ХЭДС-гаас зээл авахад нөлөөлсөн УИХ-ын эмэгтэй гишүүд хэн хэн бэ?

Л.Батцэнгэл / Улстөр

-УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь, Н.Амарзаяа, А.Ундраа, Б.Саранчимэг, Ц.Цогзолмаа нар Н.Номтойбаярт нөлөөлж олон сая төгрөгийн зээл олгуулжээ-

2016-2017 онд УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮХС-гийн мөнгөнөөс хэдэн зуун сая, тэрбум тэрбумаар нь шомбодсон нь ил болж булайгаа чирж байсан бол энэ онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог зээлийг албан тушаалаа ашиглан танил талдаа тараасан нь зарим нэг баримтаас ил болж эхэллээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2016-2017 онд албан тушаал, эрх мэдлээ ашиглан зориулалтын бусаар, тендергүйгээр нэр бүхий компаниудад зээл олгосон хэргээр ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нарыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхлээд байгаа. АТГ болон хууль хяналтын бусад байгууллагад сар гаруй хугацаанд тасралтгүй шалгагдаж буй дээрх хоёр албан тушаалтан өнгөрсөн долоо хоногт ноцтой мэдүүлэг өгсөн байна. Тэд “Номтойбаяр сайдын тушаалаар 27 аж ахуйн нэгжид тендерийн шалгаруулалтгүйгээр 2.7 тэрбум төгрөг шилжүүлсэн. Үүнд, УИХ-ын 17 гишүүн, гурван сайд, хоёр төрийн нарийн бичгийн дарга, хоёр дэд сайд, аймаг, дүүргийн хоёр Засаг даргын хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олгосон” хэмээн мэдүүлээд буйг албаны эх сурвалж онцлоод буй. Бор зүрхээрээ хөдөлмөр эрхэлж, бизнесээ өргөжүүлэхийг хичээж буй аж ахуйн бичил бизнес эрхлэгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, МСҮТ төгсөгчид, малчдад очих ёстой байсан 2.7 тэрбум төгрөгийг хэн гээч төрийн түшээд, өндөр албан тушаалтнууд хувааж хүртэв гэдэг олны дунд таамаг үүсгээд байна.

Н.Оюундарь, Б.Ундармаа, Б.Саранчимэг, М.Оюунчимэг зэрэг УИХ-ын эмэгтэй гишүүд албан тушаал эрх мэдлээ ашиглан танил тал, хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжүүддээ ЖДҮХС-гаас бага хүүтэй, их хэмжээний зээл авахад нь нөлөөлсөн байж болзошгүй хэрэг өнгөрсөн онд ил болсон. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн жилийн 8.4 хувийн хүүтэйгээр олгодог 40-200 сая төгрөг хүртэлх зээлийг ах дүү, өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ ногоон гэрлээр шийдүүлж өгсөн байж болзошгүй эмэгтэй гишүүдийн нэрс түрүүчээсээ тодорч буй нь харамсалтай.

ЭМЭГТЭЙ ГИШҮҮД ТЕНДЭРГҮЙ ЗЭЭЛ АВАХАД ЗУУЧИЛЖЭЭ

1. УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Мөнхөөгийн Оюунчимэг ХХҮЕГ-ын дэргэдэх ХЭДС-гаас “Сэрмүүн өнгө” гэх хэвлэл, хаяг, реклам, бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид 50 сая, “Эгшиглэн магнай” хэмээх компанид үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдүүлэхэд 50 сая, иргэн Б.Болорцэцэгт “Хүрээ айл” төсөл хэрэгжүүлэхэд нь 40 сая төгрөгийг тендерт оролцуулалгүйгээр шууд олгуулсан байх магадлалтай байгаа аж.


2. УИХ-ын гишүүн Наваан-Юндэнгийн Оюундарь тус сангаас Сэлэнгэ аймгийн Шаамар суман дахь “Ээж Оюу Сайхан” нэртэй компанид олон улсын жишигт нийцсэн авто зам засвар, авто угаалгын газар байгуулах зорилгоор 100 сая төгрөгийг олгуулахад нь нөлөөлсөн гэх хэрэгт шалгагдаж эхэлсэн байна.


3. УИХ-ын гишүүн Намсрайн Амарзаяа Өмнөговь аймгийн Даланзадгад хотод харьяалалтай гэх ”Амин хэлхээ байгаль сан”-д 123.9 сая төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байх магадлалтай гэж АТГ-аас шалгаж байна.


4. УИХ-ын гишүүн Агваанлувсангийн Ундраа 1990 онд төрсөн Т.Жаргалсайхан гэх иргэнд “Хагас дамжуулалтын чип дизайн хөгжүүлэх, үйлдвэрлэлийг өргөжүүлэх” төсөл нэрээр 100 сая төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн бололтой.

5. УИХ-ын гишүүн Батсүхийн Саранчимэг нь “Монгол Сор Хөгжил Олон улсын академи” ТББ-ыг монгол зөөлөн тоглоом, даавуун эдлэл хийхээр 200 сая төгрөгийг тендергүйгээр зээлэхэд нь эрх мэдлээ ашигласан уу гэдгийг шалгаж байгаа аж.


6. УИХ-ын гишүүн Цэдэнбалын Цогзолмаа Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг гэх харьяалалтай иргэн Б.Тамирт 150 сая төгрөгийг мал аж ахуйн ферм ажиллуулна хэмээн зээлэхэд нь нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа.


Дээрх зээл нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд байхад олгогдсон бөгөөд ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нар “Номтойбаяр сайдын өгсөн жагсаалтын дагуу зээлийг нь даруй олгосон” хэмээн мэдүүлсэн юм билээ.


Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн олгосон 17 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй, санхүүгийн дэмжлэгийн хэмжээг их хэмжээгээр хэтрүүлэн олгосон, дэмжлэг авсан иргэдээс төслийн явцын болон гүйцэтгэлийн тайлан авдаггүй, хуваарийн дагуу төлөлт хийдэггүй учир авлага өссөн байгааг өнгөрсөн хоёрдугаар сард холбогдох байгууллагаас зарлаж байсан. Мөн тусгай сангуудын олгох зээлийн хүү банкны зээлийн хүүгээс бага учир арилжааны банкуудад зээлийн эх үүсвэрийг урт хугацаагаар байршуулж, ашиг олж байх магадлалтайг тухайн үед сануулж байсныг дахин онцолъё.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ТӨРИЙН ТҮШЭЭД ХУМСЛАХ ЭРХТЭЙ ЮУ?

ХЭДС-гаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох, зээлийн хүүгийн төлбөрийг нөхөн төлөх, зээлд батлан даалт гаргах үйл ажиллагаа нь өрхийн болон хувиараа хөдөлмөр эрхлэх, хоршоо, нөхөрлөл байгуулах, бичил аж ахуй эрхлэх, өргөтгөх, ажлын байр шинээр бий болгох, хадгалах боломжийг бүрдүүлэхэд чиглэнэ” хэмээн заажээ. Тодруулбал, ХХҮЕГ-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр зургаан хөтөлбөрийг хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр батлан хэрэгжүүлдэг байна.

Нэгдүгээрт, ажлын байрыг дэмжих хөтөлбөр 35-аас дээш хөдөлмөрийн насны иргэнд хувиараа хөдөлмөр эрхлэхийг дэмжин гурван сая төгрөгийг барьцаагүй, хүүгүйгээр хоёр жилийн хугацаанд эргэж төлөх нөхцөлтэй олгодог аж.

Хоёрдугаарт, залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр 15-34 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр гарааны бизнес төслүүдийг өрсөлдүүлэн, шалгарсан төслийг 10 сая төгрөгөөр санхүүжүүлнэ. Мөн МСҮТ төгссөн залуучууд гарааны бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд нэг гишүүнд гурван сая төгрөг хэрэв гурван гишүүнтэй байвал есөн сая төгрөг гэх мэтээр санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байна.

Гуравдугаарт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг, эхчүүд хөтөлбөрт хамрагдан таван сая төгрөгийг хүүгүй, эргэн төлөгдөхөөр авч болно.

Дөрөвдүгээрт, тэтгэвэрт гарсан ахмадууд, залуучуудад ажил мэргэжлийн ур чадвар олгох сургалт зохион байгуулах бөгөөд сургалтын нэг цаг нь 3500 төгрөгийн цалинтай түр ажлын байр юм.

Тавдугаарт, хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэх ур чадвар олгох хөтөлбөр нь удаан хугацаагаар ажилгүй байгаа иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулах, үйлдвэр дээрх сургалтыг зохион байгуулах юм.

Зургадугаарт, залуу малчдыг дэмжих хөтөлбөр 39 хүртэлх насны залуу малчид, богийн толгойд шилжүүлснээр 200 хүртэлх цөөн малтай малчдыг дэмжих зорилготой. Таван сая төгрөгт төллөх мал авч өгч малжуулах бөгөөд эргэн төлөлтийг хоёр жилийн хугацаанд төлнө.


Дээрх зургаан хөтөлбөрөөс гадна хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ буюу ажилд зуучлах болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ эрхлэгч тус сангийн зээлд хамрагдах боломжтой аж. Тодруулбал, аж ахуйн нэгж, нөхөрлөл, хороо 20 хүртэлх, иргэн 10 хүртэлх сая төгрөгийг хоёр жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр 8.4 хувийн хүү төлөн зээлэх боломжтой аж.



Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:39

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:54:39

Зочин [182.160.0.251] 2019-12-07 05:37:18

Гишүүн гэх авгайчууд хамаатан саднаараа нийлж идээд жинхэнэ юм хийж хөгжиж дэвжих гэсэн жирийн иргэд компануудад хусам ч үлдээхгүй ёстой шуналын дэв болсон бирдүүд юмаа.Телевизээр гарахаараа сайхан шударга дүр исгэж улайхгүй ярьцгаахыг яана.

ЗОЧИН [66.181.181.43] 2019-12-07 00:34:41

ЭДНУУС ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИДАА ӨӨРСНӨӨ 3% -Н ЗЭЭЛ АВНА, ТҮҮНИЙ ББСБ, КОМПАНИД 50-60% ХҮҮТЭЙ БАЙРШУУЛНА, ЗЭЭЛНЭ, ЭСВЭЛ БАНКИНД 15% ХҮҮТЭЙ ХУГАЦААТАЙ ХАДГАЛУУЛДАГ АЖ,ЭСВЭЛ ӨРГӨДЛИЙГ НЬ ЦОХОЖ ЗУУЧИЛЖ ӨГӨӨд 15% ШУУД АВДАГ ГЭЖ БАЙГАА, БООВ ОЮУНЧИМЭГ ГЭХЭД ЖНЬ ХАДГАЛАМЖ НЬ 2 ЖИЛД СУГА ӨСӨЖ 600 САЯ ТӨГ БОЛСОН БАЙХ ЖИШЭЭТЭЙ, ЭНЭ ХУЛГАЙЧДАД МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС ИЧИХ НҮҮР БАЙХГҮЙ, ЁСТОЙ НӨГӨӨ ЦАЙРЧИХСАН ХУЛГАЙЧИД АЖ, 2020 ОНЫ СОНГУУЛИЙН ДАРАА ЭДНУУСЫГ БҮГД ШОРОНРУУГАА АЛХААД МАРШ ГЭХ КОМАНД Л ХҮЛЭЭЖ БУЙ.

"Богино ухаан"-тай гэсэн Монголын ард түмний үг байдаг. [202.131.225.53] 2019-12-05 02:47:51

"Эмэгтэй хүний ухаан богино" гэдгийн учир үүнд л байгаа юм. Кх!

зочин [122.201.23.84] 2019-12-04 23:23:24

Овунчимэг УИХ-ын гишүүн муу л байна даа. Овоо гайгүй шударга гэж бодож байсан юм

зочин [202.179.27.98] 2019-12-04 23:09:03

Энэ оюунчимэг их аймаар хилэнтэй муухай царай гаргачмхаад дандаа муу юм хийж явна шүү. их хурлн гишүүн гэж дарга гээд бүр бодчихсон. дарга биш түмний зарц гэдгээ мэдэхгүй.

dahiad l undarmaaa [64.119.27.139] 2019-12-04 22:44:07

undarmaa gej san bolgonoos avdag gar bnaa

Зочин [103.212.116.97] 2019-12-04 18:36:52

Манай улс баян болжээ гээ эсрэгээс харж болно. Ийм их мөнгө төрд байгаад байна. Гэтэл иргэд нь бүтээх чадвар сул дорой. Бас дээр нь хулгай, хуйвалдаанд маш сайн. Ийм нийгмээс гарсан гишүүд яаж цэвэр байхав. Ингээд байгаад байвал самуун гарна шүү тэнэг Монголчуудаа. Ганц нэг бас гайгүй чадвартай залуус эдний эрх мэдлийг ашиглаж зээл авч, тэгээд улсад ашигтай бизнес болгохыг найдахаас хэтрэхгүй ард түмэн бас байна. Энэ гишүүдийг бас хэт муулах нь туйлшрал байх. Сангийн сайдын ажил орхигдоод яваад байна даа.

Зочин [103.212.116.97] 2019-12-04 18:27:37

Цаашид ийм сангуудыг хаах хэрэгтэй. Тэгээд банкны зээлийн хүүг ипотекийн зээлийн хүүтэй ижил 8% болго. Аж ахуйн нэгжийн эдийн засгийн үзүүлэлтийг харж 8% зээлийг олгож байхыг санхүүгийн зохицуулах хорооноос шаардаж, хяналтыг тавьж ажилла!!!!

Зочин [103.212.116.97] 2019-12-04 18:22:28

Дунд нь бас ахиад мөнгө хүүлэх дамжлага байх бий.

Ичээсээ ичээч ямар муухай чавганц нар бэ [202.179.26.174] 2019-12-04 16:46:32

Эдний г сонгосон сонгогч нар тэнэг

АТГ [202.9.46.247] 2019-12-04 14:49:11

САЙХААН САЙХАН , ХУЛГАЙЧИД НЭГ ТАЛДАА ЯЛГАРААД, БАЯНСЭЛЭНГИЙ НЬ ЯВУУЛЖ ЧАДСАН ЮМ ЧИНЬ ЭДНИЙГ ЯВУУЛАХ ЮУ БАЙХВЭ.

Зочин [182.160.1.5] 2019-12-04 14:24:27

Ер нь ямар юмаа хийж ийм улсыг сонгодог байна аа?

Зочин [103.26.195.180] 2019-12-04 14:20:37

ЖДУчид ыг ХЭДчид залгамжлав ... Ичиг ичиг !!! Хэдийг хэдийд хэдээр хэнээс , НОХОЙ МОРДДОГ Номтойбаяраас нохой мордуулж байгаад нохойтуулав ...??!!! Ичиг исиг АЛмасууд ...

Zochin [103.212.116.56] 2019-12-04 13:56:32

Hulgaich nar

Зочин [103.229.120.48] 2019-12-04 13:47:01

сонгууль болох ойртлоо дахиад л ман уу ан уу дахиа л сонгоно шд ээ олон юм битгий хуцацгаа дахиа л сонгоно шдээ хараарай

Zochin [202.126.88.231] 2019-12-04 13:40:04

Цогзолмаа, Оюунчимэг гэж шуналтай 2 гишуун эмэгтэйн байнаа

иии [202.126.89.105] 2019-12-04 13:00:33

АН намын Тайваны тагнуул авгай Батчимэг гэж бас нэг новш америк ѳвгѳнтэй овунгэрэл жорлонгийн наймааа гээд олон хогийн хүүхнүүүд бна. цэвэр авгай байхгүймаааа

bbbb [202.126.89.105] 2019-12-04 12:56:43

gahainyyd shijgiin buduun baastai tsuvdaatai. Setgel gej yalzarsnn umhiii Bohir zamtai avgai nar bn

Зочин [66.181.161.90] 2019-12-04 12:54:29

Гомдмоор юмаа

Зочин [64.119.17.115] 2019-12-04 12:47:30

Тэр тв сэтгүүлч шулга эмэгтэйг хууль тогтоох байгууллагадаа залчихаад л сууж байдаг мөн сайхан сонголт шүү ккк.Ийм авгай гар бидний толгой дээр зайдагнаж байхад хүлцээд сууж бдаг хн.

Т [202.126.89.168] 2019-12-05 11:09:19

Наад оюунчимэг шулга бишээ. Дөрвөд аялага нь

Иргэн [103.212.118.188] 2019-12-04 12:42:19

МАН-хан эр эмгүй, хөгшин залуугүй луйварчид болох нь харагдлаа. Нөгөө гөлгөр Ундармаа яаж үлдээв харин? МАН-ыг 20 онд сонгох итгэл хэнд төрөхөв дээ

nn [202.126.89.105] 2019-12-04 12:58:11

ter Niigmiin dattgaliin snngaas 200 terbum, жДҮ-s bas shaasan

АТГ [202.9.46.247] 2019-12-04 12:01:27

ЭНЭ АЛМАС ШИГ АВГАЙЧУУЛАА ТЭГЭЭД ШАЛГААЧЭЭ , ЯАСАН ОЛОН ЖИЛ ХУЛГАЙ ХИЙЛГЭЭЛ ЗҮГЭЭР ЯВУУЛААД БАЙДГЫН БЭ БҮР ГАЙХМААР...

зочин [103.26.193.69] 2019-12-04 11:58:36

Үнэнд гүйцэгдэнэ гэж энэ. Улсынхаа төлөө ажиллах ганц ч хүн алга аа бөөн ашиг сонирхолын зөрчилтэй яая даа байз.

Зочин [103.229.123.194] 2019-12-04 11:55:11

iim yumyg l manaykhan pizda geed baygaa yum daa

Зочин [202.9.46.247] 2019-12-04 11:53:35

ЭНЭ ЮУ Ч БИШ .ЖДҮ-ГЭЭС ХУССАН ТЭРБУМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙ НЬ ГАРГАЖ ИР, БАС ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ТЕНДЕРЭЭС ХУЛГАЙЛСАН АСАР ОЛОН ТЭРБУМУУД БАЙГАА. ЯЛАНГУЯА САЙД БАЙСАН ЦОГЗОЛМААГ УХВАЛ ...

Зочин [202.9.46.247] 2019-12-04 11:55:54

Цогзолмаагийн ЖДҮ зээл 1,6 тэрбум , Өндөр ширээт билүү Ширээт онон билүү ХХКаар дамжуулж авсан

Ми овогтны хүний махаар хооллосон [202.9.46.247] 2019-12-04 11:50:36

Угаасаа манай улсын зартай хулгайч авгай нар шд Ц.Цогзолмаа А.Ундраа Оюундарь Саранчимэг Амарзаяа нар , Оюунчимэг хэзээнээсээ шуналтай мунхаг эмэгтэй

Зочин [202.126.89.227] 2019-12-04 10:57:16

Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу гэдэг шиг 1990 оноос хойш засгийн эрхийг ихэнхдээ дангаараа үнэмлэхүй олонхиор бас 3 удаа хамтарч барьсан МАН-ын үе үеийн авлигачид аа, Та нарын Монголын ард түмний зовлонд, Монгол Улсын төсөвт цадах болоогүй юу? Дангаараа 3 удаа бүр үнэмлэхүй олонхи болохоороо юу ч хийхгүй, цөөнх гэхдээ сохор аз нь түшиж хүчтэй сөрөг хүчин болохоороо бусдын ажлыг хийлгэхгүй худлаа эх оронч царайлна. Та нам дотор нэр бүтэн гар цэвэр хүн байна уу? Дандаа хулгайч луйварчид. Танай намын дарга анх Ерөнхий сайд болохдоо юу гэж хэлж байлаа? Авлига хээл хахуультай амь насаа хайрлахгүй тэмцэнэ гэсэн нь хаана байна?Ноднин өвөл М.Энхболдыг л УИХ-ын даргаас нь огцруулчихвал бүх юм сайхан болно гээд байсан? Яасан бэ? Монголчуудын тэвчээр барагдаж байгаа шүү. Ирэх сонгуулийн дараа та нарыг тэртээ тэргүй шүүнэ. Хулгайлсан мөнгөө аваад Монголоос ТОНИЛЦГОО. Танай намыг үзэн ядаж байна. Зэвсэгт хүчний хөгжлийн сан гэж бас нэг шуналтнуудыг тэжээдэг сан бий. МАН-ынхан тонож байг

Teneg Avgai nar [153.207.237.199] 2019-12-04 10:18:24

Muu teneg, erguu, novshiin, lalariin avgai nariig bugdiig ni uls turuus zailuul muu hulgaich pizdakuudiig!!!!!.....

Иргэн [119.40.98.106] 2019-12-04 10:05:49

Эд нар иймэрхүү ажил хийх л гэж төрд ирнүү гэхээс өөр юу нэмэрлэх билээ дээ. Харваас хулгайч царайлсан ичих булчирхай нь ажиллагаагүй болсон бөгснүүд

зочин [64.119.19.2] 2019-12-04 09:25:20

Ашигч ,шуналтангууд. Боломж ,л ,байвал ,ашиглаад ,хаяж ,сурсан. Сайхан, чалчина ,үр ,дүн ,нийгэмд ,гаргадаггүй.

Зүүнхараа [192.82.71.225] 2019-12-04 08:55:13

Төрд ойртуулж болохгүй сэгсгэрүүд байна. Бүгдээрээ мэдэцгээлээ. Эднүүсийг дэвшүүлбэл тэр тойргоо алдна гэдгээ Хүрэлсүх мэдэж ав!!!!!!

Зочин [202.9.46.247] 2019-12-04 13:23:33

УГААСАА ДЭВШҮҮЛЭХГҮЙ БАЙХ ОО

Зочин [202.126.88.229] 2019-12-04 08:03:53

Новшийн гарууд лдаа ер нь коммунистууд ийм л байдаг даа, авилга албан тушаалын төлөө энэ хэдэн авгай нар юу ч хийхээс буцахгүй дахиж улс төрөөс бүр хөөх хэрэгтэй

Иргэн [64.119.18.175] 2019-12-04 08:01:55

Энэ н.оюундарь гэж хаана ямар хүү багатай зээл байна тэр бүгдэд нэр холбогдож балай эмэгтэйг Сэлэнгийнхэн дахиж сонгохоо болиоч.

Зочин [202.126.88.223] 2019-12-04 09:18:40

medeeleld oirhon gd avdag yumaa.

zochin [202.9.46.115] 2019-12-04 07:59:05

unen bol odoo gishuuni ajlaa bolih heregtei

Зочин [182.160.1.146] 2019-12-04 07:46:40

МАН-ын хэдэн авгайчууд хуугаараа байж байнаа би яаж дутхав гэсэн шиг.Телевизээр гарахаараа шударга мударга юм яриад сайхан бүлтэрцгээдэг гарууд.

Irhen [202.9.40.29] 2019-12-04 07:40:36

MAN iin heden huuhen niileed ch Narantuya gishuund hurehgui.Yaj yvaad gishuun bolov.Odoo bol dahij buu uzegd.Medleg bolovsrolgui ah duu naraa l herehtei alban tushaald hedee oron nutagt zendee hiisen.Nudnee il bga.Echnee tegssen hun hurtel shan ajil deer ochood bn

zochin [202.21.109.48] 2019-12-04 07:38:30

B.TAMIR TSOGZOLMAAGIIN HURGEN . HURGENDEE KHURTEL MONGO HULGAILJ OGOH YUMAA

Зочин [202.9.46.247] 2019-12-04 15:37:18

Хүргэнийх нь төрсөн ах нь .

Завханаас .. [99.203.143.199] 2019-12-04 07:28:57

Энэ цогзолмаа гэдэг чавка чинь 80-д онд хотод нэрд гарсан хогийн цогзолмаа гэдэг хүүхэн мөн үү? Хотийн улсууд хариулаад өгөөч.. Мөн бишийг ??

2 цогзолмаа [202.9.46.247] 2019-12-04 12:08:04

нэг нь хотын нөгөө нь ховдын хогийн цогзолмаа штэ

Зочин [211.36.142.86] 2019-12-04 09:06:38

Yag ter hogiin Tsogzolmaa gedeg hun bol yah argagui baisan ! Ene UIH-iin gishuun Tsogzolmaa bol bish , gehdee tunchig tostei nuhur baina .

Зочин [202.55.188.89] 2019-12-04 08:14:58

Бараг мөн байх аа

Зочин [66.181.188.116] 2019-12-04 07:32:47

Биш дээ. Гэхдээ одоо ойртож байгаа байх

зочин [202.9.46.127] 2019-12-04 07:17:43

МАН ын нөхөд хувааж идэж болох сангуудыг бүгдийг цөлмөсөн бололтой. Нөгөө шударга сайд Нямка бөөнөөр нь хэлэлцэнэ гэсээр хугацаа нь дууслаал даа...

Irgen [79.104.4.11] 2019-12-04 07:15:45

Aimguudiin HEDSang ch bas sain shalgah heregtei! Tend jinhene namiin hariyalal, tanil talaaraaa zeel olgoson asuudluud bgaa!!!!!!

Зочин [103.57.95.51] 2019-12-04 07:14:30

МАН ХУЙГААРАА ХУЛГАЙЧ ЮМ БАЙНА

zochin [103.26.195.186] 2019-12-04 07:01:56

oo muu guilagachin guudiig songohoor ene dee odoo arai jaahan moneytai baagii nariig songoe oo

Зочин [202.21.108.186] 2019-12-04 06:55:28

ИЧИЧЖ ҮХЭЭСЭЙ

Зочин [202.9.46.170] 2019-12-04 06:50:06

Энэ оюунчимэг гэх сэтгүүлч эмэгтэй яахаараа УИХ-ын гишүүн болсныг нь шалгаач. Хөрөнгө орлогын мэдүүлгийн шалгаач.

Дундговь [66.181.189.136] 2019-12-04 06:41:34

Наранхүү, Саранчимэг 2 Нутгийн Нэрийг шороотой хутгаж байна даа, хэлэх муу үг олдохгүй байна......

zochin [202.9.46.7] 2019-12-04 06:34:46

er emgui adilkhan deeremchid shiv dee ...

ок [103.212.116.157] 2019-12-04 06:05:39

жаахн ч гэх шиг, ийм сэтгэхүйтэй хүмүүс монголд олон болохоор улс хөгжихгүй байгаан, би нэг ядарсан эх хүүхдэдээ хоол өгөх гэээд сүү хулгайлцан бол ойлгоно, өсвөр насны хүүхэд сонирхоод гар утас хулгайцан бол ойлгоно, төрийн албан хаагч бол хэзээ ширхэг зүү ч байсан хулгайлж болохгүй гэдэг ойлголтыг монголчуудад суулгахын тулд дахиад 100 жил хэрэгтэй юу аа яа ааааяяааа, шууд энэ новшнуудыг цааз юмуу, төрийн албанд 3н үеэрээ бүү ойртуулаач нээрээ, ийм хүмүүс төрд нүүрчихээрэээ очих ёстой мөнгө нь очих газраа хүрэхгүй тэр улс чинь дампуураад байна, энэ төрийн авилгалын чинь ард, ард түмний гуниг зовлон шууд хамааралтай гэдгийг хэзээ ойлгох монголчууд вээ, манай төр засгийн хан 29н жил авилгалдаагүй бол монголд өнөөдөр гэр хороолол гэж байхгүй, хавдарын эмнэлэг өвчтөнөөр дүүрэхгүй, хамаг сайхан залуучууддаа харийн оронд боолын хөдөлмөр эрхэлээр явуулахгүй байх байсан юм, төрийн авилгал гэж сонсогдох л юм бол шууд, таны өвдөх магадлал шууд хамааралтай шүү , энгийнээр ингэж ойлго,

Зочин [103.111.68.3] 2019-12-04 06:04:21

Хог нуюшнууд ш пээ эднүүд

Зочин [150.129.143.39] 2019-12-04 05:44:34

том дарга нарын идсэн уусантай харьцуулбал бараг задгай мөнгө байна. Үүнд сүржигнэх хэрэггүй.200 саяыг төлчихнө. Аж ахуйд өгсөн байна. Дарга нар бол ордыг бүтнээр гадныханд өгч байгаа шүү .Үүнийг л шалга

Зочин [202.179.26.57] 2019-12-04 05:43:09

Ундраа гэж цаддаггүй хүүхэн байна. НД-ын мөнгөө буцаан авья.

Зочин [202.179.25.100] 2019-12-04 06:02:54

тэр чинь Ундармаа нь хэхэхэ


63 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
63 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.