-ын Тээврийн яаманд албан ёсны уулзалт хийв. Уулзалтад Монгол Улсаас ОХУ дахь Хэргийг түр хамаарагч О.Очирмаа, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа болон бусад албаны хүмүүс оролцов. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ойрын хугацаанд ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажил, хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээт асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Тухайлбал, “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2019 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр “Тээврийн долоо хоног 2019” чуулга уулзалтын “Тээвэр – Евразийн интеграцчлалын үндэс” сэдэв дор болох нэгдсэн хуралдаанд илтгэгчээр оролцож, олон улсын тээврийн салбарын компаниудын үйл ажиллагааг сурталчилсан үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцана.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:47

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:02:47


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.