Б.Баттөмөр: Дубайн гэрээ олон хууль, тогтоолыг зөрчсөн маш муу гэрээ болсон

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Дубайн гэрээтэй холбоотойгоор тухайн үеийн Ерөнхий сайдын захирамжийг хүчингүй болгох талаар төрийн бус байгууллагын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу дөрвөн төрлийн шийдвэрийг хүчингүй болгосон байна.

Дубайн гэрээг байгуулаад үндсэндээ тав дахь жил рүүгээ орж байна шүү дээ. Энэ хугацаанд маш их хэмжээний ажил хийчихсэн байна. Үүний хажуугаар гэрээний хүрээнд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн зүйл байна уу гэвэл, тийм.

Анхнаасаа маш муу гэрээ болсон. Энэ гэрээний хүрээнд “Рио Тинто’’-гоос менежментийн баг томилсон байдаг. Ингээд менежментийн төлбөрт нийт борлуулалтын дүнгээс 6.5 хувийн төлбөр төлж байна. Энэ мэтээр одоо хүчин төгөлдөр, үйлчилж буй олон хууль, тогтоолыг зөрчсөн.

Тиймээс Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсгээс Дубайн гэрээг цуцлах нь зүйтэй гэх дүгнэлт гаргасан. Харин бидний зүгээс эхлээд ширээний ард суу, “Оюутолгой" төслийнхөнтэй хамтарч ажилла. Болохгүй бол гэрээг цуцал гэсэн үүрэг даалгавар өгсөн. Оюутолгойн гэрээг анх байгуулснаас хойш улсын төсөвт 2.5 их наяд төгрөгийн татвар оруулсан байдаг.

Энэ гэрээний хүрээнд Монгол Улсын хууль тогтоомжийн хэд хэдэн заалтыг зөрчиж, өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй байна. Тиймээс үүнийг эргэж харъя. Цаашлаад Дубайн гэрээг цуцлах хүртэлх арга хэмжээ авах, мөн 2010 онд ТЭЗҮ-г өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл, ямар хэмжээний зардал гарах, цаашлаад хэдий хэмжээний баялаг олборлох вэ гэдгийг нарийвчилж тооцоолох шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр байгаль орчинтой холбоотой асуудлыг цэгцлэх шаардлага бий.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:04:51

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:04:51

Zojin [202.131.229.50] 2019-11-22 14:08:30

Gadnii uls manai baylagaar horongo bosgood bolj bhad bid nar oorsdoo horongo bosgood ajiluulj bolno shtee

Зочин [119.40.98.162] 2019-11-22 04:44:33

ОТ-руу дайрсан болгон нь ардын баатар болдог технологийг хэний захиас хэний мөнгөөр хийгээд байгааг ойлгох оркууд байна уу хойд хөрш манай хойхно маш том зэсийн орд бас кокс нүүрсийн орд илрүүлчээд ашиглах гээд байгаа ш дээ зах зээл нь урд хөрш тэднээс өөр улс худалдан авалт хийхгүй тэгхээр гол өрсөлдөгч нь монгол монголчуудыг тэнэгээр тоглоод ОТ-г зогсоогоод эцэс төгсөглгүй маргаан төлбөрт унагаад өөрсдөө түүхий эдээ зарах политик яваад байгаа шүү малнуудаа

Зочин [103.57.94.70] 2019-11-22 04:14:52

Nudee yachihsan yum dee

Зочин [57.73.48.37] 2019-11-22 03:39:02

Uuruu gereegee unshsiimuu? Unsiim bol oilgosimuu?

Зочин [66.181.170.117] 2019-11-22 03:14:40

Б.БАТТӨМӨР ЧИ МОНГОЛЫН БААТАР ШҮҮ.

Иргэн [202.21.102.226] 2019-11-22 04:03:02

5 жил амаа хамхиж явсанаа шүүхийн шийдвэрийн дараа л ашиггүйг нь ярьсан улс төрчид олширч энэ тэр. Худлаа шоудахаа л больчих. Анхнаасаа дуугарч байсан бол дэмжих л байлаа

Иргэн [202.131.236.138] 2019-11-22 03:03:22

Энэ нүүр амаа татуулж, нүд, хамраа янзлуулсан нөхрийн бензин колонк нь хүнээс дураараа илүү мөнгө авдаг. 3 хоногийн өмнө Нарны гүүрийн хажуугийн Тэс колонкоос бензин аваад банкаа дүүргэсэн юм. Тэгээд 82,913 төгрөг болохгүй юу. Тэгээд түгээгч эмэгтэйд картаа өгтөл 83,000-р уншуулаад аваад ирлээ. Энэ 82,913 байхад яагаад 83,000-р уншуулж байгаам бэ гэтэл "өө уучлаарай. манайх ингээд л уншуулчихдгийн ш дээ" гэв. Энэ олон шатахуун авч байгаа хүмүүсээс ийм маягаар саагаад байвал юу болох вэ Баттөмөр гуай. Тэгээд нэхэж байж зөрүү мөнгөө бэлнээр авсан л даа. Мөнгөний их багадаа гол нь биш шүү. Ер нь ингэж болох уу.

Irgen [103.57.95.55] 2019-11-22 03:21:58

Tenegt


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.