Авлигын эсрэг төрийн үйлчилгээний цахим шийдлүүдийг танилцууллаа

Aдмин / Технологи

Авлигатай тэмцэх бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, шинэ залуу үеийн хандлагыг эерэгээр өөрчлөх, иргэдийн оролцоо, идэвх санаачилгыг дэмжих зорилгоор “Авлигын эсрэг 2019” чуулганыг /2019.11.30/ Авлигатай тэмцэх газраас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Тус чуулганаар цаг шаарддаг, олон шат дамжлагатай, дараалал үүсгэн чирэгдүүлдэг, хүнд сурталтай төрийн үйлчилгээг дэвшилтэт шинэ технологи ашиглан хийх дижитал шилжилт, зөв засаглал, шуурхай үйлчилгээ, олон нийтийн хяналт болон цахим шийдлүүдийг танилцуулахаар төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож санал, туршлага солилцов.

Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас иргэд, аж ахуй, нэгжүүд төрийн үйлчилгээг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлсэн тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн www.eservice.ulaanbaatar.mn, цэцэрлэгийн цахим бүртгэлийн www.tsetserleg.ulaanbaatar.mn, дотоод удирдлагын www.erp.ulaanbaatar.mn зэрэг системүүдээ сурталчлан үйлчилгээг газар дээр нь үзүүллээ.

Иргэд нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг түргэн шуурхай цахимаар авах нөхцөл бүрдэж, үйлчилгээнийхээ шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үйлчилгээний хоног хугацаа, шат дамжлага багасах, онлайнаар төлбөр, хураамжаа төлж байгаа нь авлигын эсрэг хэрэгжүүлж буй чухал шийдлүүдийн нэг болсон байна гэдгийг чуулганд оролцогчид онцолж байлаа гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:24:30

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:24:30

Зочин [66.181.191.133] 2019-12-02 20:28:35

Нийгмийн даатгал гэж нөсөр системийн цоорхойг засах систем инженерүүдийн ажлыг хийлгээч. Бүгд хээл хахуулийн нэрийг авилга гэж сольж арван жил цуурлаа. Монгол хүнийг хэлний буруу ойлголтоор тархи толгойг нь самууруулсан ажлаас өөр ямар үр дүн гарсан юм бэ?!! Тэрний оронд наад нийгмийн даатгалынхаа системийг мэргэжлийн систем инженерүүдээр нь засах ажлыг хийлгээч!!!!!!!! Систем игженер хэмээх хамгийн бүтээлч хүмүүсийг нийгмийн даатгалын газрын нөхөд ажиллуулахгүй байлгах сонирхол хамгийн их байна. Нийгмийн шинэчлэл нийгмийн даатгалаас эхлэнэ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.