Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна

Aдмин / Боловсрол

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ жил энэ өдрийг олон улсад “Хүртээмжтэй ирээдүй” урианд дор тэмдэглэж байна.

НҮБ-аас энэ өдрийг 1981 оноос эхлэн тэмдэглэн ирсэн юм. 2025 он гэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах, ажиллах орчинг бүрдүүлэх, дэд бүтцийг сайжруулах зорилтыг дэлхий нийтээр тавиад байгаа юм.

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг Хөдөлмөрт зуучлах төвийг нээн, тэднийг ажилтай орлоготой болгохоор ажиллаж байна. Мөн ажил олгогчдын шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх сургагч багш нарыг бэлдээд байна.

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 105 мянган иргэн байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:56:52

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:56:52

о [103.57.92.36] 2019-12-03 12:12:58

осолд ороодгэмтэлтэй тахир дутуу болсон иргэдийг хөгжлийн бэрхшээлтэй гэж үзхүү

3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.