Б.Махбалын шүүх хурал хохирогч Доржпүрэвийн хүсэлтээр энэ сарын 13-нд болохоор хойшлогдов

Л.Батцэнгэл / Хууль

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэргийн V танхимд өнөөдөр 11:00 цагт эхэллээ. Хохирогч Доржпүрэвийн өмгөөлөгч "Хохирогч Доржпүрэв шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан" хэмээснээр шүүх хурал ирэх долоо хоногийн 13-ны өдрийн 14.00 цагт болох тов гарлаа. Хохирогчоор албан ёсоор тогтоогдсон Т.Гомбосүрэн агсны гэргий Өнөрцэцэг шүүх хуралд ирсэн ч "Хэвлэлд ярилцлага өгөх боломжгүй"-гээ илэрхийллээ.

Шүүх хурал өмнө нь долоон удаа хойшилсон бөгөөд шүүгчээр Д.Ренченхорол, яллагдагчаар Б.Махбал, улсын яллагчаар Б.Баярхүү, талуудын өмгөөлөгчөөр Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр, М.Алтанцэцэг, З.Хүрэлсүх, Ч.Отгонбаатар, Н.Баатардорж, хохирогчоор н.Өнөрцэцэг, Д.Доржсүрэн нар оролцож байсан юм.

Б.Махбалд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Энэ зүйл ангид "Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ" гэжээ.

Хэргийн тухай эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны байранд хүн амины хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэмээн тогтоосон байдаг.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:44:08

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:44:08

зочин [66.181.161.67] 2019-12-08 19:33:23

Тодорхой хэргийг юунд удаад хор найруулаад байгаа хулгайчууд вэ наад алуурчиндаа өх ялыг нь өгвөл болоо юм биш үү

Shuuh yalzarsan [202.9.40.9] 2019-12-06 20:32:06

Unendee shuud yalalj chadahui yum bna da

Зочин [202.9.46.179] 2019-12-06 15:36:07

Манай хуулийнхан нэг иймэрхүү. Бусад улсад бол ийм хэрэг 1-2 сарын дотор л шийдэгдэнэ.

azaa [59.153.114.118] 2019-12-06 14:40:49

oilgomjtoi sh dee,yu hvleegeed bgan ...

Зочин [49.0.218.181] 2019-12-06 14:40:21

Hunii muud durlah bishil Dee, huurhii zaluug yasan bilee hariug n chiideh heregtei,,,,

Дорж [202.9.46.162] 2019-12-06 13:37:49

Хүн алсан нь ойлгомжтой, юундаа удаад сунгаад хойшлуулаад хор хутгаад байдаг байна? Тултал нь л өгөх хэрэгтэй шт.

зочин [66.181.177.188] 2019-12-09 09:06:02

Санаатай хийгээгуй байхаа. Гэхдээ буруу хэрэг уйлдсэн нь унэн.

зочин [64.119.24.225] 2019-12-06 20:12:51

Хүний мууд дурлаагүй байхаа. Шударга ёсыг л хүсч бичсэн байх

Зочин [124.158.110.82] 2019-12-06 14:26:08

хүний мууд ингэж дурлаж болдоггүй юм. маргааш чи юу ч хийх юм билээ

Зочин [122.201.31.125] 2019-12-06 12:08:39

Энэ шүүх засаг гэж яст мэлхий шиг л удаан байха. Европод бараг 7 хоногийн дотор л шүүх хурал нь болоод ялыг нь өгчихдөг ш дээ. Монгол төрийн байгууллага гэхээр л яст мэлхий шиг ажиллах юм даа.

зочин [49.0.218.51] 2019-12-07 08:30:17

хор найруулахад хугацаа их орно шүү


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.