УИХ-ын дарга Г.Занданшатар: 100 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа

Aдмин / Хууль

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Байнгын хорооны саналаар Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлая гэсэн саналын томъёоллоор санал хураалт явагдаж, ээлжит чуулганд оролцсон 42 гишүүнээс 30 нь дэмжсэн гэсэн үзүүлэлт самбар дээр гарсан хэдий ч УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Х.Болорчулуун, С.Жавхлан, Ш.Раднаасэд, О.Батнасан, Л.Энхболд, Х.Баделхан нарын гишүүд дэмжсэн санал өгсөн боловч сөрөг гарлаа” гэж байна. Эдгээр гишүүдийг төлөөлж С.Бямбацогт үг хэлнэ” гэсэн юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төслийг дэмжиж байгаа. Олон жил бид Оюутолгойн гэрээг сайжруулах ёстой гэдэг талаар ярьсан. Сая олон гишүүний кноп ажиллахгүй байсан болохоор энэ санал хураалтыг хүчингүйд тооцож дахин санал хураалт явуулж өгнө үү” гэсэн горимын санал оруулж байна” гэсэн юм. С.Бямбацогт гишүүний оруулсан горимын саналыг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад оролцсон гишүүдийн 85,1 хувийн саналаар анхны санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин санал хураалт явуулахаар болсон.

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлая гэсэн эцсийн санал хураалтад 46 гишүүн саналаа өгснөөс дөрвөн гишүүн татгалзаж, 42 нь зөвшөөрч, 91,3 хувиар баталсан хэдий ч, УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Ц.Даваасүрэн, Ж.Батзандан нар дэмжсэн гэдгээ протоколд тэмдэглүүлсэн болохоор 100 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа” гэж зарласан юм.


Сэтгэгдэл

зочин [202.126.89.206] 2019-11-22 10:06:46

нэр дурьдагдсан гишүүд нэг л сэжигтэй шүү. хардаж байна. Хэзээ нэгэн цагт зэс нь цухайна доо.

зочин [202.126.89.206] 2019-11-22 10:05:06

Их хурлын игишүүдийн ширээний санал өгөх конопыг Оюу толгойгоос удирдаг юм биш үү, эсвэл би эсрэг дарсан шүү та нар харсан уу гэж хахууль авсандаа бантаад тэгдэг юм уу бусад үед зүгээр л саналаа хураагаад болдог биз дээ. Энэ эсрэг дараад байгаа хүмүүсийн санал нь жмнхэнэ юм биш үү. Цаад санаагаа хэлээд байна даа.

ЗОЧИН [192.82.75.16] 2019-11-22 07:02:43

ЗАНДАНШАТАРАА, ЧИНИЙ ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИЙН ЖДҮХС-ААС ХУЛГАЙЛСАН МӨНГӨ ХААЧСАН БЭ, ББСБ-Д 40% ХҮҮТЭЙ ХАДГАЛУУЛСАН УУ, ЖИРИЙН ИРГЭДИЙН ЖИЛИЙН 3% ХҮҮТЭЙ 5, 10 -ХАН САЯАР ЗЭЭЛЭХ НЭН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЖДҮХС-ИЙН МӨНГИЙГ УИХ, ЗГ-ЫН ГИШҮҮД, МАН-ЫН ТОМИЛГООНЫ ТОМ ДАРГА НАР ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛАА АШИГЛААД ТЭРБУМ ТЭРБУМААР НЬ ХУВААЖ АВААД 30-42% ХҮҮТЭЙ БАНК, ББСБ, ХОРШООД, КОМПАНУУДАД ХАДГАЛУУЛЖ МӨНГӨ УГААСАН ТАНАЙ 49 ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ДЭЭР ЧИНЬ ЧИ, СҮРДАНЗАН ГЭЭДП 10-ААД НӨХӨР НЭМЭГДЧИХСЭН БАЙНА, ЭНЭ СҮРЭГ ХУЛГАЙЧИДДАА ХЭЗЭЭ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ВЭ, ТЭРНИЙГЭЭ НЭГ ХЭЛЭЭДЭХЭЭЧ.

Zochin [202.126.89.93] 2019-11-21 20:02:30

100 shuu. Ok. Mongol yalnas

Зочин [182.160.32.202] 2019-11-21 18:58:15

Энэ их хурлын ширээний кноп яг чухал үед ажиллахгүй байгаа нь дандаа ингэдэг биш үү гэсэн хардлага төрүүлж байна. КНОПЫГ ЦААНААС НЬ УДИРДДАГ МАФИ байгаа юм биш үү

Зочин [202.55.188.94] 2019-11-21 18:45:05

Сайн байна

Зочин [202.131.236.138] 2019-11-21 17:38:40

tiim ugui gesen 2-hon songolttoi konop yagaad gatsaad bdiim be? iim bhad songuuliin mashind itgeh itgel bna uu?

Zochin [202.131.243.190] 2019-11-21 17:16:24

Buhel buten neg ulsiin parlamentiin gishuudiin sanal huraalt yavuulahad knop gatssan tuhai yarih bol unendee ichmeer bish uu. UIH-iin tamgiin gazar, ayulgui baidliig hariutssan noxduud yu hiij suudag bnaa. UIH-iin darga ni inder deerees tsarai aldaad l suuj baih ch gej.

Зочин [66.181.184.195] 2019-11-21 16:18:40

Нууцаар санал хураасан бол унах л юм байна. Гишүүд гэж ийм л хүмүүс байдаг юм байна. Гишүүдэд эх орон ард түмэн гэж байдаггүй. Өөрт ашигтай бол юу ч хийхээс буцахгүй амьтад гэдгийг бид мэдэцгээсэн.

Зочин [183.177.97.70] 2019-11-21 16:08:23

75-46=29 гишүүн хаачив аа? Эх орон, Оюутолгой огт хамаагүй юу?

Зочин [103.212.117.130] 2019-11-21 16:08:03

Зөв хө

ЗОЧИН [49.0.135.63] 2019-11-21 16:02:42

ЯДАЖ КНОПОО АЖИЛЛУУЛЖ СУРААЧ МАЛНУУДАА.

иргэн [107.167.108.86] 2019-11-21 15:41:24

уул уурхайн сайд бсан зориг хулгайч хаачив

Зочин [202.9.45.122] 2019-11-24 08:52:24

Өнгөрчөөгүй бил үү

Зочин [66.181.184.195] 2019-11-21 23:35:16

Тэр чинь гишүүн биш болоод мөн ч удаж байна даа


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.